ТББХ: Элдэв тоо хэлж, ард иргэдэд хүлээлт үүсгэхгүй 

LiveТББХ: Элдэв тоо хэлж, ард иргэдэд хүлээлт үүсгэхгүй 

ТББХ: Элдэв тоо хэлж, ард иргэдэд хүлээлт үүсгэхгүй 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өнөөдөр /2025.06.12/ 12.00 цагт эхэллээ.


 

13 : 23
2025-6-12

Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг 84.2 хувиар дэмжлээ

УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа. Санал хураалт явуулж, Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг 84.2 хувиар дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулна. Байнгын хорооны хурал дууслаа. 

12 : 57
2025-6-12

УИХ-ын гишүүд үг хэлж байна

УИХ-ын гишүүн Х.Зулпхар:

-Монгол Улс ардчилсан статус дээрээ хэвээрээ байгаа. Би олон зүйл тэвчсэн. Ийм ташаа мэдээллийг олон нийтэд өгч болохгүй. Бид 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ парламентын ардчиллыг бэхжүүлэхээр болсон. Манай нийгэмд олон асуудал бий. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг сайтар хэлэлцэж батлах ёстой. Алсын хараа-2050 хөтөлбөрт цомхон бус зохистой чадварлаг бүтэцтэй байх ёстой. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг байр суурьтай байдаг. Миний бие нэр дэвшигч Г.Тэмүүлэнг дэмжсэн хүний нэг. МАН дотоод ардчилалтай, дараа дараагийн боловсон хүчин байгаа гэдгийг илэрхийлэхийг хүссэн. Шинэ Засгийн газрыг тогтвортой байлгах тал дээр дэмжиж ажиллана. Г.Занданшатар дарга Ерөнхий сайд болбол олон давуу тал гарах байх. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх тал дээр ажиллаж байсан хүн. Та энэ ажлаа эрчимтэй хийх ёстой. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулдаг асуудлыг онцгой анхаарах шаардлагатай байна. Хэт уул уурхайг шүтсэн эдийн засаг хэзээ нэгэн цагт дуусна. Гадагшаа урсаж байгаа валютыг дотооддоо шингээж, хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Би Г.Занданшатар даргатай ажил хэргээр нэг сарын өмнө уулзсан. Түүнээс хойш өнөөдөр л таарч байна. Бусад намууд Засгийн газартай хамтран асуудал огт яригдаагүй. Ирэх сонгуулиудад улс төрийн оноо алдах вий гэдэг нүдээр огт харж болохгүй. Би итгэл төрөхгүй байна гэдгийг хэлж байгаа. Та хар муураа биш цагаан муураар Засгийн газраа бүрдүүлээрэй. Амжилт хүсье.

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Та асуудлууд ямар байгааг маш сайн мэдэж байгаа учраас цаг алдалгүй төрийн албаны шинэчлэлийг эхлүүлээсэй. Ажлын бүтээмж, үр дүнг бий болгох системд анхаараасай. 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Та судалгааны ажил эрхэлдэг дөртэй хүн. Олон улсын индексүүдийг аль алийг нь авах ёстой. Монгол Улс ухарч байгаа нь үнэн. Гэхдээ бид гайгүй нь аваад таарууг нь орхигдуулж болохгүй. УИХ-д Хүний эрхийн багц 12 хуулийн 11-ийг нь хэлэлцэхээр болсон. Тэгэхээр Засгийн газрын залгамж чанарыг үргэлжлүүлж, энэ индексүүдэд анхаарах ёстой. Авлигын төсөөллийн индексийн оноо хэвэндээ байгаа бөгөөд өрсөлдөөнт ангилал руу орсон. УИХ дээр өргөн барьсан Авлигын эсрэг багц хуулийн төслүүд чухал үүрэгтэй. 

Та УИХ-ын даргаар 2 удаа ажилласан. Стратегийн орд газартай холбоотой ажлын хэсэг ажилласан. Энэ тэмцэл амаргүй эндээс ухарч болохгүй гэдгийг хэлье.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Бид найман жил тантай хамтран ажилласан. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийг боловсруулж байгаа. Та жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, ядууралтай тэмцэх бодлогыг барьж ажиллаасай. 

 

12 : 05
2025-6-12

УИХ-ын гишүүд асуулт асууж байна

УИХ-ын гишүүн Х.Зулпхар:

-Дэмжиж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох асуудлыг эхний ээлжинд шийдэх хэрэгтэй. Засгийн газар ямар бүтэцтэй байх вэ. Сайд нар дээр ямар шалгуурыг тавих вэ. Төрийн албаны шинэчлэлд та өөрөө ЗГХЭГ-ын дарга байхдаа манлайлж ажиллаж байсан. Дараагийн шинэчлэлийг ямар чиглэлээр хийх вэ?

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Эдийн засаг маань уул уурхай, хөдөө аж ахуй дээр суурилж байна. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар амаргүй байна. Бас боловсрол, эрүүл мэндийн салбарт гүйцэтгэх засаглалын бодлого шаардлагатай байна. Мэдээж төрийн алба данхайсан. Тэр дундаа төрийн өмчит компаниуд байна. Эдийн засаг талаасаа анхаарч шийдвэр гаргаасай. Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтэд анхаараарай. Засгийн газар тогтвортой байх ёстой. Мега төслүүдээ шигшиж, эрчим хүчний салбартаа анхаарах нь чухал.

УИХ-ын гишүүн Б.Батбаяр:

-Ямар нэршилтэй Засгийн газар байх вэ?

Нэр дэвшигч Г.Занданшатар:

-Монгол Улсын Засгийн газар байх нь ойлгомжтой. Ямар нэршилтэй байхаас илүү ард иргэдтэйгээ ойр, ээлтэй Засгийн газар ажиллаж, тулгарч буй бэрхшээлийг даван туулахад чиглэсэн ардчилсан Засгийн газар байх ёстой. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ удаа дараа нэг зүйлийг хэлсэн. Тэрбээр "Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон. Зөрчил үүссэн" гэсэн. Зөрчил нь яг юу байв. Та ажиллаж эхэлснээр энэ зөрчил арилах уу. Өмнөх Засгийн газар кабинетын зарчмаар ажиллаж чадаагүй. 

Нэр дэвшигч Г.Занданшатар:

-Яагаад нэр дэвшиж байна вэ гэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвшиж байна. Дэлхийн улс орны нөхцөл байдал, эдийн засаг ийм хүнд нөхцөлд МАН-аас итгэл үзүүлж байхад хойш суух эрх байхгүй. Ингэж бидэнд сургасан. Ажлын туршлага таарч байна. МАН-ын Бага хурал дотоод ардчилалтай болсон. Өнөөгийн нөхцөл байдал хүнд байхад дотооддоо бид эв нэгдэлтэй ажиллах ёстой. Улс орныхоо эрх ашгийг эхэнд тавих ёстой. Засгийн газрын хараат бус байдлыг хангах ёстой. Бид ингэж байж хүнд цаг үеийг давна. Ер нь Засгийн газрын кабинетын зарчим алдагдаж байсан цаг үе олон байсан. Бид арагшаа бус урагшаа харж ажиллана. Элдэв тоо хэлж, ард иргэдэд хүлээлт үүсгэмээргүй байна. 

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Та Засгийн газраа бүрдүүлэхдээ ямар өөрчлөлтийг хийх вэ. Дангаараа Засгийн газрыг бүрдүүлэхдээ юугаар өөр байх вэ. Бусад намуудыг урьж оролцуулах уу?

Нэр дэвшигч Г.Занданшатар:

-Бид урагшаа харж ажиллах ёстой. УИХ-аар шөнөжин хуралдаж шийдвэр гаргасныг би дүгнэхгүй. Хамтарсан Засгийн газар богино хугацаанд сайн ажилласан. Тийм учраас ажлууд нь үргэлжлэх ёстой. Би бусад намуудтай уулзаж ярилцаагүй. Намайг Ерөнхий сайдаар томилоогүй байна. Хэрвээ томилбол УИХ-д суудалтай намуудтай улсынхаа эрх ашгийн төлөө хамтарч ажиллана. 

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Та улс төрийн байдал зөрчилтэй байсан гэсэн. Энэ үгийг тодруулъя.

Нэр дэвшигч Г.Занданшатар:

-Дэлхий нийтээрээ зөрчилдөөнтэй байна. Монголын өнөөдрийн нөхцөл байдал ч гэсэн зөрчилтэй байна гэж харж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Энэ удаа ард түмний 10 хуулийг санаачлан явж байна. Энэ хуулиудад таны байр суурь, дэмжлэг ямар байгааг сонсъё. Жишээлбэл, давхар АМНАТ-ын хуулиас болж 50 гаруй ААН дампуурсан бас "Сайн хувьцаа" нэрээр хүмүүсийн хувьцааг авсан энэ хуулийг дэмжих үү.

Нэр дэвшигч Г.Занданшатар:

-Тансаг хэрэглээний татвар нэмэх замаар татварын ачааллыг бууруулах өөрчлөлтийг ярьж байгаа. Гэхдээ НӨАТ бол бусад татвартай уялдаж, төр бүсээ чангалж, хэт өндөр үнэтэй машин, орон сууцны татвар нийгмийн дундаж давхаргыг дэмжих хөшүүрэг байдаг учраас татварын шинэчлэлд анхаарна. Хуурамч шатахуун гэлтгүй бүх хуурамч зүйлтэй тэмцэх ёстой. Ажил олгогч, баялаг бүтээгчдийг дэмжиж байж эдийн засаг сэргэнэ. Тэгж байж халамжаас хөдөлмөрт зэрэг гоё сайхан уриа ажил болно. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хуурамч шатахууны хуулийг баталсан боловч ҮХЦ-д хандаж, хүчингүй болгосон. Тэр үед сошиалд нэг тэрбум төгрөгийг миний эсрэг зарцуулж байсан. Хэт бага үнэтэй хуурамч шатахуун Монголын зах зээлд орж ирж, олон мянган машин техник эвдэрч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Монгол Улс ямар байгааг олон улсын байгууллагууд үнэлж байна. Авлига, хэвлэлийн эрх чөлөөний индекс ухарч байна. 230 орчим төрийн алба хаагчдын 20 мянга нь дарга сэтэртэй байна. Ардчилсан намын Засгийн газрын үед 9 сайдтай ажиллаж байсан үе бий. Та төрийн албыг цомхон болгож, төрийн компаниудыг хувьчлах, төрийн өмчийг худалдах дорвитой өөрчлөлтийг хийж чадах уу. Та Ерөнхий сайд болохоороо хэлье гээд байх юм. Манайх ардчилсан улс биш болсон. Дүр эсгэсэн сонгууль хийдэг болсон. Энэ маш ноцтой асуудлыг юу гэж харж байна вэ. Та 100 мянган иргэний санал асуулга дээр их ач холбогдол өгдөг байсан. Энэ саналуудыг цаашид яаж авч үзэх вэ цаашид?

Нэр дэвшигч Г.Занданшатар:

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт парламентын ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн. Олон намын тогтолцоотой, жендерийн тэгш эрхийг ханган, шинэ шатанд гарч хөгжиж байгаа. Манайх жендерийн тэгш эрх 17-32 эмэгтэй гишүүнтэй болж, 25 хувьд хүргэсэн. Энэ бол тод жишээ. Харин төрийн албыг цомхон чадварлаг болгох ёстой. Цахим технологи, хиймэл оюун ухаанаар шийддэг олон улсын жишиг бий. Хэвлэлийн эрх чөлөө буурсан нэг шалтгаан нь улстөрчид эзнээр нь ажилладаг болсонтой холбоотой. Төрийн өмчийн компаниудын тоог хоёр дахин бууруулж, үр ашигтай ажиллах өөрчлөлтийг хийнэ гэж бодож байна. Санал асуулгын хувьд 100 мянга гэдэг тоог тэнгэрээс авч тавиагүй. Зөвхөн ард иргэдийн саналаас гадна шинжлэх ухаанчаар хандаж, эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Ярьдаг биш хийдэг. Үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тал дээр хэрхэн ажиллах вэ. Сүүлийн хэдэн жил хандлага нь шалдаа унасан шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛ ХҮН 2025-06-12 202.179.26.105

Оюун-Эрдэнийг ОГЦРУУЛАХ ЯМАРЧ ШАЛТГААН ОЛЖ ХАРАХГҮЙ БАЙГАА АРД ТҮМЭН!!
ТА НАР ХАВСАЙДАЖ БАЙГААД УНАГАСАН. ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЦААШИД ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ АВЧ БАЙСАН. ХАРНА ДАА. ЁСТОЙ ДАВУУЛЖ ХИЙХГҮЙ БОЛ НАР ҮЗЭХГҮЙ ШҮҮ. АРД ТҮМЭН САЯ / ХЭН НЬ ТОС УСЫГ / САЙН ЯЛГАЖ АВСАН. ХҮГ ХҮГНУУД ЦУГЛАРСАН МАФИЙН ШИНЖТЭЙ ЛУЙВАРЧИД ЦУГЛАСАНГ Ч ХАРСАН. ТА НАРТ БҮХЭЛ БҮТЭН АРД ТҮМЭН УЛС ОРНООР ДЭНЧИН ТАВЬЖ ТОГЛОХ ЭРХИЙГ ХЭН Ч ӨГӨӨГҮЙ !!! ХАРНА. MSC-ИЙН МӨНГӨНИЙ БООЛУУД ГОЛДУУ ХАРАГДСАН. КҮЭ ЁСТОЙ ИЧИЖ АМЬДАР !! ШИР

Avatar

иргэн 2025-06-12 202.126.90.5

төрийн данхар бүтцээ цөөлөөчээ 126 цөөлөад 80 болгооч сайд төрийн нарийн дэд сайд нүсэр их бүтэцтэй бна та цөөлж цомхон сайн зохион байгуулалттай удирдах хэрэгтэй бнаа танд амжилт хүсэё

Avatar

Нэргүй 2025-06-12 103.57.92.43

Аварга ёстой шатар тоглодог хүн шг амлалт авлаа даа

Avatar

Нэргүй 2025-06-12 202.126.90.41

Муур ямар ямар бх нь хамаагүй хулгана барьдг бх ёстой гэж шаажийн монголын нам төрийг хятад үгээр толгойлохгүй шүү.

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.187.252

Дэн Сяо Пэний 1970-аад оны сүүлчээр хэлсэн үг шүү !!!
Ху Жин Тао билүү Ян Шан Кунь билүү "Хятадыг хүн биш хууль захирна" гэж олоон жилийн өмнө хэлсэн хэлсэн юм.
Хүүк тэрийг яг цээжилчихээд л чааж бна лээ !!!

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.187.252

Урьдын цагт Маркс, Ленинээс ишилдэгсэн одоо ч Мао, Дэн Сяо Пинээс ишилдэг дарга нартай болж дээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж