Грета Тунбергийг албадан буцаажээ

Грета Тунбергийг албадан буцаажээ

Грета Тунбергийг албадан буцаажээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, идэвхтэн Грета Тунберг тэргүүтэй сайн дурынхан Газын зурвасыг зорьж яваад Газар дундын тэнгист замдаа Израилийн цэргүүдэд саатуулагдсан билээ. Тэгвэл Грета Тунбергийг Мягмар гаригийн өглөө албадан буцаасан гэж Израиль мэдэгдэв. Грета Тунберг Тель-Авиваас Франц руу нисэх онгоцоор иржээ.

Парист газардсан хойноо Грета Тунберг "Израилийн цэргүүд намайг болон бусад идэвхтнийг олон улсын усанд хууль бусаар хулгайлсан" гэж буруутгав. Тэрбээр бусад идэвхтэнтэй салах ёс гүйцэтгэж чадаагүй бөгөөд тэдэнд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Түүнтэй хамт саатуулагдсан Францын зургаан иргэний тав нь албадан гаргах тушаалд гарын үсэг зурахаас татгалзсан. Тиймээс тэдний хэргийг одоо шүүхээр хянан шийдвэрлэх аж.

Израилийн арми Даваа гаригийн шөнө тусламжийн бараатай хөлөг онгоцыг Газын зурвасаас баруун тийш 185 км (115 миль) зайд олон улсын усанд саатуулсан. Улмаар Ашдод боомтод авчирч, зорчигчдыг нь Тель-Авивын Бен Гурионы нисэх онгоцны буудал руу шилжүүлсэн байна. Хөлөг онгоцонд Франц, Шведээс гадна Бразил, Герман, Нидерланд, Испани, Туркийн иргэд байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-11 172.56.170.197

лодойсабмуу

Avatar

Zochin 2025-06-11 202.9.47.72

Amid baigaadaa bayarla.

Avatar

Зочин 2025-06-11 66.181.161.140

Гретатай цуг цэнхэр үстэй нэг монгол авгай,элийрдэг бас нэг монгол хүүхэн цуг явсан гэсэн шүү.

Avatar

Нэргүй 2025-06-11 202.180.219.59

ene neg hodoo ohin olon ulsiin baiguullaguudaas mongo avch tednii zahiaalgaar poporch baidag gar.

Avatar

Нэргүй 2025-06-11 103.168.34.100

ямар яршиг аа, ямар монгол хүн байгаа биш

Avatar

Нэргүй 2025-06-11 203.91.115.52

Зөв!

Avatar

Нэргүйгийн найзын найз. 2025-06-11 103.229.122.15

манай шантаажны гарууд хаа байна ши ра энэ тэр

Avatar

Нэргүй 2025-06-11 209.250.230.198

Энэ жоохон охин ороzын гар хөл болж ногоон европ гэж нэлээн хорлонт зүйл хийж явсан гэхдээ одоо нэгэнт илчлэгдээд хэн ч биш болсон доо. Гэхдээ нэлээ. баяжиж авсан байналээ. Манайд байдаг нөгөө уран эсэргүүцдэг, хэвтээ босоо шантаажчингуудтай яг адилхан.

Avatar

Нэргүйгийн найз 2025-06-11 202.179.24.178

Нэргүй Орост хамаагүй байхоо. Угийн сжтнжцийн өьчтэй юм гэсэн ккк. Бөөсний онигоогоо дувт яриастай ккк

Avatar

Батый 2025-06-11 43.228.130.85

Уг нь зөв сэтгэж бна. Гэхдээ Орос ямар хамаатай билээ? Ногоон, экологи г.м. манайхны "байгаль орчин, эх орон" гэж орилдог шантажчидтай ижилхэн Европын олон улсын шантаажны байгууллага шүү дээ. Мэдрэл муутай, ичих булчирхайгүй хүүхдийг нилээд ашигласан шүү.

Avatar

өө 2025-06-11 210.148.94.144

Израйль бол дэлхийд еврэй хүн л үлдэж захирах ёстой гэдэг фашист шашины улс. Гэхдээ Энэ Грета бол жинхэнэ байгаль хамгаалагч биш манай жагсаалын гөлөгнүүдтэй адилхан гар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж