Ихэнх нутгаар сэрүүхэн байна

Ихэнх нутгаар сэрүүхэн байна

Ихэнх нутгаар сэрүүхэн байна
Shot with OldRoll Argus.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

06-р сарын 11-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

2025 оны 06-р сарын 11-ний 08 цагаас 2025 оны 06-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +16…+18 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: 10 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж