Шашин соёлын хөтөлбөрт өнгөрсөн жилүүдэд 8000 гаруй хүн хамрагдаж байсан бол энэ жил тус тоо өсчээ. Дэлхийн олон оронд тэмдэглэдэг тус өдрийг Монголд хэрхэн тэмдэглэдгийг үзэж сонирхохоор гадаадынхан ч их ирж.

1992 оноос хойш Бурхан багшийн их дүйчин өдрийг Гандантэгчэнлин хийдэд тэмдэглэж ирсэн. 2019 онд энэ өдрийг бүх нийтээр амрах баярын өдөр болгон хуульчлан баталсан байдаг. Түүнээс хойш сүсэгтэн олон энэ өдрийг нийтээр тэмдэглэж, хурал номд даган баясах нь ихэссэн. Энэ жилийн хувьд Гандантэгчэнлин хийдээс хүмүүнлэгийн ажил, нийтийг хамарсан бясалгал, урлаг соёлын олон талт хөтөлбөр, бүх нийтийн баярын сүрт жагсаал, бүх шашны төлөөлөл хуран чуулсан үйл ажиллагаануудыг тус тус зохион байгуулав.
Их дүйчин өдрөөр бүх шашны төлөөлөл Христ болоод бөө мөргөл, исламын шашны төлөөлөгчид дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яаап ван Хиердений нар м:эндчилгээ дэвшүүллээ.
Төв гандангийн талбайд зассан хүндэтгэлийн хэсэгт бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, сүсэгтнүүд, Улаанбаатар хотын нийт сүм хийдийн төлөөлөл 3000 орчим лам хувраг, сүсэгтнүүд оролцож бурхан багшийн гурван дүр болох эхээс мэндэлсэн, бурхан багшийн гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг үзүүлсэн дүрүүдийг уламжлал ёсоор залжээ. 04:00 цагт нэг өдрийн сахилаар эхэлсэн Их дүйчин өдрийн хөтөлбөр 22:00 цагт хүндэтгэлийн гэрэлт жагсаал, гэрлийн лазер үзүүлбэр, маани татаж, ерөөл хуран буян үйлдэж өндөрлөлөө.

Хурал номонд нэрээ бичүүлэхэд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад оочергүй байснаас гадна цахим бүртгэлийн автомат машин хэд хэдийг зааландаа тавьсан нь хүмүүст бүр амар байгаа нь харагдлаа.

УСАН БАЛИН ӨРГӨЖ БУЯН ҮЙЛДЭХ СҮСЭГТНҮҮД
Оочерлох олон зуун хүний өргөлийг цэгцтэй байлгахаар томилогдсон ламхай нар ажлаа тун сайн хийж харагдана. Бурханы дүрийн өмнө өргөсөн өргөлүүдийг эмхэлж, усан балингуудыг сурамгай аргагүй хураана. Үүний зэрэгцээ Батцагаан цогчэн дуганы өмнөх талбайд зассан асруудад сүсэгтнүүд зочилж, гэр бүлээ даатган буяны хандив өргөлөө ч өргөж яваа харагдлаа.
Хүний хөл үргэлж их байдаг төв гандангийн хашаа өнөөдөр өдөр өдрөөс илүү олон зочин, гийчинтэй байсан нь монголчууд шашныг хэдий чинээ хүндэтгэдэг болохыг харуулж буй.
Тиймээс гадаадын жуулчид олноор зорин иржээ. Бүх нийтийн баярын өдөр болгодог энэхүү өдрийг ёс суртахуунаа эрхэмлэдэг, өөрийн явдал мөрөө эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгч, сайн үйл бүхнээ дэлгэрүүлж, саар муу бүхнийг тэвчин, асрал энэрлийг үүсгэсэн, нэг нэгнээ хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрласан, буяныг хотлоор хурааж, нүглийг тэвчиж сайн сайхан буянт үйлсийг дэлгэрүүлж байхыг онцлон тэмдэглэдэг. Тиймдээ ч хүмүүс хурал номд даган баясахаас гадна усан балинд хүсэл, бодлоо даатган чин сэтгэлээ бурханы дүрийн өмнө тавьж явах нь тэр.

Бурхан багшийн их дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд болон ард түмэн нэн эртнээс тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан ч 1990 оноос Бурхан багшийн их дүйчэн өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил ч мөн уг уламжлалын дагуу олон мянган сүсэгтэн цуглаж, их дүйчин өдрийн тусгай хөтөлбөрт даган баяслаа. Хүндэтгэлийн гэрэлт жагсаалын үеэр түр хугацаанд зам хааж, бурханы дүрүүдийг тээвэрлэж лам хуврагууд маани татан явахын хойноос сүсэгтнүүд гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ төв талбайгаас гандан хүртэл алхав. Өмнө жилүүдийнхээс илүү цэгцтэй, зохион байгуулалттай, урлаг соёлын арга хэмжээ, хөтөлбөр баялаг, жуулчин ихтэй Бурхан багшийн их дүйчин өдөр ийн жаргалаа.
Т1 2025-06-12 202.9.46.98
оркууд духаа халцартал мөргөж, шүдээ элэгдтэл маань уншиж байна. мөн ч харанхуй мунхаг шүү.
Нэргүй 2025-06-12 202.179.25.231
гэр бүлээрээ бас төв талбайд жагсаж хулгайчид авилгачдийн эсрэг нэгдэн тэмцэхгүй бол бурханд мянга мөргөөд амьдрал сайжрахгүй ээ
Tax 2025-06-12 202.9.46.98
Лам нар айл өрх хувь хүмүүст халтуурын ном засал уншихдаа НӨАТ-ын татвар, ХХОАТ татвар, НДШ, ЭМДШ, гэнэтийн ашгийг татварыг улсад тушаа!
Иргэн Жоо 2025-06-12 202.9.46.56
аймаар муйхараар шүтнээ..өөртөө зав цаг гарга зөв амьдрахдаа суралцах сонгуульд хариуцлагатай оролцох зэрэг амин чухал юмдаа огт анхаардаггүй байж ямар нэгэн бэлэн ааар вм хүртчих санаатай бурхан шашинд л өөртөө даатгачихсан санаатай..ккк
иргэн 2025-06-12 202.126.90.5
сүсэгтэн олны ном уншуулсан хандивыг зөв зүйлд зарцуулаасай билээ гандангийн лам нар таргалсан гэж жигтэйхэн бүгдээрээ бүдүүн харагдах юм жаахан ламаахай идэр насны залуус мундаг таргалжээ цагаан сарын хонины ууц шиг болж бна спортоор хичээлүүлээчээ
Нэргүй 2025-06-12 103.212.116.88
chamd yamar hamaa bnaa