Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Амттан уу хор уу?

"Coca-cola" хийжүүлсэн, амтат ундааг ууж үзээгүй хүн
гэж дэлхийд байхгүй. Харин хүмүүсийн уух дуртай " Coca-cola" нь бидний
муулаад байдаг архи гэгч ундаанаас дутахааргүй, заримдаа бүр илүү ч
хортой болохыг хэн ч мэддэггүй.

1886 онд Жон Пембертон гэгч эмчийн гаргаж авсан
"Coca-cola" ундааны 90 хувь нь хийжүүлсэн ус, есөн хувь нь түлсэн сахар,
фосфорын хүчил, кофеин, кока нэртэй ургамлын унасан навчны ханд, кола
модны самрын ханднаас бүрддэг. Харин үлдсэн нэг хувийн найрлага нь
"Мерхандиз-7″ хэмээх нэртэй маш нууц хандыг агуулдаг байна. Тус ундааны
найрлагад багтах фосфорын хүчлийн рН 2.8 бодис нь хүний хумсыг дөрвөн
өдрийн дотор бүрэн хайлуулах чадвартай. АНУ-д замын цагдаа нар машиндаа
үргэлж хоёр галлон буюу 7,2 литр " Coca-cola" ундаа авч явдаг бөгөөд
аваар ослын дараа зам дээр үлдсэн цусны толбыг богино хугацаанд уусган
арилгадаг учраас тэдэнд чухал зүйл гэдгийг хэн ч мэддэггүй. Нэг аяга
"Сoca-cola" -д хийсэн үхрийн давтсан мах хоёр өдрийн дотор уусан алга
болно. Тус ундаа нь ямар ч төмрийн зэвийг бүрэн арилгадаг. Хамгийн
сүүлийн үед хийгдсэн судалгаагаар " Coca cola" хийжүүлсэн ундаа ихээр
хэрэглэдэг эмэгтэйчүүд зүрхний шигдээс болох, тархинд нь цус харвах
эрсдэл кофе уудаг эмэгтэйчүүдээс илүү байдгийг тогтоожээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж