"Улс төрийн нам, эвслүүдэд 6.9 тэрбумын санхүүжилт олгосон"

"Улс төрийн нам, эвслүүдэд 6.9 тэрбумын санхүүжилт олгосон"

"Улс төрийн нам, эвслүүдэд 6.9 тэрбумын санхүүжилт олгосон"

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин санхүүжилттэй холбоотой хэсэг нь Дагаж мөрдөх журмын тухай хуулиараа 2024 оны долдугаар сараас эхлэн хэрэгжиж буй. Улс төрийн намууд 2024 оны товч тайлангаа гаргаж, санхүүжилтээ авч дууссан уу?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан томоохон өөрчлөлтүүд орж ирсэн. Үүний нэг чухал заалт нь нийт сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал авсан улс төрийн намууд төрөөс санхүүжилт авдаг болсон. Хуульд заасан зохицуулалтын дагуу 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэг ба түүнээс дээш хувийн сонгогчийн санал авсан намууд төрөөс санхүүжилтээ аваад дуусч байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос төрийн санхүүжилтын дээд хэмжээ болох 7.5 тэрбум төгрөгийг долоон нам, эвсэл авна гэдгийг 2024 оны есдүгээр сард зарласан. Гэхдээ энэ санхүүжилтыг тэр чигээр нь шууд намуудад өгнө гэсэн үг биш.

Төрөөс санхүүжилт өгөхийн тулд санхүүгийн тайлангийн хяналтыг хэрэгжүүлэх ёстой. Санхүүгийн тайлангийн хяналтыг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Нэгд, хөндлөнгийн аудитын байгууллага хяналтыг хэрэгжүүлэх бол хоёрт, Сонгуулийн ерөнхий хороо хэрэгжүүлнэ. Гуравт, Үндэсний аудитын газраас хяналтыг хэрэгжүүлнэ. Энэ гурван байгууллага санхүүгийн хяналтыг хэрэгжүүлсний дараагаар төрийн санхүүжилтэд өөрчлөлт орох эсэх нь тодорхой болно.

Төрөөс санхүүжилт өгч болно гэдэг дүгнэлт гарсны дараагаар Улс төрийн намын тухай хуульд дөрвөн төрлийн орлогыг тусгайлан заасан байдаг. Үүнд, намын гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар гэж хоёр янз байдаг бол хандив нь иргэн ба хуулийн этгээдийнх гэж ангилдаг. Хуульд улс төрийн намууд намын гишүүний татвар, хуулийн этгээдийн хандив, иргэдээс өгсөн хандивын орлогынх нь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээнээс улс төрийн намын санхүүжилт хэтрэх ёсгүй гэж заасан. Тухайлбал, сонгогчдын саналын тоогоор тухайн нам 1.8 тэрбум төгрөг авахаар байсан бол орлого нь 1.5 тэрбум төгрөг байвал 1.5 тэрбум төгрөгөө л авна. Тэгэхээр энэ бүх байдлыг тооцож, Сонгуулийн ерөнхий хорооноос санхүүгийн тайлангийн хяналтаа хэрэгжүүлж дуусч, долоон нам, эвсэлд нийт 6.9 тэрбум олгох эцсийн тогтоолоо гаргасан. Улс төрийн нам, эвслүүд санхүүжилтээ аваад дууссан.

-Төрийн санхүүжилтыг зарим нам, эвсэлд олгоогүй шүү дээ. Яг хэдэн нам, эвсэл энэ жил санхүүжилт авч чадаагүй вэ. Шалтгаан нь юу байв?

-Төрийн санхүүжилт авч чадаагүй нам, эвслүүд гэрээн дээрээ санхүүжилтынхаа тухай тодорхой заагаагүй байсан. Өмнө нь энэ хууль огт хэрэгжиж байгаагүйтэй холбоотой. Дагаж мөрдөх журмын тухай хуулиараа энэ хууль 2024 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Тэгэхээр эвслүүд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд орохдоо эвслийн гэрээгээ тавдугаар сардаа байгуулчихсан байсан.

Мөн нам, эвслийн орлоготой уялдсан заалттай холбоотойгоор санхүүжилтээс хасагдсан. Төрөөс өмнө нь санхүүжилт өгөөгүй байгаагүй учраас тодорхой хэмжээнд хасагдах магадлалтай бөгөөд "Үнэн ба зөв" нам зэрэг 2-3 нам, эвсэл санхүүжилтээс хасагдсан.

-Анх зарласан 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтын хэмжээ 6.9 тэрбум болж буурсан байна. Жишээлбэл, улс төрийн хоёр том нам болох МАН, АН-ын хувьд хэдэн төгрөгийн санхүүжилтыг авсан бэ?

-Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан. Миний санаж байгаагаар МАН 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Бид хуульд заасны дагуу төрийн санхүүжилтыг хэмжээг тооцоолж бодож байгаа. Энэ хууль нь улс төрийн намын дотоод ардчиллыг дэмжих, бодлогын нам болох, санхүү, хандив нь ил тод байх гэсэн үзэл баримтлалтай учраас энэ хэрэгжилтийг хангахын тулд тухайн нам үйл ажиллагаагаа явуулдаг байх ёстой. Нийтэд үйл ажиллагаагаа тайлбарлан таниулдаг байх ёстой. Тийм учраас бид энэ хуулийг хэрэгжүүлэхдээ олон улсын туршлагыг судалсан. Сүүлд Герман улсын туршлагыг судалж байхад улс төрийн нам, эвслийн орлогын 0.7 хувиар санхүүжилтыг олгож байсан. Монгол Улсын хувьд хоёр дахин гэсэн тооцоолол хийж байгаа.

Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараах жилд буюу 2025 оноос МАН төрөөс 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 200 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг  гээд нийт 6.9 тэрбум төгрөгийг авсан.

-Төрөөс жил тутам олгох санхүүжилтээс гадна улс төрийн намуудад шууд бус дэмжлэг үзүүлэхээр болсон шүү дээ?

-Төрөөс шууд санхүүжилт олгохоос гадна шууд бус дэмжлэг буюу төлөөллийн байгууллагаа жилд нэг удаа хуралдуулахдаа байраар хангаж өгөх ёстой. Хуульд улс төрийн намууд санхүүгийн тайлангаа хагас болон бүтэн жилээр гаргаж өгөх ёстой. Энэ хугацаандаа тайлангаа ирүүлээгүй бол тухайн намын саналын тоогоор олгосон санхүүжилтийг олгохгүй. Мөн хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, таван жил тутам Удирдах зөвлөлөө хуралдуулаагүй тохиолдолд улс төрийн намуудыг "идэвхгүй" болгоно. Ингэснээр УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй.

Гэхдээ намуудад энэ алдаагаа засах хугацааг нь хуулиар зааж өгнө.

Мөн шууд бус дэмжлэгээр төрөөс жилд нэг удаа намын төлөөллийн дээд байгууллагаараа хуралдах  заал танхимаар хангах, улирал тутамд намуудын үйл ажиллагааны тайланг олон нийтэд мэдээлэх зорилгоор МҮОНРТ-ээр 30 минут үнэ төлбөргүй мэдээлэл өгүүлэх боломж бүрдэх юм. Монгол Улсад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам бий. Эдгээр намуудтай уулзалт хийх үеэр "Бүх улс төрийн намуудад шууд бус дэмжлэгийг өгөх боломж байдаг уу" гэдэг хүсэлтийг тавьж байсан. Түүнээс одоогоор СЕХ-нд санхүүжилтыг нэмэгдүүлэх хүсэлт ирүүлээгүй байна.

-Улс төрийн намуудын тайлангаа гаргах үйл явц одоо үргэлжилж байгаа юу?

-Хуульд жилийн эцсийн болон хагас жилийн тайлан гаргахаар заасан. Жилийн эцсийн тайлангаа дараа оныхоо хоёрдугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо тайлангуудыг нь хүлээн авч, хараат бус хөндлөнгийн аудитад хүргүүлнэ. Хөндлөнгийн аудитаас гуравдугаар сарын 15-ны дотор дүгнэлт гаргаж, СЕХ-ноос дөрөвдүгээр сарын 5-нд дүгнэлтээ гаргаж, Үндэсний аудитын газарт хүргүүлнэ. Тэгээд дөрөвдүгээр сарын 25-ны дотор дүгнэлтээ гаргана. Харин хагас жилийн тайлангаа намууд долдугаар сарын 20-ны дотор СЕХ-нд ирүүлэхээр хуульчилсан байгаа.

Анх удаа хэрэгжиж байгаа учраас бид хуулийн цагалбарын дагуу энэ үйл ажиллагаагаа дуусгаад товхимол болгон нийтэд мэдээлж, вэб сайтад байршуулж байна.

Энэ дагуу улс төрийн намууд, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Хараат бус аудитын газруудтай хамтран тайлангаа гаргахдаа хэрхэн анхаарах талаар нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа. Намын дөрвөн төрлийн орлого байгаа. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан төдийлөн харьцуулсан мэдээлэл хийж, дүгнэх нь учир дутагдалтай. Учир нь энэ хууль 2024 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ санхүүгийн тайлан гаргах хугацаа нь жилдээ байдаг учраас намууд 1-6 сарыг дуустал энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй байсан. Тиймээс намууд хуучин байсан бүртгэл, үйл ажиллагааны тайлангаа гаргасан гэсэн үг.

Бид нам, эвслийн орлогыг харьцуулах боломжгүй. Гэвч бид УИХ-тай холбогдуулан нам сонгуульд оролцохоо илэрхийлсэн цаг хугацаа, нэр дэвшигч эрхээ авч дансаа нээлгэсэн цаг хугацааг тусгайлан хяналтыг тавьж ажилласан. Товхимол дээр нийтэд ойлгомжтойгоор тайлагнасан. Шинэ хуулиар намууд үйл ажиллагааны товч тайланг гаргах ёстой болсон. Үүнийгээ жилдээ санхүүгийн тайлантай хамт ирүүлэх ёстой. Энэ тайлан дээр нийтэд ил тод мэдээлэл өгөх хурлаа хийсэн үү, хэдэн гишүүнтэй вэ, санхүүжилтээ юунд зарцуулсан бэ гэдгээ тайлагнана. Намын гишүүн татвараа төлсөн байх ёстой. Зарим нь бодит бус тоо хэлж байгааг дурдаж байна.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2025-06-12 202.9.46.84

Улс орныхоо хөгжлийн эсрэг ажилладаг намуудад бидний татварын мөнгийг үрэхээ зогсоо

Avatar

Авилгагүй ард 2025-06-12 203.169.48.150

хайран мөнгө

Avatar

Монгол 2025-06-12 103.212.119.89

Шинэ нэгдсэн эвсэл , Үндэсний эвсэлээс илүү санхүүжилт авч байж яагаад УИХ д жагсаалтаар суудал аваагүй байдаг билээ хө!

Avatar

Нэргүй 2025-06-12 103.212.116.182

SEXSEER 80955878VANXANDI

Avatar

Зочин 2025-06-12 64.119.29.46

Гишүүн болж хулгай хийнэ бас нам нь тэр бумаар санхүүжилт авна ёстой хэцүү юм бна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж