Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж өнөөдөр /2025.06.11/ өглөөний 04.00 цагаас эхлэн Батцагаан дуганд Их хөлгөний тэтгэн ариусгахуй буюу “Тэгчэн сожин” нэг өдрийн сахил хүртээнэ. Бурхан багшийн их дүйчин өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиож, бүх нийтээр амарч тэмдэглэдэг. Уг өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр гэж үздэг. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.
Харин Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба 2019 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан.
Энэхүү өдрийг энэ жил “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэнэ. Мөн орон даяар хурал ном, сургалт, урлаг соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах аж. Төв талбайд жилд нэг удаа үйлддэг Эзэн богд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл үзүүлэх “Эзэн сан” хурах үйл ажиллагаа болохоос гадна “What happens today” залуучуудын урлаг, соёлын хөтөлбөр “Баярын жагсаал, бясалгал” зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нэргүй 2025-06-11 172.56.170.197
залуу хун байж ажил хийж амьдраасаа
үнэн тэнэгтэх юм 2025-06-11 59.153.113.181
зовлон болохоор лам таргална . хийх юм олж ядах . юун амралт вэ . монголчуудбг улам тэнэг болгох юм дах . энэ шашин
Нэргүй 2025-06-11 202.126.88.185
Нүгэл хилэнцийг мань өршөөж хайрла. Хамаг амьтан амар амгалан болтугай.
зочин 2025-06-11 103.140.11.150
Цөмөөрөө эв нэгдэлтэй байя аа. Олон улсад жижиг монгол хөл тавих санаатай . Мөнхбаясгалан Та өнгөтэй өөдтэйг нь доош дарвал буруу шүү. ТА өөрийн гэр бүлийн найз Ерөнхийлөгч агсан Батулгадаа үйлчлэхдээ сайн хүн болох гээд алдааай буруу ойлгоод байна шүү. Тэр хүн улсын төлөө зүтгэнэ байх аа . Оросын эрх ашиг биш шүү Танк захиалж болохгүй шүү
Нэргүй 2025-06-11 38.42.106.107
Энэ орлогоосоо татвар төлдөг болов уу? Лам гэдэг ч дээ бөх гэдэг шиг амьдрар арга болж дээ
Нэргүй 2025-06-11 66.181.178.42
hezeenees ih hamba ntr gedeg bolchoov sdaa
Хувилгаан 2025-06-11 66.181.187.207
Төр нь баян
Түмэн нь ядуу монголыг бурхан өршөөг !