Орос 2025 оны төсөвтөө нэмэлт өөрчлөлт оруулах болжээ

Орос 2025 оны төсөвтөө нэмэлт өөрчлөлт оруулах болжээ

Орос 2025 оны төсөвтөө нэмэлт өөрчлөлт оруулах болжээ

Оросын парламентын доод танхим болох Төрийн Дум 2025 оны холбооны төсвийн хуулийн төслийг хоёр удаа хэлэлцсэний эцэст баталжээ. Жижиг, дунд бизнесийн хорооны гишүүн Алексей Говыринийн мэдэгдсэнээр, 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ орлого, алдагдлыг тооцдог уламжлалт арга барилыг ашиглаагүй байна.

Тэрбээр "Төсөв нь өр төлбөр барагдуулахаас гадна ирээдүйн суурийг бий болгоход чиглэдэг. Жишээлбэл, ажил, боловсрол, дижитал болон хөрөнгө оруулалтын дэд бүтцийг хослуулсан шинэ төрлийн хотуудад хувь нэмэр оруулах ёстой. Мөн экспорт, дотоодын зах зээлд ажиллах чадвартай технологийн баазыг бүрдүүлэхэд зориулж хөрөнгө хуваарилах болно. Үүнээс урьтаж 2025 оны төсвийн орлого, зарлагыг тооцоолсон" гэсэн байна.

Эхний хэлэлцүүлгийн үеэр Оросын 2025 оны төсвийн орлого 38.5 их наяд рубль буюу 482 тэрбум ам.доллар байна гэж төлөвлөжээ. Энэ нь тус улсын ДНБ-ий 17.4 хувьтай тэнцэнэ. Газрын тос, байгалийн хийн орлогыг 104.1 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 3.7 хувьтай тэнцэхээр зорилт тавьж байна. Харин газрын тос, байгалийн хий бус бүтээгдэхүүний орлого 377.9 тэрбум ам.доллар байхаар төлөвлөж байгаа аж. Төсвийн зарлага нь 529 тэрбум ам.доллар болж магадгүй. Харин төсвийн алдагдал 47.6 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 1.7 хувьтай тэнцэх төлөвтэй байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, төсөвт гэнэтийн өөрчлөлт оруулах болсон нь тус улс санхүүгийн алдагдалд улам их орж буйгаа нууж буй үйлдэл аж.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-12 178.174.229.45

OROSUUD HUURHII TOS HII 2 OOS UUR MUNGU OLOH YUM BHGUI DAMPUURAAD UGAAS GUILAGCHIN ORON BAS IH ZANTAI DEERENGUI UZELTEI GUILAGCHIN BOLSNOO NUUGAAD BALAI BALAI YUM SANAANAASAA ZOHIOGOOD KKK

Avatar

Нэргүй 2025-06-12 185.220.101.102

Оросууд рублиэ алтаар баталгажуулж алттай уясан байдаг бол бусад ихэнхи улс орнууд өөрсдийн валютаа Америк доллартай уясан байдаг, долларт харин ямар ч баталгаа байхгүй! 2024 онд Оросын рубль Америк доллартай харьцуулахад 40% чангарч дэлхийн хамгийн тогтвортой валют болсоныг ОУВС саяхан зарласан. Итгэхгүй бол ОУВС албан ёсны сайт руу ороод үзээрэй!

Avatar

Т1 2025-06-12 202.9.46.98

мал минь тэрийг чинь алтан стандарт гэдэг юм, 70-аад онд дэлхий даяараа орхиж чөлөөт хөвөгч ханшийн тогтолцоонд орж зах зээлд нь уячихсан юм. Forex-ийн арилжаанд рубль гэсэн вальют байгаагүй, байх ч аргагүй.

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.181.121

ха ха. бас нэг мэргэжилтэн гараад ирлээ. Орос тролль.

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.184.165

naadahaa ydj tvr zuuriinh gedgiig l medeed awchih

Avatar

🤭 тас... 2025-06-12 202.9.46.98

төсвийн орлого тасрав, ким жон ун-аас зээл ав!

Avatar

Нэргүй 2025-06-12 185.220.101.102

Жилд 300 тонн алт олборлодог Орос улсын хувьд төсвийн орлого тасрах биш төсвийн тодруулга хийсэн л биз! хүзүүгүй тарваганы мэдлэггүй хөлсний бичээчид зориуд Оросыг харлуулах гэж л аргаа барж байна, ккк. Ихэнхи улсууд жилд 1 юмуу 2 удаа төсвийн тодруулга хийдэг, жирийн байдаг л зүйл, ккк

Avatar

333 2025-06-12 66.181.179.202

Тиймээ. Орос улс бол монгол биш шүү дээ. Агуу их гүрэн юм. Тэгэхээр төсөвийн тодотгол хийж л таараа.

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.181.121

Орос агуу улс. Дайнд үхсэн цэргийн тоо ч агуу их.

Avatar

Нэргүй 2025-06-12 202.126.90.148

FACK YOU САРМАГЧИН !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж