Хурдан морь унах нь аюултай хөдөлмөрт тооцогддог

Хурдан морь унах нь аюултай хөдөлмөрт тооцогддог

Хурдан морь унах нь аюултай хөдөлмөрт тооцогддог

“Хүүхдийн хөдөлмөрт хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2025.06.12/ боллоо. Монгол Улсад 138,500 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. Үүнээс 58133 нь аюултай хөдөлмөр эрхэлж байгааг албаныхан онцлов. 


Аюултай ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн 37.4 хувь нь эмэгтэй, 62.6 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбар, хурдан морины уралдаан зэрэг эрсдэл өндөртэй орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж байгааг албаныхан хэлж байгаа юм. Тухайлбал, олон улсын хөдөлмөрийн байгууллагын жишгээр хурдан морь унах нь аюултай хөдөлмөрт тооцогддог байна. Тиймээс 18-аас доош насны хүүхдийг энэ төрлийн хөдөлмөрт хамруулах нь эрүүл мэнд, аюулгүй байдлын хувьд онцгой эрсдэлтэй гэж үздэг аж.

Монгол Улсад найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулж уралдуулахыг хуулиар хориглосон байдаг. Гэсэн ч олон улсын стандартад нийцүүлэхийн тулд энэ насны хязгаарыг нэмэх шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна.

Монгол Улсын хэмжээнд хүүхдийн хөдөлмөрийг зохицуулах, илрүүлэх, хяналт тавих тогтолцоо сул байгаа аж. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 38 эрх бүхий хөдөлмөрийн байцаагч ажиллаж байгаа нь хангалтгүй тоо. Тиймээс ирэх ондоо багтаан байцаагчдын тоог 92 болгон нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ихэнх хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд сургууль завсардсан байдаг. Хүүхдийг хөдөлмөрөөс хөндийрүүлэхэд боловсрол, хүүхдийн байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай. Тиймээс салбар хоорондын уялдаа холбоо шаардлагатай байна. Зүүн өмнөд Азид шалгарсан "Төгсөлтийн аргачлал" гэх 12-32 сарын хугацаанд өрхтэй ажиллаж ур чадварын сургалтад суулгаж, эцэг эхчүүдийн ойлголт мэдээллийг дээшлүүлж ажлыг хэрэгжүүлж байна гэж Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн эрх зүйн газрын дарга М.Цогтбаатар хэлэв.

ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан:

-Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэхтэй холбоотой 54 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгасан. Хүүхдийн эрх хаана хамгийн зөрчигдөж байна вэ гэхээр, Уул уурхайн салбарт болоод унаач хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг. Урьдчилан сэргийлэх чиглэлд хурдан морины унаач хүүхдийн асуудал тэр дундаа хүйтний улиралд хүүхдээр морь унуулахгүй байх, урьдчилан сэргийлэх шаардлагуудыг морины холбоо салбар комиссуудад өгч ажиллаж байна.  Хурдан морины уралдааны үеэр бэртэж гэмтсэн хүүхэд бага ч уяа сойлго, морины ажил, сумын наадам, үсэргээний үеэр хүүхдүүд  гэмтэж байна.

Хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахдаа эцэг эх, уяач, хүүхдийн хооронд гуравласан гэрээ заавал байгуулах шаардлагатай гэлээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар, 13–15 насны хүүхдийг зөвхөн эцэг эхийн зөвшөөрлөөр, сургууль завсардуулахгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хөнгөн ажилд ажиллуулж болох зохицуулалттай. 18 нас хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон 34 төрлийн ажлын байр байдаг. Үүнд хөдөө аж ахуй, мал аж ахуй, ойн бүх төрлийн үйл ажиллагаа, загас агнуур, ан агнуур, барилга, боловсруулах үйлдвэр, уул уурхай, тээвэр, энтертайнмент салбарууд багтаж байна. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт  Энд дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-12 59.153.112.71

Гадныхны шахалт, Зээл авахыг хүсч байна уу тэгвэл май энэ өв соёлоо устгачих, аялал жуулчлалаар та нар юу ч орлого олж чадахгүй мөнхийн ядуу бай, биднээс мөнгө санхүүгийн хараат бай гэсэн шахалт явагдаж байна даа….

Avatar

Нэргүй 2025-06-12 59.153.112.71

JET scooter, TAPA, Eco Bike – энэ балиар юмнуудаас болж хүүхдүүд маш их гэмтэж бэртэж байна. Хүүхдүүдийн гар хөлийн яс нь хугарсан, бяцарсан зэрэг гэмтлүүд гэмтлийн эмнэлэгээр дүүрэн байнашдээ. Энэ балиар скүүтэрүүдийг хяна, хорь, цагд, явган хүний замаар явахыг хоригло, хүүхдүүдийг унахыг хоригло!!!! Хүүхдийн хөдөлмөр гэж хуцаж байхаар хүүхдийн аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрх нь маш ноцтой зөрчигдөж байгааг олж харж хамгаалж ажиллаач, захын дүүргийн хүүхдүүд, улаан чулуут дээр байгаа х

Avatar

зочин 2025-06-12 192.82.66.30

хурдан морины уралдаанч хүүхдээс өөр чимээгүй аюултай хөдөлмөр эрхлэлтийн тухай яриач ээ бодитой ажлууд хийгээч ээ

Avatar

Тогоо 2025-06-12 43.242.243.66

бага наснаасаа морь унаж сурахад бүх хүүхдийг хамруулах хэрэгтэй. гэхдээ монгол гуталтай, монгол эмээлтэй уналаа. эс тэгвэл мориноос унах эрсдэл 90 хувь нэмэгдэнэ. мориноос ойчих нь уламжлалт стандартын эмээл хазаартай гутлаа ашиглахаа болисонтой холбоотой.

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.187.252

УИХ-ын гишүүн Шээсэнбаясгалан гэж нэг хятадын хурлий з авгай өмнө зүгийн эздээсээ "монголчуудыг явгалах" даалгавартай юм бна л доо !!!

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.189.183

Хөдөлмөр гэж нэрлэх нь хөдөөнийхний хувьд арай л харь санагдана байх, харин хотын түгжрээнд, бетонон хананд хавчигдаж, паразит маягаао амь зогоогчдийн хувьд бол арай том даваа байх шүү

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.187.252

Монгол соёл иргэншлийг устгахад чигэлсэн Гадаадын нөлөөнд бүрэн автагдсан, , дотоодын ухвар мөчид дайсагнагчдын хорлонт үйл ажиллагаа юмшүү дээ !!!
Хурдан морь унаж уралдах нь үндэсний спортоороо бага наснаасаа хичээллэж бгаа хүүхдийн баясгалант хөдөлмөр мөн !!!

Avatar

Зочин 2025-06-12 202.9.40.137

Морио унаж, хонио хариулж, усаа авч хүүхдүүд тусад ордог. Хүүхдүүд ажил хөдөлмөрт шимтэх нь буруу зүйл биш. Бүх зүйл барууны орнуудын шаардсанаар байхгүй ёсгүй шүү дээ.

Avatar

Бат 2025-06-12 202.131.243.195

Монгол ахуй, соёл бүхнээс нь салгах гээд л байна даа…. Яана даа

Avatar

зочин 2025-06-12 202.70.38.91

Адгуус хүн хоёрын хоорондын харилцаа, хүн адууг адгуулах ухаан ба авьяас, үүний тулд даага сургаж бэлтгэл хийдэг уламжлал байдаг даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж