Японы засгийн газар цагаан будааны үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ болгож дахин 200 мянган тонн нөөцийн будаа зах зээлд нийлүүлэх болжээ. Энэ нь 2020, 2021 оны ургацын будаа юм. Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Койзүмигийн хэлснээр нөөцийн будаа таван кг нь 1700 иенийн үнэтэй байна.
Засгийн газар нөөцийн будаа зах зээлд нийлүүлж эхлэхээс өмнө 910 мянган тонн цагаан будааны нөөцтэй байсан. Энэ удаад 200 мянган тонныг зах зээлд нийлүүлснээр цаана нь 100 мянга орчим тонн л үлдэх аж. Нөөцийн будааг жижгэвтэр супермаркетууд, төрөлжсөн дэлгүүрүүд болон жижиглэнгийн томоохон худалдаачдад нийлүүлэх бөгөөд өргөдлийг маргаашаас авч эхлэнэ.
Тус улсын засгийн газар гамшиг, ургац алдах зэрэг онцгой байдлын үед бэлтгэх зорилгоор тариаланчдаас жил бүр 200 мянган тонн будаа худалдаж авах замаар үндсэндээ нэг сая тонн будааг нөөцөнд байлгадаг.
Японы дотоодын цагаан будааны жилийн хэрэгцээ ойролцоогоор 6.7 сая тонн байдаг. Гэвч өнгөрсөн зунаас эхлэн хомсдол үүсч, үнэ нэмэгдсэн. Энэ сарын 1-ний байдлаар цагаан будааны үнэ таван кг нь 4223 иен буюу өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өссөн байдалтай байна.
Нэргүй 2025-06-10 66.181.161.139
хүн ам нь хөгшрөөд будаагаач тарьж чадхаа байж дээ манайхаас төмс ав 10дахин хямд байдаг шдээ монголд