БҮТ: Шалгуулагчдын тоо 7411-ээр нэмэгдсэн

БҮТ: Шалгуулагчдын тоо 7411-ээр нэмэгдсэн

БҮТ: Шалгуулагчдын тоо 7411-ээр нэмэгдсэн

Шалгалтын төвүүдэд эртлэн ирж, сандал эгнүүлсэн хүлээлгийн танхимд суусан олон мянган сурагч ирээдүйгээ тодорхойлох мөчтэй нүүр тулж байна. Сүүлийн жилүүдэд Элсэлтийн шалгалтад хамрагдагчдын тоо тогтвортой өсч ирсэн бол энэ жил ямар үзүүлэлт гарсан бол. Боловсролын замналын чухал үе шат болох Элсэлтийн шалгалтад энэ жил хэр олон шалгуулагчид бүртгүүлсэн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэе.

Өнгөрсөн 2022 онд хамгийн олон шалгуулагч шалгалт өгч байжээ.

Тухайн жилдээ Элсэлтийн шалгалтыг зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 36,253 шалгуулагч бүртгүүлж байсан бөгөөд 208 шалгуулагч 800 оноо авч байжээ. Харин 2023 онд нийт 34,432 шалгуулагч бүртгүүлснээс 31,874 нь шалгалтад оролцсон байна. Мөн тэдний 30,744 нь арванхоёрдугаар анги төгсөгчид, 3688 нь өмнөх оны төгсөгчид байв.

Мөн 2024 оны Элсэлтийн шалгалтыг өмнөх жилүүдээс хэд хэдэн онцлогтой зохион байгуулж байсан. Шалгалтын журам 2024 оны хоёрдугаар сарын 16-нд батлагдсан бөгөөд шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 19-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 26-нд дууссан.

Шалгалтыг долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулсан бөгөөд нийт 35,939 шалгуулагч оролцсон бөгөөд үүнээс 25,720 нь математикийн хичээлээр шалгалт өгч байжээ. Харин хамгийн бага бүртгүүлсэн нь түүх, орос хэл, газар зүйн хичээлийн шалгалт байв. Нийт шалгуулагчдаас 14,812 нь Улаанбаатар хотоос , 17,541 нь орон нутгийн шалгуулагчид байсан юм.

Тэгвэл 2025 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчдын тоон мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад, "Элсэлтийн шалгалтад энэ жил болон өмнөх жилийн төгсөгчид нийлээд 43,350 хүүхэд шалгуулж байна. Элсэлтийн шалгалт нь улсын хэмжээнд 2025 оны зургадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Боловсролын үнэлгээний төвийн сайт хуудсан дээр мэдээллүүд тавигдсан байгаа. Мөн Улаанбаатар хотын дүүргүүд болон 21 аймгуудад шалгалтын төвүүдийг байрлуулсан. Суудлын хуваарь нь зургадугаар сарын 9-нд гарсан. Суудлын хуваариа шалгуулагчид цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д хандан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтрээд хэвлэж авах шаардлагатай . Шалгалтын өдрөө бичиг баримтуудаа бүрэн байлгах нь чухал" гэсэн юм.

Э.Ариунжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-10 202.9.40.110

Нам төр хулгайлж эзэлсэн х***а захилгат х***а манж зг огцрууллаа. х***а манж зг х***а монголд 35 жил зг уих бгуулла. л******д х***а манжуудыг огцоруул.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж