Дэлхийн шилдэг 5 дуурийн дуучны зэрэглэлд Э.Амартүвшин багтжээ

Дэлхийн шилдэг 5 дуурийн дуучны зэрэглэлд Э.Амартүвшин багтжээ

Дэлхийн шилдэг 5 дуурийн дуучны зэрэглэлд Э.Амартүвшин багтжээ

Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг тодруулдаг "Opera World" цахим хуудсын жагсаалтын дөрөвт бичигджээ. Түүний өмнө ОХУ болон Германы дуурийн дуучид бичигдсэн бол Монгол Улсын дуучин Э.Амартүвшин дөрөвт бичигдсэн байна. Тэрбээр олон улсын дуурийн урлагийг шимтэн сонсогчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж, дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тайзнаа авьяас чадвараараа гайхагдан, шилдгийн шилдэг гэдгээ дахин нотолсон байна.

Э.Амартүвшин энэ жилийн "Арена Ди Верона" фестивалийн 102 дахь  улирлын тоглолтод оролцох бөгөөд "Набукко" дууриар нээлтээ хийх гэнэ. Түүний хувьд "Набукко" дуурьд долоо, "Реголитто" дуурьд хоёр, "Аида" дуурьд тав, "Травиата" дуурьд гурван удаа дуулах гэнэ.

Тэрбээр 2011 онд 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртсэн бол 2022 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртэж байв.

Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа  Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ. Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байв.

  • 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
  • 2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
  • 2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
  • 2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
  • 2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-06-12 202.9.41.4

Soeliin said ** huuhend duuchud ymarch hamaagui.Delhiid danstai duuchidaa yaj harj handaj bn.Mun Javhlan gj 4 ulsiin gaviyat bolood bhd AJ egehgui unen dup saidtai.Zohioliin duuchin gonshignood.eeriigee ydaa daraa turiin odongoor shagnaad bhd tag.Havar sum bag.guu jalga bolgonoor yvj malchdiin karmaa hooslood.iim eeriigee bodson duuchin nertei uomnuud b** duuluul.Javhland AJ eg.

Avatar

Зочин 2025-06-12 66.181.160.67

Мундаг байна. Амжилт хүсье

Avatar

gaigyig ni shaagaad dyyslaa, yxsenui chun shaaltsax, ugur ? 2025-06-12 50.169.138.78

negyyd dyyruin xooloitoi, yun dyyrid ybax ; DANDAA ybaxnaa.

Avatar

oy 2025-06-12 50.169.138.78

tsaguin sadaa, demui BITUU BICHEED BAI, tataas.

Avatar

Нэргүй 2025-06-12 203.91.115.49

Супер шүү дээ. Амжилт!

Avatar

Нэргүй 2025-06-12 59.153.112.130

мундаг шүү. амжилт, аз жаргал хүсье!

Avatar

00 2025-06-12 93.150.230.230

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.180.18

Браво миний монголын хүү дэлхийн шилдэг баритон юм. Улам их амжилт хүсье. Монголдоо ирж монгол үзэгчдийнхээ сонорыг мялааж байгаарай.

Avatar

Монголхүү 2025-06-12 59.153.115.71

Үнэхээр агуу дуучин. Бахархаж байна. Уран бүтээлийн улам их амжилт, аз жаргал хүсэн ерөөе!

Avatar

Нэргүй 2025-06-12 192.82.64.248

бахархаж байнаа,

Avatar

УНШИГЧ 2025-06-12 43.242.242.141

МУНДАГ ЮМ АА

Avatar

Нэргүй 2025-06-12 146.70.123.196

4-т биш дэлхийн номер 1 баритон гэж бна ш дээ, хаана 4 гэж байгаа юм. Аргагүй л дэлхийн од юм аа!

Avatar

Өвгөн 2025-06-12 103.212.119.155

ерөөл бат оршиг

Avatar

Нэргүй 2025-06-12 24.225.226.33

Яг зөв. Мэдээлэлээ зөв өгч баймаар. Дэлхийн шилдэг баритон хоолойтой дуурийн дуулаач гэсэн ангилалд 1-рт бичигдсэн. Үнэхээр гайхалтай хоолойтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж