Ерөө суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Ерөө суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Ерөө суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Их-Алт гэдэг газар энэ сарын 6-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.10/ 12.00 цагт бүрэн унтрааж, орон нутагт нь хүлээлгэн өгчээ. Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, аврах анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын байгаль орчны байцаагч, орон нутгийн иргэд ажилласан байна. Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд энэ сарын 8-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.10/16.40 цагт цурманд оруулсан бол Булган аймгийн Сэлэнгэ суманд энэ сарын 8-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.10/ 09.00 цагт бүрэн унтраасан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-11 202.126.90.232

Ойн түймрийг ер нь бороо орохыг л хүлээх юм бишүү.Гарахаас өмнө сэргийлэх хэрэгтэй.Дроныг маш сайн ажиглах.Сум бүрт ойн хамгаалагч бүрт дронтой болгочвол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж