Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

LiveМонгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 6 сарын 13. Монгол Улсын 34 дэх ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатар томилогдов. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.
00 : 18
2025-6-13

Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох тухай саналыг хэлэлцээд гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжин, баталлаа. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 117 гишүүн оролцож саналаа өгснөөс 108 нь дэмжив.  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр томилогдсон Ерөнхий сайдад ажлын амжилт хүсэв. 

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод байгаа Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулт өгөх үеэрээ Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийхээр холбогдох төслийг ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ. Гэхдээ эл тодотгол төсвийн хэмнэлт рүү чиглэнэ.

Төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахгүй бол энэ хэрээр төсвийн орлого тасарч байгаа тул тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Үргүй зардлыг 2.3 их наяд төгрөгөөр танахгүй бол цаашдаа улсын төсөв эдийн засгаа дэмжих биш, инфляцид нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.0 хувь, Засгийн газрын нэгдсэн төсвийн 12 хувьд хүргэх, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.0 хувийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг.  Энэ хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах бодлогыг боловсруулж байгаа бөгөөд анхан шатны тусламж, үйлчилгээг үе шаттайгаар сайжруулж байж хүн амын эрүүл мэнд сайжирна. Гэхдээ эл салбарын ажилтнуудын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж, бололцоо одоогоор байхгүй гэж мэдэгдсэн юм. 

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “Шударга ёс баялгийн тэгш хуваарилалт, мега төсөл, бүсчилсэн хөгжил, шинэ сэргэлт зэрэг томоохон бодлого зорилт дэвшүүлж, зохих үр дүнд хүргэсэн Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний тэргүүлсэн Засгийн газрын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Шинээр байгуулагдах Засгийн газар МАН, АН, ХҮН намын 2024 оны УИХ -ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгасан, хамтарсан Загсийн газрын үйл ажиллагааны хөтлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт ололтыг улам бататган ажиллах болно.

Мөн өнөөдөр УИХ-ын гишүүдийн асуусан асуулт, санал дүгнэлтэд үндэслэж үйл ажиллагааны хөтөлбөрөө баяжуулж засч залруулж цаашдын зорилгоо шинэчлэн тодорхойлох болно.

Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. 

Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, ард түмний Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ.

Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ.

Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ ” хэмээлээ

20 : 07
2025-6-12

Г.Занданшатар: Яамдыг цөөлж, нэр усыг солих нь баахан зардал гаргадаг

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас гишүүд асуулт асууж хариулт авч байна.


УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Өвөл болохоор дулаан, цахилгааны асуудал гарч ирэх гээд байна. ДЦС- III-т турбин генератор шатсан асуудлыг одоо байгаа хүмүүст нь чиглэл өгөөд хурдан шийдэхгүй бол хугацаа байхгүй шүү. Тэр турбин нь Хятадад ч байгаа, Орост ч байгаа. Энийг яаралтай хийхгүй бол Улаанбаатарын амьдрал хэцүүднэ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Санал нэг байна. ДЦС-III -т гарсан гэмтлийг яаралтай шийдэх асуудал мөн. Дулаан хангамжийн дутагдалд орно. Хамгийн тулгамдсан асуудал. Хөлдөх үү, үгүй юу гэдэг асуудалтай тулж мэднэ. 2014 онд 40 сая ам.доллараар хийгдсэн ажил юм билээ. Улсын онц чухал обьектын аюулгүй байдал, тэнд болсон аваар осол эрчим хүчний салбарт урьд өмнө гарч байгаагүй. Турба генератор III  станцад нэг ширхэг, Дорнодын цахилгаан станцад нэг ширхэг байдаг.

ДЦС- III нь зургадугаар сарын 7-ноос 0 зогсолтоо зогсоогоод сүлжээнд залгаж өнөөдрийн байдлаар хоёр турбин, хоёр  зуухтайгаар 40 мВт-ын хүчин чадал нийлүүлж байна. Аваарын уршгаар нэг турбин ашиглалтаас гарсан ч зуухнуудад гэмтэл учраагүй. Зууханд үйлдвэрлэх дулаан хэдий эдийн засгийн үр багатай ч хэрэглээнд нэвтрүүлэхэд технологийн хувьд боломжтой гэж үзэж байгаа.

Гэхдээ гэмтлийн хэм хэмжээг технологийн үнэлгээгээр тогтоож байж, юуг засах вэ, юуг өөрчлөх вэ гэдэг асуудал тодорхой болно.

УИХ-ын гишүүн С.Замира:

-Яамдын тоог цөөлөх үү?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Яамдын тоог цөөлөөд, нэр усыг нь солихоор дагаад баахан зардал гардаг. Тэрнээсээ илүүтэй зардал гаргадаг 59 яамны статустай хороо, үндэсний зөвлөл байна. Чиг үүргийн шинжилгээ хийж, чиг үүргийн давхардалтай хороодыг цомхотгох нь  зардал, үр ашиггүй байдлыг хэмнэх  бололцоо гэж бодож байна. Энэ талаар судалгаа хийж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай танилцуулахдаа  тодорхой мэдээлэл өгөх болно.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Нэгдүгээрт, хөрөнгө оруулагч нарт бизнесийн орчинд таагүй бодлогуудыг цөөнгүй бус удаа хэрэгжүүлсэн. УИХ-ын дарга байхдаа Засгийн газрын өмнүүр орж, төр ашиг олдог байх ёстой, төсвийн байгууллага бизнес хийх ёстой гэх мэдэгдэл хийж байсан. Одоо Ерөнхий сайд боллоо. Бизнес эрхлэгч нарт халгаатай бодлогыг одоо бизнес хийгчид даахгүй шүү. Ийм бодлогын алдааг давтаж болохгүй.

Хоёрт нь, таны хандлага цэрэг армид дуртай. Зэвсэглэж уурхай руу дайрч байсан.

Бүгд найрамдах төрийн Ерөнхий сайд гэдэг бол иргэний байгууллагын төлөө зүтгэдэг хүнийг хэлдэг. Та УИХ-ын дарга байхдаа ёсолж байсан тэрийг би шүүмжилж байсан. Нийтийн танхимын буюу төлөөллийн танхимын спикер цэргийн ааш аяг гаргаж болохгүй, зэвсэглэж бизнес рүүгээ дайрч болохгүй. Цэргийн дэглэмээс холуур явдаг Ерөнхий сайд байгаасай гэж хүсэж байна.

Гуравт, УИХ-ын дарга байхдаа та Орос, Монголын парламентын хамтарсан комисс хуралдуулж байсан. Парламент ийм системд орж болохгүй.

Одоо та Засгийн газрын тэргүүн боллоо. Монгол Улсын Засгийн газар тусгаар тогтносон улсын Засгийн газар байх ёстой. Хажу хавирганыхаа улсад наалдаж болохгүй. Төвийг сахиарай.

 

17 : 46
2025-6-12

Ч.Лодойсамбуу: Бизнесүүдтэйгээ өстэй юм шиг ажилладгаа болих хэрэгтэй

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-PR-аа бодолтой хийгээрэй. Та бас хэвлэлд их цочимтгой шүү. Цочимтгой хүн огцом үйлдэл хийдэг. Огцом үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, нийгмийг харанхуй болгож байдаг. Хар бараан PR,  худал хуурмагаас тэс эсрэгээр нээлттэй ажиллаарай.

Төр сэтгүүлзүй хоёрын хооронд байгаа мөнгөн холбоосыг тас цохиорой. Төсвийн мөнгөөр хэвлэлийнхнийг "угждаг" байдлыг болиулж, манлайлж ажиллаарай.

Хэвлэлийн эрх чөлөөний нэртэй, өмнөх Засгийн газраас өргөн барьсан хэвлэлийн эрх чөлөөний төлөө нэртэй Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг заалттай хуулийг буцаан татаарай. Бизнесүүдтэйгээ өстэй юм шиг ажилладгаа болих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрүүдээ хайрлаж ажиллаарай.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Чөлөөтэй хариуцлагатай, ёс зүйтэй хэвлэл мэдээлэл бол ардчиллын дархлаа засаглалын нэг багана мөн. Тийм учраас би хэвлэл мэдээлэлд ямагт нээлттэй байж, хаалтын гэрээ байгуулж ажиллаж ирээгүй. Алдаа оноо маань нээлттэй байж ирсэн. Цаашдаа ч нээлттэй байдлыг эрхэмлэнэ.

Харин бусдыг харлуулах, үнэнийг гуйвуулах, иргэдийг талцуулах замаар ашиг хонжоо олох зорилготой үйлдлийг ард түмний татварын мөнгөөр угждаг үйлдэл байж таарахгүй.

Хэвлэл мэдээллийн салбарынхан,  Ч.Лодойсамбуу гишүүн та бүхэн хэвлэлийн эрх чөлөөн дээр манлайлж, санаачилж, хараат бус чөлөөт хэвлэл мэдээллээ, ардчиллын нэг дархлаагаа хөгжүүлэх талд хуулин дээрээ санаачлагатай ажиллаарай гэж хүсэх байна.

УИХ -ын гишүүний хувьд хуулин дээр санаачлагатай ажиллаж, хэвлэл мэдээллийг төрийн мөнгөөр угждаг, хаалтын гэрээ байгуулдаг, харлуулдаг, гуйвуулдаг, талцуулдаг асуудал байвал таслан зогсоох заалтыг оруулах шаардлагатай.

Ази тивээс анх удаа манай парламент Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийг баталсан. Хүний эрхийг хамгаалах тухай хууль хэвлэл мэдээлэлтэй ч холбогдоно. Ийм учраас Хэвлэл мэдэллийн тухай хууль УИХ-ын ширээн дээр байгаа учраас та бүхэн шийднэ, Засгийн газрын оролцох асуудал биш ээ.

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга:

-Стратегийн дөрвөн орд дээр УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Дөрвөн орд дээр таны байр суурь ямар байдаг вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Стратегийн ордын талаар олон удаа хэлсэн. Баялагтаа эзэн Монгол үзэл санааг УИХ-ын даргаар ажиллаж байхдаа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд 6.2-ийн заалтаар тов тодорохой зааж өгсөн. Үүнтэй уялдуулж баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь,  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, сангууд, миний менежемент.

Үндэсний баялгийн санг яаж бүрдүүлэхийг тов тодорхой зааж өгсөн. Хуулийг хэрэгжүүлэхийн төлөө бүхий л чадлаараа ажиллана.

2024 оны гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг Баялгийн санд төвлөрсөн санагдаж байна. Үүнийгээ улам нэмэгдүүлэх, менежментийг нь оновчтой болгох, ард түмэнд өгөжтэй байлгах бодлого бол Баялагтаа эзэн Монгол хөтөлбөрийн үзэл санаа юм. Бусдад таалагдах гэж богино настай шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй. Эцсийн зорилго нь ард түмний амьжиргаа сайжирсан байх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:  

-Иргэдийн асуудлыг шийдэх ёстой төр өөрөө асуудал болсон гэдэгтэй та санал нийлэх үү. Хариуцлагын асуудал. Гэмт хэргийн шинжтэй зүйлийг мухарладаггүй.

Нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сан, ЖДҮ -ийн сангийн зээлд нэр холбогдсон хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээлгэж, та кабинетдээ авахгүй байж чадах уу.

Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр орон сууцны ямар бодлого барьж ажиллах вэ. Газрын эзэн тэрбумтан байх ёстой. Нийт иргэдийн 20 хувь л газартай болсон.  Гэр хороололд, аймаг, суманд амьдарч байгаа иргэдийн гол өмч нь газар. Газрын харилцаа, газрын реформ дээр ямар байр суурьтай байх вэ. Эрх мэдэлтнүүд нь тусгай хамгаалалтын бүсэд отог нэрээр ам, амаар нь газар аваад хаус хороолол барьчихсан, жирийн иргэн 0.07 га газраа авч чаддаггүй. Эрх мдээлтэй хүн хууль зөрчөөд өмч хөрөнгөтэй болдог., жирийн иргэн нь газар авч чаддаггүй. Улаанбаатарчуудын асуудалд ямар бодлогоор хандах вэ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Иргэдийн зовлон  бол хариуцлагагүйн зуд болсон.  Түүнээс төр өөрөө болоогүй. Монголын төр ард түмнийхээ талд байдаг, ард түмний төлөө байх ёстой.Ээнэ зарчмаа алдсан бол тэнд ажиллаж байгаа сайд, төрийн түшмэл  үүнд анхаарах шаардлагатай.

Гэр хорооллыг орон сууцжуулахад газрын реформ чухал. Газрын өмчлөлийг НИТХ -ын тогтоолоор баталгаажуулж нэгмөр өмчийн гэрчилгээ олгох.

Өмчийн тухай хуулийг баталж, өмчийг хамгаалах, өмчийн эрхийн асуудлыг нэгмөр шийдэх.  Газрын тухай хууль,  Иргэний хуульд тулгуурлах цогц шаардлага бий.  Бүсчилсэн төлөвлөлт, нийслэлийн зарим дүүргийг хот болгох ёстой. Төвлөрлийг сааруулах цогц бодлого үүнтэй уялдах ёстой.  Энэ чиглэлээр Сангийн яамны баталгаа гаргахгүйн тулд орон сууцжуулалтын банк гэж яриад байгаа. Ээнэ зарчим нь өөрөө бонд гаргаад, өөрөө санхүүжүүлээд, өөрөө орон сууцаа барьцаалчих учраас энэ тогтолцоог нэлээд сайн судалсан. Монголд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Гэр хорооллыг орон суужуулах бололцоотой.  Орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ОУВС, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр санхүүжүүлэхээр ярьж байсан, явчих байх. Шинэ суурьшлын бүсийг орон сууцжуулах замаар бодит үр дүн гарна.

2024 оны байдлаар 733,394 иргэн газар өмчилж, эзэмшиж байгаа гэдэг мэдээлэл Газар зохион байгуулалтын газраас гарсан.  Иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулж байж, эдийн засгийн эргэлтэд орно. Орон сууцжуулалт хэрэгжинэ. Улаанбаатар хот төлөвлөлтгүй байсны алдаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 14:00 цагт үргэлжлүүлсэн бөгөөд 30 минут түр завсарлуулаад байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 19:50 цагт үргэлжилнэ. 

 

 

 

16 : 20
2025-6-12

Г.Занданшатар: Өмнөх Засгийн газрын бодлогыг үгүйсгээд байж болохгүй, 14 мега төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Хамтарсан Засгийн газрын амин сүнс нь 14 мега төсөл байсан. Дөрвийг нь эхлэх шатанд гэрээг нь хийгээд эцэслэсэн. Таныг энэ төслүүдийг залгамжлаад үргэлжлүүлээд явна гэж бодож байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийхээ экспортын орлогоор амьдардаг улс. Энэ салбарт ачаа их ногдож байна. Тарифын дайнаас үүдэж түүхий эдийн үнэ унаж байна. Алт-3 аян үргэлжлэх үү. Газрын ховор элементийн талаар хэрэгжүүлж байсан бодлого үргэлжлүүлэх үү.

Хамтарсан Засгийн газар нэг хүнд ногдох ДНБ -ийг 10 мянган ам.долларт хүргэхээр ажиллаж байсан, энэ бодлого үргэлжлээсэй. АН-аас сор болсон чадвартай боловсон хүчнүүд ажилласан. Энэ хүмүүсийн чадварыг ашиглаж үргэлжлүүлэн ажиллах талд та ямар бодлого баримтлах вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Дэлхийн геополитикийн тогтворгүй байдал нэмэгдэж, тарифын дайнаар үргэлжилж байгаа энэ үед Монгол Улсад бодлогын тогтвортой байдал, залгамж чанар туйлын чухал. Нэг Засгийн газар гарч ирээд  өмнөх Засгийн газрын бодлогоо үгүйсгээд байж болохгүй. Нэн ялангуяа Засгийн газрын 14 мега төсөл улс төрийн циклээс ангид урт хугацаанд үргэлжлэх төсөл учраас бодлогын залгамж халааг эрх зүйн болон институцийн баталгаатай болгох замаар тогтвортой хэрэгжүүлэх үндсийг бүрдүүлэх ёстой гэж үздэг.

Гашуунсухайт -Ганцмод боомтын дэд бүтцийг олон улсын стандартын дагуу өргөтгөөд хил гаалийн нэгдсэн удирдлага болон цахим шилжилтийг бүрэн нэвтүүлэх замаар үр дүнтэй хэрэгжүүлэх бололцоотой. Нүүрс химийн болон алт боловсруулах үйлдвэрийг дотоодын хөрөнгө оруулалт болон олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай.

Ган, зэс үйлдвэрлэж байж Япон, БНСУ гээд бүх улс хөгжсөн. Төмөргүйгээр, зэсгүйгээр  улс хөгжихгүй, Энэ хоёр бол тэргүүн зорилт байх ёстой.

Бидний бодит ажил зөрүүтэй байна. Алт -3 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна, алт худалдан авалтыг илүү уян хатан болгож хэрэгжүүлэх шаардлагатай. 2025 оны байдлаар 3.4 тонн алт Монголбанкинд тушаагдсан нь өнгөрсөн оныхоос буурсан чамлалттай үзүүлэлт.  Төв банкны алтны нөөцийг нэмэгдүүлэх замар валютын нөөцийг өсгөх нь Монгол төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, инфляциас ангид байх гол нөхцөл болно. Ийм учраас нийт алт олборлолтын 40-50 хувийг албан ёсны худалдан аваалтад зориулж, бичил уурхайчдын эрх зүйн орчныг сайжруулж, татварын уян хатан нөхцөлөөр хангах нь алтны нийлүүлэлтийн сайжруулна.

 Уул уурхайн салбарынхны тогтвортой байдлыг хангаж ажиллана.

ДНБ ийг ойрын үед нэмэгдүүлж, хүндрэлийг даван туулахад уул уурхайн салбар зонхилох үүрэг гүйцэтгэнэ гэдэг таны бодолтой санал нэг байна.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-2016 оноос өнөөдрийг хүртэл МАН дангаараа засаглаад 10-аад жил боллоо. Иргэдийн амьдралын чадвар буурсан нь танай намтай холбоотой. Алдаагаа засах чиглэлээр юу хийх вэ. Авлига эрх мэдэлтэй хүмүүст л бий.

Манай улс МАН-ын хурган дарга нарын хулгай нүүрлэсэн улс болж хувирлаа. Огт бизнес хийгээгүй байж, баахан төрөөс төрсөн тэрбутмнууд “Ривер гарден”, “Скай гарден”-д амьдарч байна.

Би хэчнээн төрийн албан хаагч тэнд амьдарч байгаа талаар судалгаа хийж байгаа хүн л дээ. Та авлигатай тэмцэж чадах уу, авлигатай тэмцэнэ гэдэг бол намтайгаа тэмцэнэ гэсэн үг.

2016 онд байсан төрийн албан хаагчийн тоо 192 мянга байсан бол өнөөдөр 231 мянга, цалинийн фонд 8 дахин өссөн. Төрийн өмчит компани  болон орон нутгийн өмчит компанид ажиллагсдын тоо 58 мянга. Энэ данхгар бүтцийг хэрхэн бууруулж бүтээмжийн менежмент хэрэгжүүлэх вэ. Бизнес эрхлэгчддэд учирч байгаа дарамтыг хэрхэн бууруулах вэ

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Би түрүүн хэлсэн, УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Авлигын эсрэг багц хуулийг батлуулсан. Үндэслэлгүй хөрөнгөжих, орлгооосоо давсан зарлагыг ил болгож, хөрөнгө хураах зохицуулалтыг оруулсан. Одоо бол хуулийн хэрэгжилт чухал. Авлигын хэргээр ялласан тоо, хураасан хөрөнгийн хэмжээ асар их нэмэгдсэн.

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль батлагдсанаар нүүрсний, ногоон автобусны, хөгжлийн банкны, эмний гэх мэт 4 удаагийн Түр хороо байгуулж,  нээлттэй сонсгол зхоион байгуулсан. Энэ бол парламентын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн. Парламентын хяналт шалгалт ард түмний мэдэх эрхийг хангасан.

Авлигатай тэмцэх бол амаргүй ажил. Авлигатай попролоор тэмцэхгүй бодит ажлаар тэмцэнэ.

“Алсын хараа”-д төрийн албыг цомхон гэж хэлэхээс зохистой гэдгээр орсон. Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн тоо нэмэгдэхийн хэрээр багш, эмч нарын тоо нэмэгдэж байгаа. Тийм учраас үр ашигтай, зохимжтой, бүтээмжтэй төрийн алба бий болгоно. Төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компанийг цэгцлэхээс эхлээд 50 хувийг хувьчлах бодлого хэрэгжүүлэх нь авлигатай тэмцэх суурь нөхцөл болох байх. Тодорхой санаачлагыг авч ажиллах болно.

Цахимжилт төрийн албаны данхгар бүтцийг бууруулахаас гадна, авлигатай ч тэмцэх үндэс болно.

 

 

 

15 : 09
2025-6-12

"Төрийн өндөр албан тушаалтан хахууль авбал бүх насаар нь хорих хүртэл ялыг чангалсан"

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарт УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл:

-Хамтарсан Засгийн газар хүний эрхийн багц хуулиуд өргөн барьснаас 11 нь хэлэлцэх эсэх дэмжигдсэн. Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл,  Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль  зэрэг зарим нэг нэг төсөл хэлэлцүүлгийн шатанд орж ирж байна. Хүний эрхийн нөхцөл байдлыг дээшлүүлэх чиглэлээр ямар бодлого баримталж ажиллах вэ.  Авлигын нөхцөл байдал  санаа зовоосон хэвээр байна.  Засгийн газраас хэд хэдэн чиглэлийн хуулийн төсөл өргөн барьсан.  Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл, дагалдсан Авлигын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ бол ганцхан Засгийн газраас барьж байгаа бодлого биш олон улсын экспертүүдээс өгсөн зөвлөмж зэрэгт үндэслэсэн. Авлигын чиглэлээр ямар бодлого баримталж ажиллах вэ. Стратегийн орд газруудтай холбоотой асуудал байна. УИХ-аас стратегийн орд газруудыг судлах ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Миний хуввд Ухаахудагтай холбоотойгоор ажлын хэсэг ахалж ажилласан, хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарсан.  Стратегийн орд газрыг ярихаар маш их дайралт ,саад гүтгэлэг учирдаг юм билээ. Эдгээр саадыг даван туулж, байгалийн баялгийг Монголын ард түмэнд хувь хүртээх зориг зүрх байгаа юу.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Хүний эрхийн тэмцэлд эцсийн цэг гэж үгүй гэж би боддог. Ардчилсан Үндсэн хуулиараа хүний эрхийг баталгаажуулсан, тодорхой заасан улс. Тийм учраас Ардчилсан Үндсэн хуульдаа үнэнч байна.

Төр ард түмний итгэлцэл хүчтэй ардчилсан нийгмийг төлөвшүүлэхийн үндэс нь хүний эрхийг хамгаалах явдал гэж үзнэ.

Шинээр томилогдох Хууль зүйн сайдад тодорхой үүрэг чиглэл өгч ажиллана. УИХ, Байнгын хороотойгоо, Хүний эрхийн дэд хороотойгоо уялдаж ажиллахыг  чиглэл болгоно. Хүн биш хууль засагладаг, хүний эрхийг дээдэлдэг байх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа, нууц мөрдөн шалгах ажиллагаанд УИХ -ын гишүүдээс гарах санаачлагыг дэмжиж ажиллах болно.

Хүний эрхийн асуудал дээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлахаас эхлээд хүний үндсэн суурь эрхүүдтэй холботой олон асуудлууд байгаа. О.Алтангэрэл сайдаас гарах санаачлагыг дэмжиж, шинэ Хууль зүйн сайдаа хамтарч ажиллахыг хүсэж байна.

УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, төрийн өндөр албан тушаалтан хахууль авбал бүх насаар нь хорих хүртэл ялыг чангалсан. Ялын хамгийн дээд хэмжээг бий болгосон.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулсан. Энэ дотор үндэслэлгүй хөрөнгөжих, орлогоосоо давсан зарлагыг хянах зохицуулалтыг оруулсан, Эрүүгийн хуулийн ялтай. Үндэслэлгүй хөрөнгөжсөн бол хөрөнгөө иргэний журмаар хураалгаад дуусгадаг иргэний хэрэг биш одоогийн хуулиар эрүүгийн гэмт хэрэг. Шинэ хууль гаргахаас илүүтэй, дабль стандарт байдлаар хууль сахиулах байгууллага ажиллаж байгаад буюу заримд нь хууль үйлчлэхгүй байгаад иргэд дургүйцэж байгаа.  Хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх талд хуулийн байгууллагынхныг шахаж шаардаж ажиллах ёстой гэж үздэг.

Засгийн газраас Хөрөнгө хураах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан тул парламентын шийдэх асуудал болсон.

Стратегийн ордын тухайд, энэ санаачлагыг 2021 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бид оруулсан. Энэ хүрээнд Норвегийн Үндсэн хуулиас иш авч, УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Тийм учраас үүнийг хэрэгжүүлэх нь бидний хүсэл эрмэлзэл төдийгүй бодитой шаардлага. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Төрийн өмчит компаниуд сүүлийн үед данхайсан. МАН-ын сүлжээ тэнд ажиллаж байна.

 “Тавантолгой төмөр зам” төрийн өмчит компанид Ардчилсан намаас хяналтын менежерээр Э.Тамир гэдэг залуу очоод болж бүтэхгүй бүх зүйлийг уудалж гаргаж шүгэл үлээсэн. Гэтэл Э.Тамирыг маань бүтцийн өөрчлөлт гэдгээр халчихаж.

Ардчилсан намаас төрийн өмчит компанид хяналтын менежерээр томилогдсон хүмүүс идэж ууж байгаа хулгай зэлгийг байхгүй болгож ажилласан. Гэтэл  хячналт тавих хүмүүсийг халчихаад өөрсдөө идэж уух замыг засаж байна. Төрийн өмчит компаниудаа багасгах уу?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Төрийн өмчит 129 компанид 129 мянган хүн ажиллаж байна. ТӨК -ийн үр ашгийг сайжруулах, төрийн өмчийн реформ хийж, төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулах чиглэлээр хувьчлал зохион байгуулах, гэрээний үндсэн дээр ашиглах, зарим ашиггүйг татан буулгах, ажил үүргийг нь хувийн хэвшилд шилжүүлэх чиглэлээр төрийн хэт оролцоог хязгаарлах чиглэлээр ажил хэрэгжүүлнэ.

 

 

 

14 : 22
2025-6-12

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч танилцууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилуулах саналыг УИХ-д хүргүүлсэн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хийлээ.

Гомбожавын Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр 4 хүүхэдтэй. 1987 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүүэдийн засагч мэргэжил эзэмшсэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй.

Г.Занданшатар нь ажлын гараагаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаар эхлүүлж, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-2000 онд Монголбанкны сургалтын төвийн менежер,  Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, 2000-2003 онд “Хаан” банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,  2005-2010 онд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч,  2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2024 онд УИХ-ын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2019-2024 онд УИХ-ын дарга, 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Г.Занданшатар нь 1992 оноос хойш эрдэм шинжилгээ, судалгаа, эдийн засаг, гадаад харилцааны чиглэлээр болон төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай иргэд, олон нийтийн итгэл, улс төрийн манлайлал, бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар санал болгож байна хэмээн танилцуулав.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилуулах тухай саналыг хэлэлцээд олонхийн саналаар дэмжээд байгаа юм. 

10 : 26
2025-6-12

УИХ-ын чуулганы хуралдааныг 14:00 цаг хүртэл түр завсарлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.06.12/ 10:00 цагт эхэлсэн ч 14:00 цагт хүртэл түр завсарлууллаа. Учир нь энэ цаг мөчтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байгаа, 10:00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах товтой тул чуулганы хуралдааныг ийн хойшлуулаад байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэнэ. 

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн Мягмар гаригт /2025.06.10/ Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилуулах тухай саналыг хэлэлцэн дэмжсэн. 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-12 103.57.92.43

Ерөнхий сайд гэдэг бол Ерөнхий менежер л гэсэн үг. Тэр ослын газарт өөрөө очиж ажилла, Салбарын сайд бол чинь худ баагий гэдгийг мэдэж байгаа байлгүй дээ. Мөнгөө өгөөд өвөл даармааргүй байна шүү !

Avatar

Нэргүй 2025-06-12 103.57.92.43

ЭНЭНЭЭС ИХ ЗҮЙЛ ХҮСЭЭД ХЭРЭГГҮЙ ЭЭ КК. ЛОДОЙ Н ХЭЛЛДЭГ ҮНЭН. ТӨР БИТГИЙ ХУЬИЙН ХЭРЭГТ ХУТГАЛДААД БАЙ. БИТГИЙ ХҮЧ ХЭРЭГЛЭЖ ЦЭРЭГ ЦАГДАА ЗЭВСЭГЛЭЭД БАЛАЙРААД БАЙГААРАЙ, ТАТВАРААР БИТГИЙ ДАРАМТЛААД БАЙ

Avatar

Зочин 2025-06-12 103.57.93.251

Зандан шатар , Хүрэосүх , гадаад харилцааны Батцэцэг нар чинь хадгаламж банкны мөнгөөр Солонгос улсад казинодож дампууралд оруулсан бил үү.

Avatar

Нэргүй 2025-06-12 172.56.171.147

энэ манжийн удам монголчуудын толоо юу ч хийхгуй. манж хятад тувд хулгайчуудаа л бодно

Avatar

Нэргүй 2025-06-12 202.9.40.99

Ийм гажиг х***а манжууд толгойд шаагаад хулгай шаагаад бх-р ингэж дэлхий адаг бололүй яаахав дэ.

Avatar

Зочин 2025-06-12 202.131.230.163

Монголын хуулийн амьд лавлах, салбар бүрийн асуудлыг толгой дотроо хийсэн. жинхэнэ төрд бэлтгэгдсэн хүн гэдэг нь асуулт хариултаас харагдсан шүү. Ёстой гавал гэдэг л энэ хүн байна. Амжилт, аз жаргалыг ерөөе. УИХ-д жагсаалтаар орсон хэрүүлч авгай нар дуугүй байсан нь дээр юм байна. Асууж байгаа асуулт нь тэр хүмүүсийн боловсролын төвшинг шууд харуулах юм даа. Тэнэгийн дуугүй үзэсгэлэнтэй гэдэг ямар гоё үг вэ?

Avatar

Нэргүй 2025-06-12 202.9.40.99

Шшш үхсэн алаараа 4 жил уих дрга хийлээ юу хийсний битгий худлаа шааж бай худал хэлэх хулгай ш*** 2 энэ тэнцүү бдгийн шүү.

Avatar

Зочин 2025-06-12 103.111.68.3

Олон яамтай байснаар бүүр их зардал гарна

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: АН-ынхан алсаа бодоод Занданшатартай "АЖИЛЛАЖ" эхэллээ. 2025-06-12 103.229.120.178

Зандангийн нэг хэцүү сорилт нь АН-ын гишүүн, угшилтай одоо төрийн алба, ТӨҮГ-т ажиллаж байгаа хүмүүсийн асуудал болох юм байна. АН энэ талаар хатуу зөөлөн аргаар ажиллаад эхэллээ. Манай хүмүүсийг халвал АРЬСЫГ ЧИНЬ ХУУЛНА ШҮҮ гэж Гантөмөр заналхийллээ.Үүний цаад санаа нь аятайхан байхгүй бол танай ЗГ-ыг бодийг хөтлөнө гэсэн үг. Энэ байдлыг, мөн ирэх сонгуулиа бодоод АН-ын гишүүд Занданшатарыг дэмжиж санал өглөө. Иргэдийн хүсээд баыгаа төрийн зардлыг бууруулах хүсэл ЛӨӨЛӨӨ болох нь уу яахнав

Avatar

зочин 2025-06-12 66.181.178.156

Хэдий хэрийн насжилттай байх бол доо. Үйл ажиллагаа нь иргэдэд хэр хүртээлтэй байх бол доо

Avatar

Зочин 2025-06-12 103.229.120.178

Хуучин ЗГ-ын МАН-ын сайд нараас хийсэн ажлын мөр нь олон арван жилийн настай, хэлэх үгтэй хүн нь Ч.Номин байна.Зөвхөн тэр л ганцаараа ЕС нь огцорч байхад ЗГ-ынх нь сайд би мөн ажлаа өгөх ёстой гэж хэллээ.Тэр боловсролтойгоос гадна харилцааны өндөр соёлтой хүн байна.Тэр уур уцааргүй, жаахан хэтрүүлж хэлэхэд, нүүрийг нь самардаж байхад ч магадгүй инээгээд байж мэдэхээр тайван, тэвчээртэй хүн байна.

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.181.90

Данх нээрээ хажууд нь боловсролын хувьд чигчий хурууны чилээ гаргахгүй амьтан байжээ. Асуултанд хариулах гэж тойруулаад л хэрэлдээд л байдаг сан. Бизнес талын гүйлгээ ухаан хэр байх нь уу

Avatar

Нэргүй 2025-06-12 202.9.40.99

35 жил нам төр хулгайлсан Хужаагий зг дахин байгуулагдлаа х***а уих тараа х***а манж зг устга огцруул шорнд явах ёстой х***а манж хулгайчуудыг нам төрийн толгойд гарж бгаа тодорхой 35 жил шаасан хулгайн илэрчих гээд үхл алдаж бгаа х***а манж уих х***а манжийг гаргаа нь тодохй бсан ингэх гэж х***а манжууд ардын намбг эзлж х***а манж умх бүрдүүлсэн бсан.

Avatar

y 2025-06-12 50.169.138.78

2014 opasnie y nyraagch lal

Avatar

-zaalaa chuluulmyuc5-; 2025-06-12 50.169.138.78

Saitaar zasaglyylj baigaagaa maptab? medee opyylagch ni bainaadzaa;

Avatar

-yb, -nuugmuun gapal yysel, -bzopacnostOB; ( -gapuun yseg, obog nep BYTNEEr) 2025-06-12 50.169.138.78

(glopasnie gsf y, uursduuxuu xool ynduug yyx) zailyyl;

Avatar

budnu ybon Ebotoi; batlan xamgaalax, Tagnyylaa yygyyl; # 2014 xoish cydlax. 2025-06-12 50.169.138.78

kpetup ynelemj togtoox, zaxupamj#;oz, tugs jyramaa gargax.

Avatar

KAMErzn ? +Utasni uurchlult ? tex/texns byren chuluulux 2025-06-12 50.169.138.78

XAMAAPALGYI BAIX, indxg blokljgsfj NETy

Avatar

pezylitat mandtygai, ylcuun xamgaaltand 2025-06-12 50.169.138.78

– cyrgyyli, – xynsnui delgyyr,

#; ### +OCr,^ abts baazaar, bainguin xunaltand + gol yryy tataj baigaa ni NZM lalniw.

oy tai, gynzguin ebotoi, [ylcuun xamgaaltuun obektyyd,manlailagchud, yuldberyydee kameraas chuluuljez, Tseber mongol xyn shunjeechp]

Kamer+ytasaa chuluul, XAMAArALGYI BAIX. gadnuxnuig zailyyl,nadoeliy.

Avatar

y 2025-06-12 50.169.138.78

baaxan uim xyyxed shaaxnee, yrdaxuig NZMy+NET. Kkk;

Avatar

HTTP ; ? Bayraar +y apxi piav yylgajCJN8naimaalj; yxsenui chun. gadni xamaapalgyi; XUUX#; ypdyn 2025-06-12 50.169.138.78

– down sindrom ;

– Erunxuuigchuur –

– XOT, ZAMfzsx bng Nyraaj zzsj; # op/n #

Avatar

baliarCJN + AIMSHIGTAI GALZUU SYrLEG BOLJEE, naadyyluig chuni Kamerdaj shaaj dyysgax ni XUUX. xolbogdoogyi xyngyi bildyychilj; 2025-06-12 50.169.138.78

cejguin DUN naimaalj bolov. s** saitni AIMSHIGTAI GALZUUY alyyrchin 6; XYNDRELTEI YRiin SHINGEN Ni XUNDRYYLJ.

Avatar

Нэргүй 2025-06-12 103.212.116.97

хүүхэд нохойн доог гэдэг шиг хөөрхий дөө өөрийн толгойгоор биш намын даалгавараар хөөрхийдөө худлаа нөххийг сонголоо доо худлаа гэдэг нь удахгүй харагдах биз сонгогдох сайд нар нь ч бас л худлаа нөхдүүд байх биз байдал дордоно уу гэхээс дээрдэхгүй дээ

Avatar

Нэргүй 2025-06-12 103.229.122.167

Данхар төрөө багасгаач оркоо.

Avatar

Нэргүй 2025-06-12 202.9.40.68

АН-ынхан удахгүй ялихгүй зүйлээр шалтаглаж огцруулна гээд гудамжны жагсагчид, мөнгөний залуустай нийлээд жагсах нь цаг хугацааны асуудал. АН-ын гишүүд одоохондоо таныг эсэргүүцэхгүй байгаа нь тэртэй тэргүй удахгүй юм чинь дээ гэж тооцсонтой холбоотой юм. өөрийг чинь дэмжсэн зүйл огт байхгүй. Засгийн газраа ядаж 2027 он хүртэл ажлуулвал өөрий чинь гавьяа болох юмдаа.

Avatar

Нэргүй 2025-06-12 158.59.146.30

ene yav airagnii huuhed geden ni unen bhhaaaaa

Avatar

Нэргүй 2025-06-12 158.59.146.30

ene muu dineg gubs uvgun chin yu yu gene ve??? bagahan zardal gargaad tsuuluh ni deer bizdee, gubs. chin, tsuuluhgui bol ene olon jil buur ih zardal gargaad hulgailaad humslaad yavna shd

Avatar

зочин 2025-06-12 202.9.41.96

зандка ч юмтай нь юмтай. намар цагын" айрагны хүүхэд" шиг мөнхийн согтуу ньюанстай этгээд. юу хийж шалихав дээ….. ээлжинд орж буй хооллогчид л доо.

Avatar

иргэн 2025-06-12 62.55.205.86

Баахан худлаа гаруудын худлаа цалинжуулж, том бүтцээр тэжээж байхаар бланк хэвлүүлсэн нь хямд тусмаар юм, компод оо

Avatar

Гоё гоё 2025-06-12 202.9.46.98

жоохон сийрэг толгойтой , олигтойхон ЕС хийчих хүн байхгүй л юм байж дээ. щаал дэмий хөлдүү махан толгой юм л даа чааваас, яана даа яана

Avatar

Нэргүй 2025-06-12 188.162.254.91

худалч хулгайчыг бас нэг худалч хулгайчаар солиод тавьчих юм, манд унэхээр Монгол улсын иргэдийг боддог боловсон хучин байхгуй юм уу даа ???????????????

Avatar

иргэн 2025-06-12 66.181.183.103

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу бол Урвагч, тагнуул

Avatar

Нэргүй 2025-06-12 103.229.120.106

MCS ИН БУНИ НОХОИ ХОЛ ОЧИЖ х**

Avatar

Т1 2025-06-12 202.9.46.98

MCS чинь танай МАН ын компани шүү малаа!

Avatar

Т1 2025-06-12 202.9.46.98

оюунэрдэн нь дээр байж дээ чааваас.

Avatar

Нэргүй 2025-06-12 202.179.26.105

ЭД МӨНГӨИЙ ДОН ТУССАН ЧАМ ШИГ ЮМ ТӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГИШҮҮН ГЭЖ СУУХГҮЙ ЭЭ. ЗАЙЛААРАЙ ЧИ!!

Avatar

Cop 2025-06-12 66.181.186.176

ш**** удахгүй ерөнхийлөгч болно хаха

Avatar

🤭 га... 2025-06-12 202.9.46.98

🧠❄ хөлдүү, харанхуй болсон, гэртээ харь, азаартвал онигоо болно.

Avatar

Нэргүй 2025-06-12 202.126.89.55

ш**** төлөөний нохой нохой асуулт асууж бгааг нь

Avatar

Нэргүй 2025-06-12 122.201.31.252

Цаана нь нялх цэнгүүн сууж байх чинь, онгон уу онгон биш үү

Avatar

Нэргүй 2025-06-12 124.158.106.78

Тодорхой хариулж байна.

Avatar

Нэргүй 2025-06-12 202.9.46.98

Certified dumb head

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.160.97

Монгол Улс маань одоо яана даа?! Энэ нэг сайхан дүнхүү хүнийг Засгийн толгойд тавилаа!!!

Avatar

Нэргүй 2025-06-12 172.56.162.181

Шинэ засаг авилгалчдыг яаж яллахыг ард түмэн маш анхааралтай харж байгаа

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.180.18

Хүн гэж халаасны намын талги шулга хэлгий блавгай Мөнхсоёл "3 р цахилгаан сатнц дээр гарсан гэмтлийг яаралтай төрийн мөнгөөр засах уу" гэж асууж байна. Хэхэ Би бол Танай намын дарга халтар бангаладеш өөрийн даатгалын компани болох монре даатгалаар 3 -р цахилгаан станцийг даатгаад даатгалын төлбөрт олон тэрбум төгрөг авсан юм билээ. Тиймээс төрийн мөнгөөр засахгүй бангаладешийн монре даатгал янзлах төлбөрийг нь гаргах хууль зүйн үндэслэлтэй юм байна лээ шүү гэж хэлмээр байна.

Avatar

Нэргүй 2025-06-12 59.153.114.238

SAWI80955877TSAGN SEKSEER VANXANDI BOOBN XXNO

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.184.165

хүн хэлмэгдэхгүй гэх баталгаа бну?!

Avatar

Нэргүй 2025-06-12 103.57.92.158

Хэ худлаа жүжиглэдгээ ярьж эхэллээ дээ эд нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж