Цус сэлбэлт, судлалын үндэсний төв "Хүүхдийн өрөө"-тэй боллоо

Цус сэлбэлт, судлалын үндэсний төв "Хүүхдийн өрөө"-тэй боллоо

Цус сэлбэлт, судлалын үндэсний төв "Хүүхдийн өрөө"-тэй боллоо

Цус сэлбэлт, судлалын үндэсний төв "Хүүхдийн өрөө"-тэй боллоо. Тус өрөөг донорын үйл ажиллагаанд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор байгуулжээ. Хүүхдийн өрөө нь хүүхэд хөгжүүлэх  танин мэдэхүйн ач холбогдол бүхий  төрөл бүрийн ном оньсон тоглоомтой. Мөн ая тухтай орчинг бүрдүүлж чадсанаараа  онцлог юм.


JCI Congress байгууллага, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Эрүүл Мэнд, нийгэм хамгааллын газар болон Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран цусны донорын үйл ажиллагаанд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус өрөөг байгуулсан байна. Тус өрөөг байгуулсан нь сайн дурын, авлагагүй донорын эгнээг тэлж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлнэ гэдгийг албаныхан онцлов.

JCI Congress байгууллагын ерөнхийлөгч Э.Дулмаа тэрбээр, "цусаа өгөх сонирхолтой ч хүүхдээ хараад гэрээс гарж чаддаггүй эцэг эхчүүд олон бий. Тэднийг дэмжих үүднээс “Хүүхдийн өрөөг” байгуулсан. Донорууд маань хүүхдээ энэ өрөөнд үлдээгээд  тайван цусаа өгөх боломжтой боллоо.Үүнээс гадна хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд зориулсан оньсон тоглоом, ном зэрэг бий. Давхар хүмүүнлэгийн ач холбогдолтой энэ өрөөг бид Дэлхийн донорын өдрийг угтан байгуулж байна“ гэв.

-ЦССҮТ-ийн захирал Б.Нарантуяа

-"Цусны донорын эгнээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ ч мөн адил өссөөр байна. Энэ оны зургадугаар сарын  14-нд болох Цусны Донорын Дэлхийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн өрөө”-г нээж буй нь томоохон ач холбогдолтой. Энэхүү ажлыг дэмжин оролцсон хувь хүмүүс болон байгууллагуудад талархал илэрхийлье” гэлээ.

С.УЧРАЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Batbold 2025-06-10 203.91.115.37

Mundag Sain bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж