"Хотхон, хороолол барихдаа сургууль, цэцэрлэгийг шийдэж өгөх шаардлагатай"

"Хотхон, хороолол барихдаа сургууль, цэцэрлэгийг шийдэж өгөх шаардлагатай"

"Хотхон, хороолол барихдаа сургууль, цэцэрлэгийг шийдэж өгөх шаардлагатай"

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нарын гишүүд хот байгуулалтын тухай хууль болон барилгын тухай хууль, хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль мөн хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн барихаар болов. Хотхон, хороолол барихдаа улсын сургууль, цэцэрлэг заавал барихыг тусгаж өгснөөр сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэнэ  гэж үзэж байгаа ажээ. 


-УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: 

-Монгол Улсад хот байгуулалтын тухай хууль 1998 онд анх батлагдсан. 2018 онд шинэчлэгдэн батлагдсан байдаг. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийслэлийн хүн ам хоёр дахин нэмэгдсэн. Тиймээс одоогийн хэрэгжиж буй хот байгуулалтын тухай хууль, эрх зүйн зохицуулалт нь орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна.  Тухайлбал, хотын зохион байгуулалт муугаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж муудаж байна. Мөн дэд бүтцийн хангамж муудсан.

Жишээлбэл, БГД-т байрлах Алтай хотхон 2008 онд ашиглалтад орсон. 5200 өрхийн 16 мянга орчим иргэн оршин суудаг. Гэтэл нэг ч улсын сургууль, цэцэрлэг байхгүй. Мөн Эрин, Хархорин Хан-Уул дүүргийн Кинг тавер зэрэг томоохон хотхонуудад улсын сургууль, цэцэрлэг төлөвлөөгүй.

Энэ мэт олон хотхонууд бий. Зөвхөн ашгийн төлөө барилга байгууламж барьдаг. ҮСХ-ны мэдээлснээр, 1000 өрх тутамд 2662 сургуулийн насны хүүхэд бий харин 250 өрх тутамд 400 орчим цэцэрлэгийн насны хүүхэд байна гэсэн судалгааг гаргасан.

Тийм учраас хот байгуулалтын тухай хууль болон барилгын тухай хууль, хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль мөн хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн барьж байна. Эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж хотхон, хорооллыг барихдаа сургууль, цэцэрлэгийг заавал төлөвлөх боломж бүрдэх юм. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-06-10 59.153.112.86

Аль эртнээс хэний ч мэддэг зүйлийг хийгээгүй ирсэн. Хэдий сургууль цэцэрлэггүй, нийгмийн дэд бүтэцгүй хохон маш олон болсон ч засч залруулах гээд үзэх л хэрэгтэй.

Avatar

иргэн 2025-06-10 202.9.46.219

соц нийгмийн үед хороолол барихдаа нийгмийн хэрэгцээг тооцоолж, хүний төлөө заавал сургууль , цэцэрлэг, үйлчилгээний төвтэй нь барьдаг байлаа. одоо кап нийгэмд кавхөн ххк -ны ашиг харж сургууль , цэцэрлэггүй шавааралдсан дан цементен ширэнгэ барьдаг болжээ. аль нийгэм нь хүний төлөө бна даа….???

Avatar

зочин 2025-06-10 203.217.139.240

Ядахнаа Казакстанаас туршлага судлаасай. Казак-д орон сууцны хотхон барихдаа эхлээд эмнэлэг, цэцэрлэг, сургуулиа барь дараа орон сууцаа барь гэсэн хууль гаргасан байна. Мөн барилгын том компань цөөхөн, жижижг компань бараг байхгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж