"Temu" Европыг онилж байна

"Temu" Европыг онилж байна

"Temu" Европыг онилж байна

"Temu" болон "Shein"-ий бизнес худалдааны таагүй бодлогоос болж АНУ-д ихээхэн хохирол амсаад буй. Тиймээс тэдний шинэ чиглэл Европ болов.

Гэвч Хятадын цахим худалдааны бизнесийг шинэ зорилтот зах зээл нь тийм ч таатай хүлээж авахгүй байж магадгүй юм. "Temu" болон "Shein"-ий бизнесийн тактиктай холбоотой гомдол сүүлийн хэдэн долоо хоногт Европын холбоонд хэд хэд иржээ. Үүний зэрэгцээ Европын холбоо "Temu" болон "Shein"-ий жижиг багцад гаалийн татваргүй байсан ч 2 еврогийн тогтмол хураамж ногдуулахаар төлөвлөж буй.

Европын холбооны шийдвэр нь хэт хямд хил дамнасан цахим худалдааны хяналтгүй өсөлтийг хязгаарлахад чиглэсэн стратегийн зохицуулалтын алхам юм. Жижиг багцад хураамж ногдуулах нь цахим худалдааны бизнесүүдийн ирэх жилүүдийн өнгийг тодорхойлно.

АНУ тавдугаар сард жижиг багцын тарифын чөлөөлөлтийг зогсоосон тул тэд хэдийнэ хохирол амсаад байгаа билээ. Сүүлийн үед "Temu", "Shein"-ий зар сурталчилгаа Европт, ялангуяа Их Британи, Францад төвлөрөх болсон нь тэднийг АНУ-аас холдож эхэлснийг илтгэнэ.

АНУ дахь "Temu"-ийн хэрэглэгчдийн зардал тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 36 орчим хувиар, "Shein"-ийх 13 хувиар буурсан. Гэтэл Европт эсрэг чиг хандлага ажиглагдаж байгаа аж. Тодруулбал, тавдугаар сард "Temu" болон "Shein"-ий хэрэглэгчийн зардлын жилийн өсөлт Европын холбоонд 63 хувь, тэр дундаа Их Британид 38 хувь хүрчээ.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-11 202.9.40.123

Тооны олноор бүлэглж х***а манж оркууд нам төрийг ингээд эзэлчээд бгаа да.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж