Италийн хөлбөмбөгийн шигшээ баг ирэх жилийн дэлхийн аваргыг өнжвөл гурван ДАШТ дараалан өнжих болно. Дэлхийн аваргаар дөрвөн удаа тодорч дархан цолоо мандуулсан Итали шиг хөлбөмбөг өндөр хөгжсөн улс ДАШТ-ийг өнжнө гэдэг байж боломгүй зүйл билээ. Гэтэл тэд хэдийнэ 2018 болон 2022 онуудад оролцож чадаагүй. Европын аваргад түрүүлсэн хэдий ч дэлхийн аваргын эрхээ авч чадаагүй гэхээр гайхам.
Италийн хөлбөмбөгийн амьд домог Кристиан Вьери саяхан "The Italian Football Podcast"-д зочноор орох үеэрээ дээрх асуудлыг хөнджээ. Тэрбээр ярихдаа "Юу болоод байгааг мэдэх юм алга. Намайг шигшээ багт тоглож байхад бидэнд Инзаги, Дел Пьеро, Бажжио, Монтелла, Тотти, Гасираги, Зола, Виалли, Раванелли, Манчини гээд ес болон арав номерын олон тоглогч байлаа. Би өнгөрсөн долоо хоногт Пиппо Инзагитай ярьсан. Тэр хэлэхдээ ‘Бобо, 35 жилийн турш бидэнд дэлхийн шилдэг довтлогчид байлаа. Харин одоо бид ган гачигт нэрвэгджээ’ гэсэн" гэв.
Италийн шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны I хэсэгт гурван оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. Тэд эхний тоглолтдоо Норегид 0-3 гэсэн харьцаатай хожигдсон ч Молдавыг 2-0 гэсэн харьцаатай хожсон. Тус хэсгийг Норвеги 12 оноотой итгэл төгс тэргүүлж байна.
Өдгөө Италийн шигшээ багийн довтолгоо Матео Ретеги болон Мойз Кин нарын нуруун дээр явж байгаа. Тэдний талаар Вьера "Бидэнд Кин болон Ретеги нар бий. Тэд хоёулаа сайн довтлогчид. Хэрэв хамтдаа тогловол үнэхээр аюул тарина. Кин бол гайхамшигтай төвийн довтлогч. Ретеги бол торгуулийн талбай дотор сайн тоглодог. Алуурчин сэтгэхүйтэй. Тиймээс энэ хоёртой бид 10-15 жил асуудалгүй байх боломжтой" гэжээ.
Норвегид хожигдсоны дараа дасгалжуулагч Лучиано Спаллетти ажлаа хүлээлгэн өгсөн. Гэвч Молдавын эсрэг тоглолтод багаа удирдсан билээ. Гол асуудал нь Италийн шигшээ багийг удирдах дасгалжуулагч олдохгүй байгаа аж. Сүүлд гарсан мэдээллээр Клаудио Раньери дасгалжуулагч болохоос татгалзаж, Женнаро Гаттузо л сүүлийн хувилбар нь болжээ.
Вьера үргэлжлүүлэн "Итали үргэлж дэлхийн аваргад байх ёстой. Сайн, муу байсан ч хамаагүй. Бид дэлхийн аваргад оролцох ёстой. Ёстой шүү. Бид дэлхийн аваргад түрүүлэх гэж төрсөн үндэстэн. Хоёр удаа дэлхийн аваргын эрхээ аваагүйд миний зүрх шархалсан. Найз охиндоо араараа тавиулснаас ч илүү шархалсан" гэжээ.
Вьера тамирчин ахуйдаа Италийн Сери-А лигийн 264 тоглолтод 142 гоол оруулж, шигшээ багийнхаа төлөө 49 тоглолтод 23 гоол оруулсан үзүүлэлттэй домогт нэгэн.
yn 2025-06-12 50.169.138.78
cmi;
yxamsargyi y 2025-06-12 50.169.138.78
– ylaan tyngalag aristai
Нэргүй 2025-06-12 76.64.44.146
Авилга нүүрэлсэн xөл бөмбөг ийм л байдаг, тэрэнтэйгээ эxэлж тэмц Италчуудаа!
За аа 2025-06-12 59.153.112.185
за аа