Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг прокурорт хүргүүлсэн байна. Улмаар улсын Ерөнхий прокуророос цагдаагийн байгууллага болон АТГ-тай хамтран ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгаж байна.
Хуульд зааснаар мөрдөн байцаалтын явц, үр дүн, төлөвлөлтийн талаар нууцалдаг. Тухайлан хүн, хуулийн этгээдийг нэр зааж хэлэх боломжгүй. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа нотлох баримт дээр үндэслэн яллагдагчаар татна. Түүний дараа та бүхэнд мэдээлэл өгөх боломжтой. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа учир бид нууцлалыг хангах ёстой гэдгийг албаныхан мэдээлж байв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийхдээ Төгрөг нуурын орд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамааралтай талаар мэдээлсэн. Энэ үеэр тэрбээр "Х.Баттулгыг шалгах асуудалд би О.Алтангэрэл сайдад найдаж байна, харж байгаа" гэдгийг онцолсон байдаг. Харин “Төгрөг нуур энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн өмнө нь /2025.04.08/ Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ "Иргэн хүний хувьд Төгрөг нуурын ордтой холбоотой өөрт байгаа материалыг Авлигатай тэмцэх газар /АТГ/- т өгөх нь зөв юм байна гэж бодож байна. Аавыг маань 1.3 сая ам.доллараар Төгрөг нуурын ордыг зараад идчихсэн гэж ярьж байгаад охиных нь хувьд эмзэглэж байна. Янз бүрийн утасны дугаараас залгаж, бичиж байна. Надад хамгаалалт хэрэгтэй байна. Тийм учраас АТГ- т Төгрөг нуурын ордтой холбоотой бичгээ өгөх, хамгаалалт мөн авах хүсэлтэй байна” гэсэн юм.
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮ ОРЛОГОО НОТОЛСОН ТАЛААР МЭДЭЭЛЭЭГҮЙ
Олон нийтийг талцуулсан Ерөнхий сайдын хүүгийн хөрөнгө орлогыг шалгаж тогтоох ёстойг иргэд шаардаж, жагссан. Тэгвэл холбогдох албаныхан хөрөнгө орлоготой холбоотой асуудлаар түүнээс мэдүүлэг авсан эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байсан. Ерөнхий сайдын хүү өнгөрсөн сард /2025.05.23/ АТГ-т мэдүүлэг, тайлбараа өгсөн гэдгийг албаныхан мэдээлсэн.
Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйдээ өгсөн бэлэг болон түүний хөрөнгө, орлогыг харгалзаж олон нийтийн зүгээс орлогоо нотлох шаардлага тавьж, төв талбайд 20 гаруй хоног жагссан юм. Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар намын Бага хурал дээрээ "миний хүү сүйн бөгж өгсөн нь үнэн. Өөр, үнэтэй бэлэг өгсөн гэдэг нь худлаа. Би орлогоо нотлуулна, гэхдээ үүнд цаг их орно, улс төр яваад байна. Би нэрээ цэвэрлэнэ, та нар битгий санаа зовоорой. Надад итгэж болно" гэсэн юм.
З.САНЖДОРЖ НАР ДАВЖ ЗААЛДАНА
Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэргээр ял сонссон З.Санждорж, Д.Бямбажав нар давж заалдах шатны шүүхэд хандахаар гомдол гаргажээ. Одоогоор гомдол танилцуулах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зарим нэг өмгөөлөгч нь шийтгэх тогтоолтойгоо танилцаагүй байгаа талаар албаныхан мэдээлсэн.
Анхан шатны хаалттай шүүх хурал өнгөрсөн сард /2025.05.05.12/ болж дууссан. Тодруулбал, З.Санждоржийг нээлттэй хорих ангид есөн жил 6 сар хорих ял оноосон бол Д.Бямбажавыг есөн жил нээлттэй хорих ангид хорих ял оноож шийдвэрлэсэн юм.
Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн. Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн оны гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс, 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай.
Нэргүй 2025-06-11 66.181.179.134
борчуудыг бол эр бяраа гаргаад шийддэг биз харин томчуудын юу ч байсан хараагүй сонсоогүй мэдээгүй мэдэхгүй худлаа байна гээд л хуурай цэвэр болдог байх оо
Ойлгох ухаан хайрла. 2025-06-11 15.235.216.113
Орлогоо нотлоход яагаад их цаг хугацаа ордог билээ Данх гуай? Орлогоо нотлоход 2 хоног хангалттай гэж АТГ Баярмаа гишүүнийн нөхрийг дарамталсан юм биш үү? Юу гэж ойлгох уу?
MCS 2025-06-11 202.9.46.23
MCS Энержи ресурсийн 5 толгой ухаа худаг лицензийн хулгай, жавхлангийн 40 их наядын бортээгийн хулгайг ярь хулгайчуудаа!