УИХ дахь намын бүлгүүд Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэх асуудлыг өнөөдөр 16:00 цагт хэлэлцэж эхэлсэн билээ. Тухайлбал, Ардчилсан намын бүлэг Г.Занданшатарыг томилуулах саналтай өнөөдөртөө танилцах шаардлагагүй гэж үзсэн бол МАН-ын бүлгээс Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг дэмжсэн. Тодруулбал,
МАН-ын 7 дугаар хуралдааны шийдвэрийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр хийсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж, холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Тэгвэл Тэгвэл яг одоо ХҮН намын зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг сонсож эхэлсэн байна.
Намын бүлгүүдээр Ерөнхий сайдын томилгоог дэмжих асуудалд нэгдсэн шийдэлд хүрвэл Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганыг 20:00 цагаас хуралдуулахаар товлоод байгаа юм. Одоогоор ТББХ-ны хуралдаан эхэлсэн боловч. АН-ын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэг цагийн завсарлага өглөө.
Нэргүй 33 минутын өмнө 43.242.242.59
АН бол аливаа асуудал болгонд саад тээг тавьж байх юм. Цогтгэрэл гэж энэ нөхөр ажил огт ярихгүй дандаа хэрүүл тэмцэл муу муухай бүхнийг сэдэж бусдыг турхирч байх юм. Хаанаас УИХ-д сонгогдсон юм бэ. Тэр сонгосон хүмүүс нь УИХ болон Засгийн газрыг аль болох ажлыг нь хийлгэхгүй байлгаарай гэсэн юм байхдаа. Иргэн та мэддэг бол хаанаас сонгогдсоныг нь хэлээд өгөөч. Энийг сонгосон хүмүүсийн мэдмээр байна
Зочин 5 цагийн өмнө 103.212.117.59
Цогтгэрэл хор найруулагч бах улс ын төлөө ард түмний төлөө огтоос ажиллахгүй зөвхөн шившиг болсон намынхаа төлөө л хор найруулна
Нэргүй 2025-06-10 103.229.122.87
АН-г УИХ-с эргүүлэн татьяа, улсын эрх ашгийг бод өвөл рөлдлөа
Нэргүй 2025-06-10 66.181.178.15
МАН-ынхан АН-ыг хөнжилдөө авч ороод буцаад МАНАН болчихсон явж байсан ХАХА
ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Миний сарын өмнө энэ сайтад бичиж байсан доорх 4 сонирхол яллаа. 2025-06-10 103.229.123.225
Оюун-Эрдэний ЗГ-ыг огцруулах 4 сонирхол: 1/Стратегийн ордуудаас баялгын санд төвлөрүүлэх хөрөнгө мөнгөтэй холбоотой уурхайг эзэмшиж байгаа эздийн сонирхол, 2/Элбэгдорж, Сайханбилэг, Эрдэнэбилэг, Удаанжаргал мэт гадаадад хяраад хэвчихсэн, Монголдоо ирэх хүсэлтэй хүмүүсийн сонирхол, 3/2028 оны сонгуульд ялалт байгуулахад гай болно гэсэн бодлоор Хамтарсан ЗГ-ыг илт эсэргүүцэгч АН-ын гишүүдийн сонирхол, 4/Албан тушаал аваагүйдээ гомдож, ил, далд тэмцэж буй МАН-ын хуучин сайд нарын сонирхол мэт