УИХ-ын гишүүдэд уураа гаргадаг Б.Одбаяр гэж хэн бэ?!

УИХ-ын гишүүдэд уураа гаргадаг Б.Одбаяр гэж хэн бэ?!

УИХ-ын гишүүдэд уураа гаргадаг Б.Одбаяр гэж хэн бэ?!

Ард иргэдийн автомашины татварыг нэмсэн асуудалд шүүмжлэл хэлсэн  УИХ-ын гишүүдийг том дуугаар загнаса хүн бол нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Атал захын хурган дарга гишүүдийн бүрэн эрхэнд халдаж, том дуугаар зандардаг болсон нь Монголын төр хөл толгойгоо алдсаны илрэл биз.

Энэ мэт хотын нянгар дарга нар өөрсдийгөө бүхнийг загнаж зандрах эрхтэй хаад, ноёд гэж боддог бололтой. Тэгж яривал, нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Г.Баярсайханыг “Бродюрны асуудлыг ард иргэдэд хангалттай мэдээлж чадаагүй" гэж буруутган Х.Нямбаатар ажлаас нь чөлөөлөөд оронд нь Б.Одбаярыг томилсон байдаг. Б.Одбаярын хувьд Х.Нямбаатарыг ярь гэснийг ярьж, хий гэснийг нь хийдэг гэх явган хов Яармагаас сонсогддог. Тэрбээр ярилцлага өгөх бүртээ Х.Нямбаатарын бродюрыг  хамгаалдаг нь худлаа ч юм биш.

Б.Одбаярын хувьд намтар түүх нь эргэлзээтэй нэгэн гэх. 2011-2014 онд Америкийн Калифорни мужийн Дэйвис хотын Дэйвисийн их сургуульд иргэний ба автозамын барилгын инженер мэргэжлээр суралцсан гэж CV дээрээ бичсэнээс харвал өндөр боловсролтой хүн мэт. Гэвч 2011-2014 онд их сургуульд сурч байсан гэх атлаа Сакраменто хотын “Стантек” компанид гүүрийн барилгын суурийн тооцоолол болон хөрсний суурийн тооцооллын инженер мэргэжлээр ажиллаж гэсэн нь багагүй хардлага төрүүлэхээр. Америкт их дээд боловсрол эзэмшинэ гэдэг амар хялбар ажил биш. Тэр тусмаа оюутан хүүхдийг  нарийн мэргэжлийн инженерээр ажиллуулах ямар ч боломжгүй. Түүний энэ худал намтар ганц үүгээр дууссангүй 2016-2018 онд Дэйвисийн их сургуульд суралцаж, геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр  хамгаалжээ. Атал мөн магистрт суралцах хугацаандаа Оакланд хотын “Брозамер энд Уолл” компанид  хурдны замын төслийн инженерээр ажилласан гэнэ. Магадгүй суралцах хугацаандаа дадлага хийсэн байж болох ч үүнийгээ инженерээр ажилласан гэж бичих нь ичих булчирхайгүй, худалч хүний үйлдэл.

Түүний удирддаг нийслэлийн Замын хөгжлийн газарт хууль бус асуудал нэлээд бугшсан бололтой.  Тухайлбал, тус газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг нь мөн хуурамч дипломтой болох нь батлагдсан гэнэ. Т.Батбилэг нь ахлах нягтлан бодогч Г.Энх-Амгалантай үгсэн Яармагийн гүүрийн авто замын ажлыг бүтээн байгуулах ажлын явцад гүүрийн хойт урд талд буюу эхлэл төгсгөлд хийгдэх 36,5 мянган куб.метр газар шорооны ажлын санхүүжилт болох 741,7 сая төгрөгийг “Тотал инж” ХХК, “Мотор сервис” ХХК-иудад тус бүр давхардуулан олгож, Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх хэл аманд өртжээ. Гэрээнд зааснаар уг ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэх ёстой байтал “Мотор сервис” компанид давхар олгосон нь гүйцэтгэгч талуудын хооронд маргаан үүсгэсэн байдаг.

Уг маргаанд “Мотор сервис” ХХК  ялагдаж, мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрсөн ч 741,7 сая төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлөөгүй байна. Энэ зөрчлийг Нийслэлийн дотоод аудитын холбооноос илрүүлж, төсвийн мөнгийг эргүүлж төлүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй яваа аж.  Гэсэн мөртлөө уг зөрчлийг илрүүлсэн аудиторыг албан тушаал бууруулж  шийтгэсэн байдаг.  Угтаа төсвийн мөнгөнд хяналт тавиагүй, зам гүүрийн ажилдаа хайнга хандсан үндэслэлээр Б.Одбаяр хариуцлага хүлээх байтал Төрийн ордонд, ард түмний төлөөллүүдийг том дуугаар загнаж буйн ард том эрх мэдэлтэй хотын дарга байгаа юу гэсэн хардлага  төрүүлж байна. Бяруу болоогүй байж бухын баасаар баасан хурган дарга нартаа хариуцлага тооцож явуулах, үгүй бол өөрөө огцроход хүрч магадгүй байна шүү, хотын дарга аа.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.186.246

хэнд аяархан дуугар гээд байнаа?

Avatar

Нэргүй 2025-06-12 103.229.121.83

Оюук ЕС ын балаг даа нялх нусан бууг ЕС ээр тавьснаас залуус мундаг гэж хөөрөгдөж ФБ ээр тархи угааж улс орон засаг төрөөр тоглосны гор нь энэ дээ

Avatar

Нэргүй 2025-06-12 172.56.171.227

ЗАМЫН МАФИЙН ПИЗДУУ БАЙНА Л ДАА. ИЙМ п***а НАР АРХИ УУН АВГАЙ ХУУХЭН ЭРГУУЛНЭ. ХАМГИЙН МУУ ЮМЫГ Л ХИЙНЭ. ЗАРЧИМ ГЭЖ ЮМ ОЙЛГОХГУЙ. МОНГО ЭРХ МЭДЛИЙГ Л ЗАРЧИМ ГЭЖ ОЙЛГОНО. НИЙГМИЙГ БУЗАРТУУЛЖ БУЙ ГОЛ ХУЧ. ЭХ ОРОНЧИД ЗАСАГ АВАХДАА ХУЛГАЙЧ НАРТАЙ ХАМТ ИЙМ ХУН ХОГНУУДЫГ ХАМГИЙН ТУРУУНД ДУУЖЛЭХ ЕСТОЙ.

Avatar

Bich 2025-06-12 66.181.176.64

ОДБАЯР БОЛ НЯМБАКТЕРТ МӨНГӨ ӨГЧ ДАРГА БОЛСОН ХҮН. АРХИЧИН, ЭХНЭР ХҮҮХЭД НЬ АЙГААД ТУСДАА АМЬДАРДАГ!

Avatar

Нэргүй 2025-06-12 202.9.40.68

УИХ-ын гишүүдээс айж тэдэнд нийцүүлж хариуцсан ажлаа хийнэ гэж юу байхав. Хэлэхгэсэн бодож байгаа зүйлээ айж нялцагналгүй хэлсэн байна. УИХ-ын гишүүд хүн загнах заах эрх огт байхгүй. Тэд сонгогчдынхоо өмнөөс хууль байтлах нь эрхтэй. өөр эрх байхгүй. Сүүлийн үед УИХ-ын гишүүд өөрсдийгөө дарга, хүн загнах эрхтэй албан тушаалтан, ажлыг нь зааварчилдаг хүмүүс гээд ойлгочихсон байна.

Avatar

зочин 2025-06-12 66.181.181.212

Мотор сервис ХХК чинь Замын Даваасүрэн багшийн ахын компани гэсэн байх шүү

Avatar

Нэргүй 2025-06-12 86.104.248.157

эрх мэдэлтэй болоод их баяжаад вакумжаад ирэхээр хүн ийм болдог.

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.180.18

Таван үгээ тайван ойлгомжтой тайлбарлаж чадахгүй ийм л оркууд төрийн албанд дарга хийдэг болсон байна шүү.

Avatar

Эрза 2025-06-12 66.181.183.171

Ямарч гэсэн замын мэргэжилтэй хүн юм бна ашгүй дээ.

Avatar

Нэргүй 2025-06-12 59.153.113.12

ДООД ШАТНЫ ИЙМЭРХҮҮ АВИЛГАЧДЫГ ШОРОНД НЬ ЯВУУЛАХ ЁСТОЙ…

Avatar

Зочин 2025-06-12 59.153.113.12

НЯНБАКТЕРИЙН СУГАНЫ ҮС ДАГААД ДАЛДАГНААД ГҮЙГЭЭД БАЙДАГ ГОШИН ШОГИЙН АВИЛГАЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ… ЦОЛ ГУНШИНГАА ХУДАЛ МЭДҮҮЛЖ НЯНБАКТЕРИЙГ ГОШГОРУУЛСАН БАЙНА

Avatar

Нэргүй 2025-06-12 103.57.95.32

Энэ залуу үнэхээр боловсрол мэдлэг их тааруу хүн байна лээ

Avatar

Нэргүй 2025-06-12 202.126.90.192

Залуу хүн сайн байна хэлэх үгээ муусайн ГИШҮҮДЭЭС айна гэж юу байхав.

Avatar

Нэргүй 2025-06-12 202.126.90.192

УИХ-н ГИШҮҮД ГЭЖ ХЭН ЮМ БЭ. Энэ залуу ЗОИГТОЙ ТОДОРХОЙ САЙН ЯРЬСАН

Avatar

Нэргүй 2025-06-12 103.229.123.30

Энэ хаанаас ирсэн орк вэ

Avatar

Нэргүй 2025-06-12 103.229.121.164

Оюунэрдэнэ 4 сарын бууны нохой бэлтгэх курс төгссөнөө харвард төгссөн гэдэг шиг худлаа намтартай хулгайч нарын л нэг биз нохой долоо.

Avatar

ЗОЧИН 2025-06-12 203.91.115.48

ХАРАХ ДҮРИЙН НЭГ МУУ БАЙДАГ Л ЛА ЛАР БАЙНА. ИЙМЭРХҮҮ МАЛНУУД МУУ ЮМАА АМАРХАН СУРДАГ.

Avatar

Нэргүй 2025-06-12 202.70.43.34

Нийслэл хотод төрөл бүрийн шатлалт татвар хураамжууд болон Цагийн менежментээр Түгжэрэл мэт олон олон Нийгмийн Асуудлуудыг шийдэхээс өөр аргагүй. Дэлхийн сая сая хүн амтай улсууд хэрхэн нийгмийн асуудлуудаа зөв оновчтой шийдэж зөв зохистой аж төрж буй талаар Монголчууд бишгүйдээ л тэнүүчилж судалсан, одоо аж амьдралдаа хэрэгжүүлэх цаг нь ирсээн.

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.176.64

Америкийн их сургуульд суралцаж төгссөн гэх дипломыг нь шалгавал таарна, хуурамч дипломтой хүмүүсийн төрд ажилласан цалин мөнгийг эргүүлж төлүүлнэ гээ биз дээ, энэ хүнээс яавч сайн юм гарахгүй

Avatar

Нэргүй 2025-06-12 103.57.92.43

МОТОР СЕРВИС ОДОО БОЛНОО. ХИЙСЭН АЖИЛ НЬ ГЭЖ

Avatar

Чинбаа 2025-06-12 202.126.89.57

ЭНЭ ОДБАЯР БОЛ АРХИЧИН. УУСАН ҮЕДЭЭ НЯМБААТАР ТҮҮНИЙ ДҮҮ 2Т МӨНГӨ ӨГСӨН ГЭЖ ТОМОРДОГ. ЭХНЭР ХҮҮХДЭЭ ЗОДООД ЦААДУУЛ НЬ ТУСДАА АМЬДАРЧ БГАА. ХУДРАГАГҮЙ н**ш

Avatar

zochin 2025-06-12 202.9.40.67

УИХ-ын гишүүдийг загнаж болохгүй ард иргэдийг загнаж болно гэсэн хууль бдаг юм уу. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг дээр адилхан л харьцах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-06-12 59.153.114.238

BOOBN XXNO ANUSN SEXSEER XUSNEER TSAGN SEXSY VANXANI AJIL XNE80955877

Avatar

Нэргүй 2025-06-12 103.168.34.23

Нэг сайхан махан толгой л бшд, Америкыг ингэж дорд үзэж доромжилж арай ч болохгүй байхаа, Америкад битгий хэл Монголд ч нэг оюутан хүүхдээр инженер хийлгэх компани олдохгүй шүү. Бурхангүй газрын бумба галзуурна гдг шиг Нянгарын Нянгар цэрэг галзуурахаас яахав.

Avatar

Zochin 2025-06-12 202.55.191.130

Зөв л хэлсэн байна шд

Avatar

зочин 2025-06-12 192.82.64.153

даргын сонголт юун дээр тогтож байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж