Өмнөд Солонгосын аялал жуулчлалыг "Netflix"-ээр сурталчилна

Өмнөд Солонгосын аялал жуулчлалыг "Netflix"-ээр сурталчилна

Өмнөд Солонгосын аялал жуулчлалыг "Netflix"-ээр сурталчилна

Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Солонгосын аялал жуулчлалын байгууллага хамтран Солонгосын аялал жуулчлалыг дэлхийн тавцанд сурталчлах зорилгоор "Netflix"-тэй хамтран ажиллах болжээ. Солонгос контентыг сонирхож буй "Netflix" хэрэглэгчдэд зориулсан цогц кампанит ажлыг Солонгосын засгийн газрын агентлаг болон дэлхийн стримингийн аварга компани анх удаа хамтран хийх гэж буй нь энэ юм.

Энэхүү кампанит ажилд "Squid Game" цувралаас сэдэвлэсэн аялал жуулчлалын сурталчилгааны видео багтжээ. Сурталчилгааны видео гарахтай зэрэгцээд Солонгосын аялал жуулчлалын байгууллагын зүгээс "Ягаан хамгаалагчдын дагалдан Солонгост хийх ВИП аялал" нэртэй арга хэмжээг эхлүүлнэ. Уг арга хэмжээний ялагч нь Өмнөд Солонгос руу аялах эрхийн эзэн болно.

Кампанит ажлын хүрээнд хийгдэж буй бүх контентыг Солонгосын аялал жуулчлалын байгууллагын албан ёсны "YouTube суваг" "Imagine Your Korea"-аас үзэх боломжтой.

"Netflix" дэх солонгос контентыг үзэгчдийн 72 хувь нь Өмнөд Солонгост зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Эндээс харвал дэлхий даяар 300 сая гаруй захиалагчтай "Netflix" нь Солонгосын соёлыг дэлхий даяар түгээхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж