АНУ, Хятад хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилготой яриа хэлэлцээ газрын ховор металын хэлэлцээрт хүрсэн амжилттайгаар дууслаа. Тодруулбал, Хятадаас АНУ-д соронз болон газрын ховор метал нийлүүлэх тохироонд хүрсэн бол АНУ хятад оюутнуудын визийг цуцлана гэсэн заналхийллээсээ ухарчээ. Талууд Лондонд хоёр өдөр нухацтай хэлэлцсэний эцэст ийм шийдвэрт хүрэв.
Гэхдээ Цагаан ордны тарифын төлөвлөгөө худалдааны сайн хэлэлцээрт хүргэж чадах эсэхэд олон хүн эргэлзэж байна.
Трамп ойрын хагас сарын дотор худалдааны түншүүдтэйгээ нэг талын тарифын хувь хэмжээг тогтооно гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр долдугаар сарын 9-нөөс өмнө түншүүд рүүгээ шинэ хэлэлцээрийн нөхцөлийг тодорхойлсон захидал илгээнэ.
Харин тус улсын Сангийн сайд Скотт Бессент “Бусад улстай хийх худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд тарифын түр зогсолтоо сунгана гэж найдаж байна” гэжээ.
Хамгийн сүүлийн хэлэлцээрийн дагуу АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 145 хувийн татвар ногдуулдаг байснаа 55 хувь болгон бууруулжээ. Харин Хятад АНУ-аас импортолдог бараанд 125 хувийн татвар ногдуулдаг байснаа 10 хувь болгоод байна.
Нэргүй 2025-06-12 103.145.234.109
Манайхтай хийдгүйн байх даа.Эсвэл нөгөөдүүл нь “Ховор метал хортой” гээд лоозондоод гараад ирхийн болов уу