Сөүл: Англи хэлний сургалттай цэцэрлэгийн сарын төлбөр 1000 доллар

Сөүл: Англи хэлний сургалттай цэцэрлэгийн сарын төлбөр 1000 доллар

Сөүл: Англи хэлний сургалттай цэцэрлэгийн сарын төлбөр 1000 доллар

Сөүл дэх англи хэлний сургалттай цэцэрлэгүүдийн хагас өдрийн хөтөлбөрийн сарын төлбөр дунджаар 1.36 сая вон буюу 1000 ам.долларын үнэтэй байна. Гэтэл Өмнөд Солонгост сарын дундаж цалин 2024 онд 3.2 сая вон байжээ.

Солонгосыг дахин бүтээхүй намын гишүүн Кан Кюн Сук болон “Сүүдрийн боловсролд санаа зовохгүй ертөнц” бүлэг хамтран нийт зургаан хотын бага боловсролд хийсэн сүүлийн үеийн судалгааг танилцуулсан нь энэ юм. Тус судалгаанд Сөүлээс гадна Кёнги мужийн таван хот хамрагджээ.

Эцэг эхчүүд хүүхдэдээ хэт бага наснаас нь боловсрол олгох гэж улайрах нь тэдний оюун санааны хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг судалгаанд хамрагдагсад хэлж байна. Мөн эцэг эхчүүдийн санхүүгийн дарамт, сэтгэлийн түгшүүр, боловсролын ялгаа ч нэмэгдэж байгаа ажээ.

Бага боловсролын зах зээл жилд 3.2 их наяд воны ашиг олдог гэсэн тооцоо бий.

Тус улсад төрөлтийн түвшин буурсан учир цэцэрлэг, яслиудын тоо цөөрсөн. Гэтэл нөгөө талдаа бага насныханд зориулсан англи хэлний хувийн академиуд хүчээ авч байна. Сөүл хотод л гэхэд хаагдсан цэцэрлэг, яслиудын тоо англи хэлний академиудаас долоо дахин их байна.

Англи хэлний академид хамрагддаг хүүхдүүдийн хичээлийн цаг энгийн бага ангийн хүүхдүүдийнхээс хоёр цаг орчимоор урт байгаа юм. Тодруулбал, англи хэлний академиудын хичээлийн дундаж цаг таван цаг 24 минут байгаа бол бага сургуулийн нэг, хоёрдугаар ангийн хичээлийн үргэлжлэх хугацаа гурван цаг 20 минут байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-12 172.56.170.235

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТТАЙ ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ БОЛ ХУДЛАА ШУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж