Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр /2025.06.10/ 18:00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг зарласан бол 20:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг товлосон.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг эл асуудлыг ажлын цагаар хэлэлцэх шаардлагатай. Иймээс ирэх Пүрэв гариг буюу зургадугаар сарын 12-нд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байдаг. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өнөөдөрт багтаан асуудлыг хэлэлцэх бодлого барьж буй бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй зөвшилцөх юм байна.
МАН-ын Бага хурал өчигдөр болж, Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, олонхиороо дэмжсэн.
Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн саналыг Ерөнхийлөгчид өнөөдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өргөн мэдүүлсэн. Үүний дараа Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилуулах саналыг УИХ-д хүргүүлсэн билээ.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-06-10 202.9.40.84
Олонх болчихоод АН-тай юугаа зөвшилцдөг юм бэ. Дангаараа засгийн газраа байгуулаарай. Тийм боловсон хүчний нөөц танай намд байгаа. АН мөнхөд сөрөг хүчин байх ёстой.
Нэргүй 2025-06-10 103.229.122.87
Сандал суудлаа хурдал, өвөл боллоо
Нэргүй 2025-06-10 66.181.178.15
Хүн нь солигдсон ч нам нь солигдохгүй. Асуудал Оюун-Эрдэнэдээ ч байгаа юм биш, МАН-даа л байгаа юм. Оюун-Эрдэнийг шaaдaг 5 болж шааж явахаас өмнө галч хийж байхад ч МАН-ынхан идэж ууж тансагладаг л байсан.
ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Миний сарын өмнө энэ сайтад бичиж байсан доорх 4 сонирхол яллаа. 2025-06-10 103.229.123.225
Оюун-Эрдэний ЗГ-ыг огцруулах 4 сонирхол: 1/Стратегийн ордуудаас баялгын санд төвлөрүүлэх хөрөнгө мөнгөтэй холбоотой уурхайг эзэмшиж байгаа эздийн сонирхол, 2/Элбэгдорж, Сайханбилэг, Эрдэнэбилэг, Удаанжаргал мэт гадаадад хяраад хэвчихсэн, Монголдоо ирэх хүсэлтэй хүмүүсийн сонирхол, 3/2028 оны сонгуульд ялалт байгуулахад гай болно гэсэн бодлоор Хамтарсан ЗГ-ыг илт эсэргүүцэгч АН-ын гишүүдийн сонирхол, 4/Албан тушаал аваагүйдээ гомдож, ил, далд тэмцэж буй МАН-ын хуучин сайд нарын сонирхол мэт