Өмнөд Солонгост 1980 онд дэгдсэн Кванжүгийн бослогын хохирогчдын булшинд хүндэтгэл үзүүлэхээр зоригсдын тоо тавдугаар сард 242,503 хүрчээ. Энэ нь 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн өнгөрсөн оны тавдугаар сараас 40 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт.
Кванжүгийн бослого буюу Кванжүгийн ардчиллын хөдөлгөөн нь 1980 оны тавдугаар сарын 18-27-ны өдрийн хооронд Өмнөд Солонгосын Кванжу хотод болсон жагсаал юм. 1979 оны арванхоёрдугаар сард Чон Ду Хван цэргийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсны дараа ард иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн нь энэ байжээ.
Жил бүрийн тавдугаар сард өмнөд солонгосчууд Кванжүгийн бослогын хохирогчдын булшинд хүндэтгэл үзүүлдэг. Хүндэтгэл үзүүлэгсдийн тоо 2019 оноос өмнө 300 мянга давдаг байжээ. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд энэ тоо 200 мянга орчимд хэлбэлзэж байсан. Гэвч Юн Сук Ёл цэргийн онц байдал зарлаж, солонгосчуудын траумаг сэдрээснээр хохирогчдын булшийг зорих иргэдийн сонирхол дахин нэмэгджээ.
Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг харвал, Кванжүгийн ард иргэдийн 84.8 хувь нь Юн Сук Ёлын өрсөлдөгч Ли Жэ Мёнд саналаа өгчээ.
Эрдэнэ 6 цагийн өмнө 66.181.180.218
Галч, Нянгар хоёр шиг үеэлийн хийсэн уршиг
Нэргүй 2025-06-10 66.181.190.165
Кванжү манжү гэж хэн мэддэг юм бэ!