Хасын Хүлэгүүд багийн Ази дахь амжилтын буухиа, ялалтын цуврал үргэлжилсээр байна. Тэд өчигдөр/2025.06.11/ Филиппиний аварга Мералко Болтс багийг 83-78 гэсэн харьцаатайгаар хожсоноор Азийн аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан юм. Тус тоглолт Дубай хотын 17 мянган хүний суудалтай Кока-Кола аренад болжээ.
Тоглолтын тухайд хоёр баг эхнээсээ л ширүүн өрсөлдөөнтэй, ойрхон тоглолтыг үзүүлж байв. Гуравдугаар үед Болтс найман оноо илүү гарч, тэргүүлж эхэлсэн ч Хүлэгүүд богино хугацаанд онооны зөрүүг арилгаж, улмаар дөрөвдүгээр үед оноо илүү гарснаар хожил байгуулсан.
Хасын Хүлэгүүд баг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээж, өмнө нь ямар ч багийн үзүүлж байгаагүй амжилтыг үзүүлж байна.
Хагас шигшээд шалгарсан багийн ахлах дасгалжуулагч Э.Ариунболд "Би Хүлэгүүдийн нэг хэсэг байгаадаа үнэхээр баяртай байна. Бид өдөр бүр шаргуу хөдөлмөрлөж байгаа. Энэ бол бидний сүүлийн жилүүдийн хөдөлмөрийн үр дүн" гэжээ.
Иан Миллер Хүлэгүүдэд гялалзаж байгаа. Тэрбээр өчигдөр 32 оноо авч, эгзэгтэй мөчүүдэд чухал шидэлтүүдийг гүйцэтгэсэн юм. Мөн Б.Барсболдын зоримог, ухаалаг тоглолтууд багтаа давуу байдлыг авчирч байлаа. Түүнчлэн А.Азбаяр, Э.Саруул-Эрдэнэ нар багаа хожил байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Энэ удаагийн Азийн аваргуудын лигт олны анхаарлыг татаж буй А.Азбаяр ярихдаа "Багийнхаа тамирчдаар бахархаж байна. Мөн бид Монголын сагсан бөмбөгийн түүхийг бичлээ. Үүний нэг хэсэг болсондоо бид үнэхээр баяртай байна" гэв.
Өнөөдөр 21.00 цагаас Хасын Хүлэгүүд Японы аварга Үцүномияа Брекс багийн эсрэг тоглоно.
Нэргүй 2025-06-12 202.9.40.68
Монголын хөгжөөн дэмжигчдээ баярлуулж байгаа та нараараа бахархаж байна. Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг дэлхий дахинд таниулж бас мэдрүүлж байгаа та нар дараагийн тоглолтондоо энэ эрчээрээ оролцож ялалт байгуулах бүрэн боломжтой байна. Та нартаа амжилт хүсье.
Bat 2025-06-12 122.201.31.113
Good luck guys! Chinggis khaan bless you and your team and Mongolians!!!
Шинэ зочин 2025-06-12 66.181.189.133
Үнэхээр бахармаар амжилт, Хасын хүлэгүүддээ илүү их өндөр амжилтыг хүсье.
Зочин 2025-06-12 66.181.189.133
Үнэхээр бахармаар амжилт. Хасын хүлэгүүддээ илүү их өндөр амжилтыг хүсье.