"Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье" уриатай Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжлагын ажиллагаа зургадугаар сарын 10-ны өдөр (2025.06.10) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотноо нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулав.
Арга хэмжээ энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд Монголын талаас Монцамэ, МҮОНРТ, Өдрийн сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага, Хятадын талаас Гуанмин өдрийн сонин, Ардын өдрийн сонины гадаад хэвлэл, лавлалт мэдээ зэрэг мэдээллийн байгууллагуудын нийт 40 гаруй сэтгүүлч оролцож байна.
Хамтарсан сурвалжлагын багийн сэтгүүлчид Хүбэй муж, Өвөр Монголын орчин үеийн аж ахуйн нэгжүүд, робот техникийн инновацын төв, Олон улсын агаарын ачаа тээврийн боомт, соёл, музейн үзмэрүүд, эрчимжсэн мал аж ахуй, экологи, байгаль орчны хамгаалалт зэрэг олон салбарын хөгжилтэй танилцана.
Үүний зэрэг шинэ үйлдвэрлэлийн хүч, хиймэл оюун ухаан, орчин үеийн мал аж ахуй, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, шилдэг уламжлалт соёлыг хамгаалах, өвлүүлэх зэрэг сэдвийн тойронд хамтарсан сурвалжлага хийх болно. Сурвалжлагын үйл явцад тухайн орон нутгаар тойрон үзэж, бодит үйл ажиллагаа, амьдрал ахуйтай нь биеэрээ танилцан, туршлага судалж, бодит жишээ, тодорхой тоо баримтыг ашиглан Хятадын хөгжил болон боломжийн тухай үлгэр жишээг өгүүлж, Хятадын орчин үеийн хөгжилтэй ойртон, Монголын ард түмэнд нээлттэй, хүртээмжтэй, эрч хүчтэй шинэ эриний Хятад улсыг харуулж, Хятадын хөгжлийн оюун ухаан, туршлагаас хуваалцана.
Мөн Хятад, Монгол хоёр улсын хөгжлийн нийтлэг зөвшилцөлд нэгдэн ажиллаж, хоёр улсын ард түмний ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлж, Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийг цогцлооход жинтэй хувь нэмэр оруулах болно.
Нэргүй 2025-06-11 59.153.115.121
хятадчилах зөөлөн рүчний бодлогод манай сэтгүүлчид шамдан хурдавчлахад их хувь нэмэрээ оруулах нь л дээ.хүүхэд залуусд ши жин пин бол мундаг хүн хятад хүмүүс бол сайн хүмүүс ах дүү нар чинь гэж шүү дээ гэж тархинд нь уусгах бодлого явуулах нүгэлтнүүд дээ энэ өөрийн ухаангүй сэтгүүлчид
Нэргүй 2025-06-11 59.153.115.121
өмхий хятадыг очиж сурвалжлах хэнд хэрэгтэй юм бэ.ерөнхийд нь мэдэж л байхад болношд.магтан дуулж сурталчилж яах гээв.өөрсдиыгөө сайн сурвалжил.сайн муу том жижиггүй сайн мэдээлж байх хэрэгтэйшд тэгдэггүй биздээ та нар
Нэргүй 2025-06-11 66.181.182.159
Сэтгүүл зүйн салбар монголын урвагч болсон. Улсаа худалдаж идсэн урвагч-сэтгүүл зүйн салбар адгийн улс төрчидөөс ялгарах зүйлгүй, нэг тэрэгний хоёр дугуй.
ч 2025-06-11 103.140.11.150
Хятад Монголын барааг гаальгүй оруулах хэмжээнд хүрч томорсон. Тиймдээ ч бараг 80-аад орны барааг гаальгүй буюу татваргүйгээр Хятад руугаа оруулдаг болсон. Хөрш, далайд гарцгүй, жижигхэн Монгол Улс, бас манайхаас амин чухал түүхий эдээ авдаг орны хувьд Монголын барааг Европын, Английн адил гаальгүй оруулах шийдвжрийг Хятад дангаараа гаргах болмжтой. Харж, судөлж байгаа.
Чимэддорж 2025-06-11 66.181.179.231
Кириллээр бичсэн бичвэриЙг унших гэж нүдээ ширгээх шахав. Ийм бичвэрийн ард когсож байхдаа монгол сэтгүүлчдэд юм бодогдохгүй байна уу, Бид уул нь хятадын нэг муж өвөрмонгол биш юмсан.
Нэргүй 2025-06-11 103.57.94.182
зариг мариг нэгүүн мэгүүн өөр юу юу ч билээ баахан мик барьсан халтар халтар хөдөөний хүүхдүүд чинь яг ийм хятадын сургалтанд очиж тэнд тархиа кодлуулж амандаа юань чихүүлж ирсэн хятадын бүтээгдэхүүн байх маш өндөр магадлалтай юм.
Нэргүй 2025-06-11 103.57.94.182
Сүүлийн үед монголын тв нүүдээр хятад кинонууд салахаа байсан. Зарим тв нүүд нь хятадын хөрөнгө оруулалттай тв нүүд ч олширж байх шиг байна. түүгээр ч зогсохгүй хятад киног монголчилж монгол жүжигчид тоглож хийж цацах болж, хятадууд монголын бүх салбар луу алсын бодолтой довтолж байна. Үүнээс хамгийн их өртөж байгаа нь өртөж байгаа ч гэж дээ өөрсдөө гүйж очиж таашаалтайгаар хийлгэж байгаа нь улс төр, сэтгүүл зүй, урлагын салбар болжээ. Монголыг бурхан ивээг.
Нэргүй 2025-06-11 103.57.94.182
Монголчуудад үндэсний үзэл, үнэт зүйл гэх зүйл үгүй болжээ. Нийтээрээ нэг тийм ёс зүйгүй өлөн болсон байна. Таван халтар юань харвал ямар ч урхинд гүйж очоод орох болж. Юмны наана цаадахыг бодох ухаан ч үгүй болж. Жоохон юм боддог сэтгүүлчид бол ингэж явах нь ичгэвтэр явдал мэт санагдаж татгалзах байсан даа.
Нэргүй 2025-06-11 103.57.94.182
Ардчилсан улсын сэтгүүлчид коммунист дарангуйлагч хэвлэлийн эрх чөлөөгүй улсад очоод хэвлэл мэдээллийн сургалтад хамрагдана гэдэг дэлхийн шившиг юм даа. За үнэн чанартаа монголд хараат бус чөлөөт хэвлэл үгүй болоод бараг 10 жил боллоо доо. Хэтэрхий ёс зүйгүй мөнгөнд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй худалдагсан сэтгүүлчидтэй болсон. Хэвлэлийн эрх чөлөөгөөр жилээс жилд байр ухраад байгаагийн буруутан нь худалдагддаг сэтгүүлчид өөрсдөө мөн буруутай юм даа.
Нэргүй 2025-06-11 103.57.94.182
Энэ бол 2016 онд МАН төрийн эрхэнд гарснаас хойш дөрөв дэх засаглал гэх чөлөөт хэвлэл, хараат бус сэтгүүл зүйг үгүй хийсний нотолгоо юм даа. МАН ХКН ын зааварчилгаагаар монголын сэтгүүл зүйн салбарын бүх сэтгүүлчдийг хятад руу сургалт гэх нэрийн дор явуулж ам руу нь юань чихүүлж юу бичих юу бичихгүй байх талаар тархийг нь кодлуулсан. ялангуяа гадаад харилцаа хятадын талаар юу бичиж болохгүй вэ гэдгийг тодорхой ойлгуулсан. Мөн хятадын суртал ухуулга, хятад соёлыг түгээх зааварчилгаа өгдөг биз.
Нэргүй 2025-06-11 202.9.40.84
МАН-ын гишүүд, партизанууд 1921 онд хувьсгал хийж Монгол улс Хятадаас туурга тусгаар улс болсон. Хятадууд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд монголын хувьсгалчдыг хагацуулагчид хэмээн нэрлэж хараан зүхдэг. Ийм үзэлтэй хүмүүс харамсалтай нь ганцхан Хятадад байдаг биш Монголд ч бас байна. Тэд 1921 оны хувьсгалыг хувьсгал биш байсан, Монголчууд энэ хувьсгалыг хүсээгүй, Орос буриадууд монгол дээл өмсөж хувьсгал хийсэн, Д.Сүхбаатар мурийтай тоглодог, луйварчин байсан гэх мэтээр ярьж бичиж ирсэн.