126:1 Эрдэнэтийн “хаан”

76:1

126:1 Эрдэнэтийн “хаан”

126:1 Эрдэнэтийн “хаан”

NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд IV тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Д.Батлутыг танилцуулж байна.


УИХ-ын гишүүн Д.Батлутыг өрсөлдөгч нар нь “Эрдэнэтийн хаан” гэж сэвдэг бол найз нөхөд нь “найранд дуутай, наадамд даваатай түшээ” гэж хошигнох нь бий. Гэхдээ улс төрийн өрсөлдөгч нар нь түүнийг дутуу үнэлээгүйг УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон сонгуулийн дүн бэлхэнээ нотолно. Тодруулбал,  тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд 22 мянга гаруй сонгогчийн саналаар парламентад анх удаа сонгогдсон бол 2024 оны сонгуульд 53,318 сонгогчийн санал авснаар хууль тогтоох дээд байгууллагад улиран сонгогдсон.

Хойд бүс нь нийт найман мандаттай бөгөөд 90 нэр дэвшигч өрсөлдөхөд УИХ-ын гишүүн Д.Батлут сонгогчдоос авсан саналын тоогоороо гуравт эрэмбэлэгдсэн нь дээгүүр давхисан үзүүлэлт болсон юм.

Тойрог томссоноор зөвхөн Орхон аймгийн сонгогчдыг төлөөлөхгүй булган, хөвсгөлчүүдийн төлөөлөл болж УИХ-д ажиллаж байна.

Харин “Эрдэнэтийн хаан” гэх гуншинд Д.Батлут гишүүн “Намайг хэн нэг дарга татаад энэ УИХ-д тавьчихсан юм биш. Эрдэнэтчүүдийнхээ хүчээр л өдий зэрэгтэй явж байгаа. Ажил хийхийн тулд янз бүрийн аргачлал хэрэглэж үзнэ л дээ. Аашилж үзнэ, хатуу чанга хандах асуудал ч гарна. Гэлээ гээд орон нутгийн үйл ажиллагаа,  Засаг даргын ажил руу оролцох эрхгүй. Хаан бол бүхнийг захирдаг, мэддэг. Уучлаарай,  Эрдэнэтэд Д.Батлутын мэддэг, захирдаг зүйл тун хомс” гэж мэдэгдэж байв. Гэвч хэдхэн сарын дараа нь Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн нэрсийг ганцаараа дур мэдэн шийдэж, намын дотоод ардчиллыг үгүй хийсэн буруутан болж, шүүмжлэлийн бай болсон нь бий.

“Эрдэнэт хивс” үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр ШУТИС-ийн Техникийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн.

“Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2006 онд Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн болсноор төрийн албанд ажиллаж эхэлжээ. Улмаар намын ажилд “дайчлагдах” болсон.  Харин 2015 онд Орхон аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байхдаа “Эрдэнэт секьюрити” компанийн захирлыг өөртэйгээ мэндэлсэнгүй гэх шалтгаанаар зодсон дуулианд нэр холбогдсон нь хэвлэлийн хуудаснаа нэг хэсэгтээ “боевик” нэр зүүхэд хүргэсэн. Тэрбээр 2016 оны орон нутгийн сонгуульд төлөөлөгч нараа удирдаж орон, ялалт байгуулснаар Орхон аймгийн Засаг даргаар томилогдсон. Энэ хугацаанд гарааны бизнесүүдийг дэмжих, хүнээ хөгжүүлэх чиглэлд анхаарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн нь үр дүн дагуулж, үйлдвэрлэл хөгжих, сайн багш, сайн эмч нарыг орон нутагт татах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангаж өгсөн байдаг.

Их улс төрд хүч сорьсон нь алдсангүй, 2020 онд Орхон аймгаас УИХ-д сонгогдсон бол 2024 онд том тойрогт хүч үзсэн ч бас л дээгүүр давхиж, УИХ-д тав дахь жилдээ ажиллаж байна.

УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай асуудал орж ирэхэд шүүмжлэлтэй хандсан гишүүний нэг.

Тэрбээр “… Хамтарсан Засгийн газрын гэрээнд улс төрийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд талуудын намын төлөөллийн төв байгууллагаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ гэж заасны дагуу МАН-ын Бага хурал тавдугаар сарын 21-нд шийдвэрээ гаргаж, хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлэх шийдвэр гаргасан. Улс төрийн намуудын төлөөллийн төв байгууллагуудад дандаа дарга нар байдаггүй, жирийн гишүүд дэмжигчид гээд олон хүн бий. Гэтэл УИХ-д орж ирсэн тогтоол нь хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх гэж байгаа. Хамтрал байхгүй болчихсон, Ардчилсан нам засгаас гарна гэдгээ намын дарга нь албан ёсоор мэдэгдсэн, найман сайд нь өргөдлөө өгчихсөн. Энэ чинь одоогийн нөхцөл байдалд ойлгогдохгүй болчихоод байгаа. Хэрвээ УИХ хамтралыг дэмжээд санал өгчихвөл дургүй ламд дарж байгаад сахил хүртээнэ гэгч болох нь.

Хоёрдугаарт,  хамтрал байхгүй бол бүх юм байхгүй болох юм шиг, бүх асуудал зогсох юм шиг мессеж их явж байна. Хэдэн жилийн өмнө хил холболтын төмөр замыг ярих үед нарийн царигтай төмөр зам баривал танк орж ирээд Монголыг эзэлчихнэ гэдэг шиг л тархи угааж байна.

Гэхдээ Монгол Улсад хэрэгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориг зүрхтэйгээр дэмжиж ажиллах, эх орноо гэж боддог олон гишүүн УИХ-д байгаа. Тийм байхад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй гэж яриад байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Яагаад тэгж дүгнээд байгаа юм, цаана нь ямар эрх ашиг байна.  Ингэж явж байгаад УИХ-ыг муухай харагдуулах зүйл рүү түлхэх гэж байгаа хүмүүсийг болиорой л гэж эртхэн хэлмээр байна. Дийлэнх олонхи нь энэ олон мега төслийг хэрэгжүүлэхийн төлөө нягтраад ажиллаж чадна гэж бодож байна” гэж байр сууриа илэрхийлж байв.

Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулгын стратегийн ордод хамаарах Төгрөг нуурын ордыг оффшор бүсээр дамжуулан зарсан байж болзошгүй асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар болж, Авлигатай тэмцэх газарт хандсан. Энэ үед УИХ-ын гишүүн Д.Батлут 2024 оны сонгуулиар Х.Баттулга хэрэглээний зээлийнх нь 10 хүртэлх сая төгрөгийг барагдуулах амлалтаа Төгрөг нуурын ордыг зарсан мөнгөнөөс төлөхийг шаардсан юм. Энэ талаар тэрбээр  “Манай хойд бүсээс олон гишүүн УИХ-д сонгогдсон. Тэдний нэг нь Х.Баттулга гишүүн. Эрдэнэтэд очиж иргэдтэй уулзахдаа “Байгалийн баялгаасаа ард иргэд хувь хишиг хүртэх ёстой” гэж ярьсан байдаг.УИХ-ын сонгуулийн үеэр 10 саяын хэрэглээний зээл авсан айл өрхийн зээлийг тэглэнэ гэж амласан. Бодоод байсан чинь эх үүсвэр нь тодорхой байсан юм байна. Айл бүрийн 10 саяын хэрэглээний зээлийг тэглэх зардлыг төсөвт суулгана гэвэл даахгүй. Харин эх үүсвэр нь тодорхой байсан учраас ярьж байсан юм байна гэж ойлголоо. Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан байна.  Төгрөгт шилжүүлбэл өнөөдрийн ханшаар 830 тэрбум төгрөг болно. Хойд бүс 80 мянга гаруй өрхтэй. Тухайн үед нь Х.Баттулга худлаа ярилаа гэж бодож байсан, одоо бол итгэл үнэмшилтэй болж байна. Айл өрхийн хэрэглээний зээлийг тэглээрэй, амлалтыг нь нэхэж ажиллана” гэж мэдэгдсэн.

Хамтарсан Засгийн газар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн шийдвэрт шүүмжлэлтэй хандаж ирсэн. Энэ талаар тэрбээр “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Дархан руу нүүсэн биш сайд чинь салбараасаа тасраад явчихсан юм биш үү. 2024 онд хийсэн ажлын тайлагнал алга. Үүнийг юу гэж ойлгох вэ” гэж “чимхэж” суусан нь бий.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшиж байхдаа Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 124 сая төгрөг, 180 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 20 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 95 сая төгрөгийн мал, 171 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1985 онд Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургууль
  • 1992 онд Орхон аймгийн Ерөнхий боловсролын V дунд сургууль
  • 2004 онд ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, цахилгааны инженер
  • 2007 онд Удирдлагын академи, төрийн удирдлага

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1994-2000 онд “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан
  • 2003-2006 онд “Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал
  • 2006-2007 онд Орхон аймгийн газрын Харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн
  • 2008-2012 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч
  • 2006-2013 онд НАМЗХ-ны дарга
  • 2013-2020 онд Орхон аймгийн МАН-ын дарга
  • 2010-2012 онд Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга
  • 2008-2020 онд Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга
  • 2016-2020 онд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2017 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-10 103.229.121.54

хаан гэнэ шүү, хулгайч шүү дээ

Avatar

Нэргүй 2025-06-10 103.212.116.182

BOOW XXOOD URN SHINEGENE AMSI80955877

Avatar

Нэргүй 2025-06-10 103.212.116.182

BOLB XXN80955877ANUSDNA SEXSEER VANXANDI

Avatar

Эрдэнэт 2025-06-10 66.181.182.101

энэ пиздагийн англи орос хэлтэй боловсролтой гэж юу байсын. боловсрол 00 карманий хулгайчийн сэтгэлгээтэй п***а ш дээ.

Avatar

Зочин 2025-06-10 66.181.161.89

эрдэнэтээс зайлуулах цагинь болсон Архангай гэсэн болгоныг эрлэнэт ажилд авдаг хүн

Avatar

Thief 2025-06-10 202.9.46.23

Хулгайн хаан

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.190.165

Гадаадад улстөрчдийн намыг заавал нэртэй нь хамт бичдэг. Монголын хэвлэлийнхэн улстөрчдийн намыг яагаад нууцлаад байдаг юм бэ?

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.181.90

Энэ муу шуналын ТАХАЛ Эрдэнэтийн засаг даргаас эхлээд бүх дарга нарыг өөрийн сугуудаар тавьдаг гэжүга. Даварцан хулгайч шүү

Avatar

Нэргүй 2025-06-10 202.72.243.182

пастерюму

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж