"Эрх мэдлээ шилжүүлэх үйл явц хурдан бөгөөд зөв шилжих ёстой"

"Эрх мэдлээ шилжүүлэх үйл явц хурдан бөгөөд зөв шилжих ёстой"

"Эрх мэдлээ шилжүүлэх үйл явц хурдан бөгөөд зөв шилжих ёстой"

Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Иргэний зориг ногоон намд хамтарсан засаг орж ажиллах санал одоогоор тавиагүй байгаа ажээ. Тиймээс санал тавиагүй байхад урьдчилж хариулт хэлэх боломжгүй гэх байр суурийг илэрхийллээ. 


Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатар:

-Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д Ерөнхиий сайдыг томилуулахаар санал оруулж ирэх эрх бүхий ганц субъект бол МАН. Бусад нам эвслүүдийн хувьд Ерөнхий сайдыг томилуулахаар УИХ-ын чуулганд санал оруулах боломж байхгүй. Ерөнхий сайдыг томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Харин манай намын хувьд байнгын хороо болон чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлнэ. Аливаа эрх мэдлийг нэгээс нөгөөд шилжүүлэх үйл явц маш хурдан бөгөөд зөв шилжих ёстой. Энэ бол ардчилсан улсын зарчим.

Эрх мэдлээ шилжүүлэх үйл явц удаад ирэхээр эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал хүндрэх тал руугаа ордог.

Манай намд хамтарсан засагт орж ажиллах санал одоогоор ирээгүй байна. Эхлээд Ерөнхий сайд томилогдох ёстой. Үүний дараа Засгаа бүрдүүлнэ. Ингэснээр улс төрийн зорилго, бодлого, зарчим тодорхой болох байх. Тэгэхээр манай намд санал тавиагүй байхад тэгнэ, ингэнэ гэж урьдчилж хэлэх боломжгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-12 49.0.156.20

Хөөе ээ Энэ бас засаг төр барилцах санаатай Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүлжээ голдоггүй гэдэг байх аа

Avatar

Нэргүй 2025-06-12 103.212.162.19

хэнд ч хэрэггүй энэ хачин нам яана даа! Жагсаалтаар орж ирсэн хэдийн харчих бүтэхгүй ээ🤦🏻

Avatar

Зочин 2025-06-12 203.91.115.55

Энэ балинч нэг сайдын суудал сонсчихсон шааж өгч бн аа

Avatar

Нэргүй 2025-06-12 202.126.90.41

Гяях гяях .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж