АН-ын бүлгийн хурлаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилуулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж дууслаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэлээс тодруулж байна.
-АН-ын бүлгийн хурлаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсэх асуудалд ямар шийдвэр гаргасан бэ?
-АН-ын бүлэг нэгдсэн шийдвэр илэрхийлэхгүй гэж тогтлоо. Бүлгийн дүрмийн дагуу нэгдсэн шийдвэр гаргахгүй, гишүүн бүр өөрсдийн саналаа өгч болно гэдэг шийдвэр гарлаа.
-Та хувь гишүүнийхээ хувьд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг дэмжих үү?
-Хувь гишүүнийхээ хувьд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө. Ингэхдээ Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж ирсэн бодлого ялангуяа хүний эрх, эрх чөлөөний чиглэлээр өргөн барьсан хуулиуд болон авлигын эсрэг багц хуулийн төслүүдийг батлаарай гэдэг захиас хүргүүлэх байдлаар дэмжих бодолтой байна.
-Та Хамтарсан Засгийн газрын хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллахдаа өөрийн бодож, төлөвлөсөн ажлуудаа хийж чадсан уу?
-Миний хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлыг аваад 11 сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд УИХ-д 12 хуулийн төсөл өргөн барьснаас 11-ийг нь хэлэлцэхээр дэмжсэн. Үүн дээр нэмээд олон жил яригдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай болон Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслүүд бий. Дараа нь Авлигын эсрэг багц хуулийн төсөл гэх мэт олон жил яригдсан олон хуулийн төслүүд байгаа. Тэгэхээр эдгээр хуулийн төслүүд батлагдах юм бол миний Хууль зүй, дотоод хэргийн сайд болсны хэрэг бүтнэ.
Өнгөрсөн хугацаанд энэ бүх хуулийн төслүүдийг яамныхаа болон салбарынхаа ажилчдын тусламжтайгаар өргөн барьсан. Эхнээсээ хэлэлцэх эсэх саналаар дэмжигдсэн. Зарим нь хэлэлцүүлгийн шатандаа явж байна.
Нэргүй 2025-06-12 202.9.40.68
Хууль зүйн сайдаар богино хугацаанд сайн ажилласан гэж би иргэн хүний хувьд дүгнэдэг. Намчирхахгүй улсынхаа иргэдийнхээ хэрэгцээ шаардлагын дагуу л ажилласан. Дахиад ядаж 1 жил ажилласан бол их ч зүйл амжуулах байсан даа. Даанч Монгол улсын далбааг заналтайгаар урж тасдан хаядаг АН-аас УИХ-д гишүүнээр сонгогсдон Долдойсамбуу мөн MCS-ийн эрх ашгийг хамгаалгч баялагын санг эсэргүүцэгч АН-ын жагсаалтаар орж ирсэн Ж.Баярмаа нарын гайгаар цаашид сайдаар ажиллаж чадсангүй.
хүннү 2025-06-12 202.9.46.148
АН-ын сайд нар дотороос хамгийн сайн ажилсан сайд шүү. Ер нь энэ залуу хожим хойно ч гэсэн засгийн газарт орж ажиллах байх.
Нэргүй 2025-06-12 202.9.46.224
Кнопоо зарнаа гэсэн үг үү?
нам бус иргэн 2025-06-12 59.153.84.210
1-р тойргоос гарсан гишүүний хувьд тойргоос нь буюу Баянхонгороос ЕС дэвшиж гарах нь тэр тойргийн гишүүдэд хэрэгтэй л дээ
irgen 2025-06-12 66.181.179.124
Энэ залуу дурак юмаа.
Нэргүй 2025-06-12 202.126.90.41
х***а манжууд хужаада зайлж галзуураарай.
хэзүүгийн хэзүү 2025-06-12 14.1.81.116
Дэмжих сэтгэл байдаг боловч Х.Баттулгын бүлэглэлд багтдаг гэхээс хэзүү
Нэргүй 2025-06-12 66.181.187.252
Баттулгыг үхсэний дараа л кноп дарх архтэй болох хүн үү ??