"Онтре" ХХК-тай шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ яаралтай байгуулах ёстой

"Онтре" ХХК-тай шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ яаралтай байгуулах ёстой

Оюу толгой стратегийн бүлэг ордод хамаарах "Онтре" ХХК-ийн талбай руу орох Панел 1-ийн бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орсныг Оюутолгой ХХК мэдэгдлээ. Энэ нь нэг талаас эгзэгтэй боловч нөгөө талаас шийдлийн үүц нээгдсэн цаг үе мөн.

Монгол Улсын эрх ашгийг хангасан, харилцан ашигтай шинэ хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай байгуулах нь зөв. Тиймээс Үндсэн хуулийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д заасны дагуу Монголын тал 34 хувийн энгийн хувьцаа эзэмших эсвэл өсөн нэмэгдэх АМНАТ-аар орлуулах хэлэлцээрийг шинэ Засгийн газар нэн даруй эцэслэн УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай.

Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Монгол Улсын хүртэх өгөөж мэдэгдэхүйц нэмэгдэж, ноогдол ашиг авах хугацаа 8-10 жилээр наашлах бодит боломж нээгдэнэ. Мөн түүнчлэн Оюутолгойн олборлолтыг бүрэн хэмжээнд, саадгүй, тогтвортой урт хугацаанд явуулах боломжыг цаг алдалгүй нээж өгөх нь зөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Abu Hamza 2025-06-10 81.141.53.14

Mongolia want everything for nothing. Nobody will do business with them in future if they continue to screw over those who take risks in their country.

Avatar

Нэргүй 2025-06-10 176.59.151.20

Монголын хөрөнгийг тонож дууслаа….ямар ч ашиггүй чёрт

Avatar

Нэргүй 2025-06-10 202.9.40.84

Засгийн газар нь огцорчихсон байхад хэн наадахыг чинь хийх юм. Нөгөө тал бол үхсэн чихийхгүй. Яамдын сайд болох гээд алалцаж байхад юун гэрээ вэ. наадах балай юмаа дараагийн засгийн газарт үлдээ. Тэгэх гэж л засгийнгазрыг огцруулсан шүү дээ. За тэгээд худлаа ажил ярьж жүжиглээд яана вэ. Ажил хийсэн хүн бусдад муухай харагдаж муулуулдаг жамтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж