Та бидний дуртай олон олон дурсамж сэдрээсэн 66 хит дуу нэгэн тайзан дээр эгшиглэхэд хэдийн бэлэн болжээ.
“Галзуу ганц амьдарна аа” хэмээн дуулж, Гандан бууралгүй өнгөрүүлсэн он цагаа дурсах Дижитал, “Бороо” дуугаар болзоонд хөтөлж, “Бусдын хайрыг хүндэл” дуугаар хайраа сэргээх Татар, монгол охидын хамтлагийн нүүр царай “3 охин”, Чи бүхнээс илүү гэдгийг Чихэнд чинь шивнэж мэдрүүлэх Ноён Quiza, “Түүндээ” дуугаараа үзэгчдийг байлдан дагуулж, Амар байна уу хэмээн мэндчилэх "Mc Collection" хамтран зургадугаар сарын 14-нд энэ зуны хамгийн ГАЛЗУУ, хамгийн ДОРГИО, нэг ч “панчаан”-гүй тоглолтыг хийхээр бэлтгэлээ базааж байна.
“One stage” дээр Монголын дуу хөгжмийн оргил болсон хамтлаг, дуучидтай ДОРГИНО гээд төсөөл дөө… Нэг мэдрэмж, нэг зүрх, нэг тайзыг мэдрэхэд ердөө хоёр хоног… Дашрамд дурдахад, нэгэн цагт бүжгийн хамтлаг гэгдэж явсан Дижитал хамтлагийнхан гэнэтийн бэлэг барьж магадгүй гэнэ лээ.
Нэргүй 2025-06-12 66.181.171.98
Mc Collection чинь панчааны панчан байна даа
Нэргүй 2025-06-12 188.33.38.184
панчаангүй тоглолт гэнээ хахаха. Эд нар чинь өөрсдөө панчаанууд шд
Нэргүй 2025-06-12 59.153.115.71
Артист гэж юу гэсэн үг вэ? Монгол хэл дэндүү ядуу юмаа даа, хөөрхий…