Монгол Улс эдийн засгийн хувьд хүнд байдалд байгаа. Цалин, тэтгэвэр, халамжийн мөнгийг өсгөж төсвийн зарлага түүхэн дээд хэмжээн дээрээ ирсэн. Монголбанкны төсөөллөөр 2025 онд инфляцийг зургаан хувь болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Гэвч 2025 оны хоёрдугаар сарын байдлаар инфляци есөн хувь давсан үзүүлэлтэд хүрсэн. Тодруулбал, инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны хоёрдугаар сард 6.3 хувь байсан бол 2025 оны хоёрдугаар сард 9.6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.3 нэгж хувиар өссөн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан юм. Тэгвэл өнгөрөгч тавдугаар сарын байдлаар инфляцийн түвшин 8.3 хувьтай гарчээ. Энэ нь мөн л 2024 онтой харьцуулахад 3.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Статистикаас харвал улсын инфляцид:
- Бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 29.9 хувь
- Мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 61.3 хувиар тус тус нөлөөлсөн байна.
Голлон нөлөөлсөн дотоодын бараа, үйлчилгээний үнийн статистикийг харвал:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.6 хувь үүн дотроо согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 12.5 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 21.5 хувь,
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14 хувь,
- Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Дээрх статистикаас харвал инфляцийн түвшин 8.3 хувьд хүрч өссөнд орон сууцны үнийн өсөлт хамгийн их буюу 21.5 хувиар нөлөөлжээ.
Инфляцийг дундажын дундаж үнэ гэж ярьдаг. Монгол Улс АНУ шиг бүр нэр төрлийн барааныхаа үнийг хэмжиж чаддаггүй. Тийм учраас тодорхой хэмжээний өргөн хэрэглээний барааг сагсалж байгаад инфляцийг тооцдог.
Тэгвэл тавдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын инфляцийн түвшин 9.4 хувьд хүрч, 130 орчим гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна.
Тухайлбал, Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2025 оны тавдугаар сард 23379 төгрөг болж, 2024 оны тавдугаар сараас 9.2 хувиар, өмнөх сараас хоёр хувь буюу 450 төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2439 төгрөг болж, 49 төгрөгөөр өсчээ.
Хэдийгээр зуны дэлгэр цагт мах, сүүний үнэ буурч инфляци жилийн хамгийн доод түвшиндээ очдог боловч энэ жил ийм байдал огт харагдахгүй байна. Эдийн засагчдын сануулж байсан шиг төсвийн өндөр зардал, иргэдийн нуруун дээр үнийн өсөлт болж ирлээ. Монгол Улсын эдийн засагт заавал улс төрийн эрх ашиг сонирхол орж ирдэг. Иймээс улс төрийн ашиг сонирхлоо хойш тавьж, болдог бол төсвийн зарлагаа багасгаж, инфляцийн хэмжээг бууруулж иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх асуудлыг бодолцмоор байна.
ИРГЭН 2025-06-12 202.126.89.65
Үр дүнд нь бослог, иргэний дайн!!!
Нэргүй 2025-06-12 66.181.186.149
н**ш гэж хаа сайгүй МА6 ын гэгч өлөнгүүд улс орныг бузарлаж дууслаа
сонгогч 2025-06-12 202.9.46.84
удахгүй Венусель шиг болох нээ……………..ААН, наймаачин бүр амандаа багтсан тоог хэлж инфляцийг өсгөдөг гаж үзэгдэл 35 жил ноёрхсон….түүнийг нь ТӨР ЗАСАГ НЬ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ гэж эндүүрч давраадаг нь ийм байдалд хүргэлээ….
Нэргүй 2025-06-12 103.229.120.49
МАН-ын хан үнэхээр муу байнаа
иргэн Дондов 2025-06-12 103.212.163.236
хүнд сурталтай мэдлэг чадваргүй төсөв төрийн ажилчдаа цомхтго ажил бүтээл хийдэг болгохгүй бол архичин төрхөөрөө монгол дэлхийд гайхагддаг боллоо
Л.ОЮУНЭРДЭНЭ 2025-06-12 103.212.117.25
ИМПЛАНТ ГЭЭЧ ! ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЯЛААНУУД АА !
Нэргүй 2025-06-12 175.193.253.108
ОЭ гэж боловсролгуй попорсон хүн улс орныг самраад хаячихсан бишүү? Номин эд нартайгаа нийлээд тонож өгсөн бололтой. Номин улсын төсвөөс яаж хулгай хийхий сайн мэддэг болхоор улируулан сайд хийлгэж хажуудаа байлгаж бсн бн
Нэргүй 2025-06-12 124.158.106.210
ОЭ -ийн үрэлгэн буруу бодлогоос хайран сайхан боломжоо алджээ. Төсвөө танахаас эхлэх хэрэгтэй.
Иргэн 2025-06-12 66.181.186.51
Занданшатар хэрэв Оюунэрдэнийн бодлогыг үргэлжлүүлэх юм бол ийм замаар орох вий…! МУ-д хүн амынхаа тоо ба бүтэц, мөн бид юу хийж чаддаг бас юуг чаддаггүй, зах зээлийн хэмжээ ба онцлог дээрээс нь олон улсын өнөөгийн байдал гээд ойрын 2-3 жилийн хөгжлийн төлөвлөлт нэн даруй хэрэгтэй байнаа!
ЗОЧИН 2025-06-12 122.201.26.218
ИНГЭЖ БИЧЭЭД БАЙХ ЮМ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭЗЭН ХҮН БАЙДАГГҮЙ ЮМ УУ ЮУ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМ БЭ
Тогоо 2025-06-12 43.242.243.66
ОЭ гийн хийсэн ажил. манаач хүнд шалгуур тавьдаг байтал ЕС д шалгуур байхгүй байвал яадаг вэ гэвэл үр дүн иймэрхүү гардаг аж. хувийн хэвшилээ чөлөөтэй болгооо
10%-н өсөлттэй улс 2025-06-12 202.70.43.34
10% ӨСӨЛТ
Нэргүй 2025-06-12 59.153.115.245
Ха ха ха