Австри: Буутай этгээд сургуульд гал нээж, 11 хүн нас барав

Австри: Буутай этгээд сургуульд гал нээж, 11 хүн нас барав

Австри: Буутай этгээд сургуульд гал нээж, 11 хүн нас барав

Австрийн орчин цагийн түүхэн дэх хамгийн аймшигт галт зэвсгийн халдлага Мягмар гаригт болжээ. Тодруулбал, Австрийн хоёр дахь том хот Гразын нэгэн  сургуульд буутай этгээд гал нээж, 11 хүний амиа алдав.

Халдлага болох үед өглөөний ээлжийн ангиуд хичээллэж байжээ. Зарим хүүхэд төгсөлтийн шалгалтаа өгч байв.

Цагдаа нар 17 минутын дотор нөхцөл байдлыг хяналтдаа авчээ. Эхэндээ зургаан эмэгтэй, гурван эрэгтэй буюу нийт есөн хүн нас барсан байсан. Гэвч хэдэн цагийн дараа дахин нэг эмэгтэй эмнэлэгт нас баржээ.

Арван нэг дэх хүн нь буутай иргэн өөрөө юм. 21 настай Австрийн иргэн тэрээр өөрийгөө хороожээ. Тэрээр тус сургуульд сурч байсан бөгөөд хэзээ ч төгсөлтийн шалгалтдаа тэнцэж байгаагүй, дээрэлхэлтийн бай болж байсан гэж өөрийгөө хэлсэн байдаг.

Граз нь зохион байгуулалт, хяналт сайтай, нам гүм, үзэсгэлэнтэй хот. Гэвч ийм хотод аймшигт халдлага гарсан нь олныг цочроолоо.

Энэ талаар Австрийн ерөнхийлөгч Александр Ван дер Беллен хэлэхдээ "Энэ аймшигийг үгээр илэрхийлэх аргагүй. Граз хотын сургуульд болсон явдал манай хотын зүрхэнд сум зоов. Өмнө нь бүтэн амьдрал хүлээж байсан залуу хүмүүс шүү дээ. Нэг багш нь тэднийг замчлан явлаа. Үлдэж хоцорсон аав, ээж, эмээ, өвөө, ах дүү, найз нөхдийнх нь уй гашууг юу ч хөнгөвчилж чадахгүй" гэв.

Аймшигт халдлагатай холбоотойгоор Австри даяар гурван өдрийн гашуудал зарлалаа. Вена дахь ерөнхийлөгчийн ордны гадаах тугийг хагас бөхийлгөнө.

Австрит сургуулийн халдлага болж байсан тохиолдол тун цөөн. Сүүлийн жилүүдэд тод тэмдэглэгдэн үлдсэн дөрвөн халдлага байдаг нь 1993, 1997, 2012, 2018 онууд юм. Эдгээр нь олон хүний амь хохирсон хэрэг байгаагүй. Харин 2020 онд Вена хотод болсон галт зэвсэгтэй халдлагаар дөрвөн хүн нас барж, 22 хүн гэмтэж бэртэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-11 103.212.163.236

10 иргэн нь нас барахад үндэсний гашуудал гэхэд зөвхөн буриадын 1000 эрс үхүүлчихээд инээгээд байдаг а******н Путлерээ гэж

Avatar

зочин 2025-06-11 66.181.187.17

Чиний шүтэгч,барууны хөрөнгөтнүүд орос орныг сүйрүүлж,бүх баялагийг нь булаан авч, дэлхийд ганцаар ноён суух зорилготой энэ дайныг өдөөсөн, Украины нацистүүдийг ашигласан, Барууны 52 орон бүлэглэн асар хүчтэй эдийн засгийн хориг тавьсан ,Ардчилагч гэх чам шиг урвагч этгээдүүдийг ашиглан төрийн эргэл хийж ,орос орныг задлаж,сулруулж сөгдүүлэх зорилготой байсан, Оросууд эх орноо хамгаалж тэмцэж байна, ОХУ-д ирэх барууны аюул бүрэн арилах нөхцөлд л энэ дайн дуусах б**х

Avatar

зочин 2025-06-11 66.181.187.17

Оросууд хэнд ч бууж өхгүй,Хэний ч өмнө сөгдөхгүй Хэний ч идэш болохгүй Өөрийгөө хамгаалах чадвартай Тийм хүч бий,

Avatar

irgwn 2025-06-11 103.229.122.24

yerunhiilugch n yu helchihe ve,bagshiig n byryytgasan bna.esvel ene sait orchyylah gej holion bantan hiigeed bna y.ergej zuv medeell ig du

Avatar

Нэргүй 2025-06-11 59.153.115.221

Bullydeh baigaagui bol iim yum bolohgui bsn bh. Neg talaaraa Karma yum bh daa.

Avatar

Зочин 2025-06-11 192.82.92.42

Хайран европ юу болоод бнадаа!

Avatar

Нэргүй 2025-06-11 66.181.184.94

Баруун Европид сургуулиуд ганцхан ээлжтэй байдаг. Тэгээд хотын нэр нь Грац юм.

Avatar

Нэргүй 2025-06-11 124.158.108.46

нас барах биш амь үрэгдэв гэж бич монгол хэлний боловсрол 00 псданууд байх юмаа

Avatar

Нэргүй 2025-06-11 67.171.160.15

алагдав

Avatar

ХОТЫН ИРГЭН 2025-06-11 203.169.48.150

п**а гэж монгол үг байгүй шүү монгол хэлний боловсролтон гуай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж