"Зам ашигласны хураамжийг нэмсэн нь зөв"

"Зам ашигласны хураамжийг нэмсэн нь зөв"

"Зам ашигласны хураамжийг нэмсэн нь зөв"

Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2025.06.10/ болж байна. Хуралдаанаар, "Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт"-ийг хэлэлцэж эхэллээ.

Нэмэгдсэн дүнгээр иргэд одоо дараах татварыг төлж байгаа юм. Албан татвар:

  • “Приус” 36-108 мянган төгрөг,
  • “Лексус 570” 188100-564300 төгрөг,
  • “Портер” 30-75 мянган төгрөг,
  • “Ланд Круйзер-200” 151800-455400 төгрөг.

Зам ашигласны төлбөр:

  • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20 мянгаас 100 мянган төгрөг,
  • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30-150 мянган төгрөг,
  • 4001 дээш моторын багтаамжтай машин 50-250 мянган төгрөгийн татвар төлж байгаа юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаанд ажлын хэсгээс гадна Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, НЗДТГ-ын даргын албан үргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амгалан, НЗДТГ-ын хууль тогтоомж, гэрээ эрх зүйн дарга М.Үнэнбат, Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, НИТХ-ын нарийн бичгийн дарга М.Баяраа зэрэг хүмүүс оролцож байна.

Хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах санал иргэдээс их ирсэн учир ажлын хэсэг гарч, санал дүгнэлтээ өнөөдөр ийн хэлэлцэж байгаа юм.

Тодруулбал, Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдөл 33 мянган иргэний санал авсан тул өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Улаанбаатарт авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024.12.04-ний тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн билээ.

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

-Бид 2024 онд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлахдаа авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой дээд, доод хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Татвар ногдуулах эрхийг нь тухайн орон нутагт нь олгосон. Үндсэндээ 2012 оноос хойш авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой татварыг шинэчилж чадаагүй. Гэтэл жил бүр зам тавих, засах шаардлага үүсдэг. Татвар нэмэхгүй байна гэдэг автобусаар зорчиж байгаа иргэнээс татвар авч автомашинтай иргэнд зам тавьж өгдөг нөхцөл байдал үүсээд байгаа юм. Энэ бол хэрэглээн дээр суурилсан л татварын нэг.

Автомашинтай хүмүүсээс татварыг нь аваад явж байгаа замыг нь л засч байгаа гэсэн үг.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Зам засахыг буруу гэж хэн ч яриагүй, хийдэг л ажил. Гэхдээ та нар 15 жил нэмээгүй татварыг гурав дахин өсгөнө гэдэг солиотой, галзуу зүйл яаж бодож олдог байна вэ, эрүүл хүмүүс мөн үү. Яагаад ийм амьдралгүй зүйл хийдэг юм бол. Энэ бол иргэдийн амьдралаас холдсон, тасарсны илрэл л гэж бодож байна. Сэтгэл, зүрх чинь нэг жаахан зөв, хүмүүсийн төлөө сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд мега төслүүд гэж галзуу том тоо ярина. Мөнгөөр ажил явдаггүй юм, эхлээд сэтгэл, зүрхтэй байх хэрэгтэй. Залуу хүмүүс жаахан зарчимтай, ард иргэдийнхээ санаа, сэтгэлийг сонсдог баймаар юм. Зөвхөн хавь ойрынхноо л хараад байх юм. Хэсэгхэн хүн сайхан амьдарч байгаа, ард түмний амьдрал бол үнэхээр муудсан. Мөнгөтэй биш, сэтгэл зүрхтэй бай. Дахиж ийм зүйл битгий хийгээрэй.

"ХУРААЖ АВЧ БАЙГАА МӨНГӨ НЬ ХЭВЭЭРЭЭ БАЙВАЛ ЖИЛД НИЙТ ЗАМЫНХАА 1.5 ХУВИЙГ Л ЗАСАХ БОЛОМЖТОЙ"

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.ОДБАЯР:

-Улаанбаатар хотын зам дээр судалгаа хийгээд үзэхэд нийт замын 82.2 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Хэрэв зам ашигласны төлбөрийг нэмэхгүй хуучин төсвөөрөө байх юм бол 10 жилийн дараа 95 хувь нь чанарын шаардлага хангахгүй болно. Анх 2013 онд зам ашигласны төлбөр батлагдахад Улаанбаатар хот 400 км авто замтай байсан. Одоо 1231 км замтай болсон.

Зам дээр нэг мкв нөхөөс хийх зардал 55 мянга байсан бол одоо 110 мянган төгрөг болсон.

Замын урт нь нэмэгдэж, засвар хийх зардал нь нэмэгдчихээд байхад хурааж авч байгаа мөнгө нь хэвээрээ байвал жилд нийт замынхаа 1.5 хувийг л засах боломжтой.

Нийслэлийн засаг даргын орлогч Т.ДАВААДАЛАЙ:

-Татвар багаслаа гэдэг нь иргэдэд алдагдалтай. Үүнийг өмнө ч би ярьж байсан. Нийслэлийн автозамын сүлжээ 1230 км байгаа. Автозам яг шүд шиг. Өвдөж эхэлсэн цагаас нь засвал өвдөлт бага. Яг үүнтэй адил Улаанбаатар хотын нийт автозамын 82 хувь нь зайлшгүй засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай байна. Одоо үүнийг засварлахгүй бол 95 хувьд хүрнэ гэдэг тооцоолол гарсан.

УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС ТОДРУУЛЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээд УИХ-ын Тамгын газраас тодруулж үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Гишүүд татвар төлөх асуудлыг иргэдээс асуусан эсэх, нэмсэн татварыг хэрхэн зарцуулахыг асууж тодрууллаа.

Татвар нэмсэн асуудал зөв байсан бол 33 мянган иргэнээс гомдол гаргаж, Төсвийн байнгын хороо хэлэлцэхдээ хүрэхгүй байсан гэдгийг өнөөдрийн хуралдаанаар гишүүд онцолсон юм.

Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын автотээврийн албан татварын хувь хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан дөрвөн төрлийн автотээврийн хэрэгслийн жилд төлөх татварын хэмжээг 2010 оныхоос гурав дахин нэмсэн. Дээрх хууль, эрх зүйн зохицуулалтаас дүгнэн дараах санал, дүгнэлтийг Байнгын хороонд танилцуулав. Ажлын хэсгээс НИТХ-ын татвар нэмэгдүүлэх, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа дутуу, олон нийтийн санал асуулга авах асуудалд процессийн алдаа гаргасан байх магадлалтай тул нутгийн өөрөө удирдах байгууллага гаргасан шийдвэрээ эргэн харж, засаж сайжруулах, цаашид гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа иргэд, олон нийт, бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулж, гарсан үр дүнд тулгуурлан шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмыг үндэслэн Төсвийн байнгын хорооны Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэх саналыг гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Санал 2025-06-10 103.145.234.111

ажлын хэсгийн ахлагчын ярьж байгаагаар уих-аас тогтоосон дээд хязгаарын дотор 3 дахин нэмсэн юм бол Нийслэлийн итх биш уих- тай холбоотой юм байна. иргэд бол хуулийн дээд хязгаараас давж 3 дахин нэмсэн гэж ойлгож байгаа. тэгвэл уих ажлын хэсэг томилж, Нийслэлийн итх-ыг буруутгах ямар шаардлага байна. авто машин өөрөө явагч механизмын татварын хууль цахимаар хайж хэмжээг нь харах гээд олдохгүй байгаа.

Avatar

ХД 2025-06-10 202.126.91.85

Татвар нэмэх дугаар олгохгүй байх зэрэг нь ард түмний эсрэг юм хийгээд байгаа гадны гар хөл болсон нөхдийн хийж байгаа ажил. цаана нь нэг учир байна энэ улсыг үгүй хийх гэсэн.ард түмэн баян байж татвар төлнө биздээ татвараар дарамталж байна бид нар тийм хахаж цацсан мундаг амьдралтай хүмүүс юмуу

Avatar

Жк 2025-06-10 202.126.91.85

Чи улны амьдралаас төрж гарсанаа мартаа юу тэрбумтан төрөөгүй шүү чи яаж ядарч мөнгө оддогийг мэдэхгүй болохоор өмхий амаараа хамаагүй битгий хуцаж бай

Avatar

Аагий 2025-06-10 59.153.113.95

нэмэх нь маш зав шийдвэр болсон. улныхан улс орны хөгжилд ямар ч нэмэргүй хүмүүс. тэр хүмүүсийг машинаас яаралтай буулгаж ажил хийлгүүлж сургах хэрэгтэй. болсон болоогүй тэд хог рүүжкээнүүд уначаад хотын дэг журам маш ихээр зөрчих болсон. Тэд зөвхөн ажил л хийж байвал болно.

Avatar

зочин 2025-06-10 59.153.115.207

машины татвар,зам ашигласны төлбөрийн үр дүн нь доод тал нь 1-2 жилийн дараа гарч эхэлнэ татварыг нэмэх нь зөв тэгэхгүй бол монголд машин нь хүн амаасаа 2-3 дахин их болж

Avatar

Зочин 2025-06-10 103.212.118.237

их сонин юм жилд 108 к ямар ч монгол хүн эсэргүүцээд байхгүй бүгд л хүлээн зөвшөөрч бна судалгаагаар ч найз нөхөд ч харин энд санжжав лам шиг өнөрөө авгай шиг хэсэг улсууд магдагүй гадны тусгай албадаас санхүүжүүлээд төр засаг ард түмний хооронд албаар яс хаяж бужигнаан үүсгэх гээд бна уу их сэжигтэй бгаад ба юм ягд бүтэн жилд зам дээр давсан юм жилд 108 к төлж болохгүй гэж үнэтэй машин унасан нь үсрээд 700к энэ бол зүгээр харин энэ хэсэг бүлэг улсууд бна төр ардын хооронд яс хаядаг зөв шийдвэри

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.184.94

Машин унахыг тансаг хэрэглээ болгох хэрэгтэй. Үүний тулд машины татварыг нэмэх нь зөв.

Avatar

Нэргүй 2025-06-10 79.168.128.198

Er ni ih baga xemjeegeer nenxene zov gol ni ergeed ter tatbaraa zamdaa toxichiltondoo ochidog bx xeregtei

Avatar

Нэргүй 2025-06-10 122.201.31.1

2024 онд 500 тэрбумаар тэнхлэг тохиргоо хийлгэсэн гэж юу хуцаад байгаа юм бэ. Хотод 500 мянган машин байгаа 1 машин 1 сая төгрөгөөр тэнхлэг тохиргоо хийлгэсэн болж байна уу. УБ хотод тэнхлэг тохиргоо хийдэг газар 500 байлаа гэж бодоход нэг засварын газар зөвхөн тэнхлэг тохиргоо хийгээд 1 тэрбум төгрөг олсон байх уу…

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.183.180

ЧИ МУУ ХОШНОГО ДОЛООГЧ ХААНААС ГАРЧ ИРСЭН ХУЛГАЙЧ ВЭ ЧИ ЗАМ АШИГЛАСАНЫ ТӨЛБӨР МЭДЭХГҮЙ ЭЭ ЗҮГЭЭР ЗАЙЛ ҮҮНИЙГ АРД ТҮМЭН МЭДНЭ ЗА ЮУ ЧИ ОДОО БАЙГАА ЭВДЭРХИЙ ЗАМАА ХАР ТЭГЭЭД ЗӨВ ГЭЭД ЮУ ХУЦААД БАЙНА АА

Avatar

ЗОЧИН 2025-06-10 66.181.184.38

ИРГЭДИЙН АМЬДРАЛ ЯМАР БАЙГАА БИЛЭЭ
ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ,ДЭЭР НЬ ТОГ ЦАХИЛГААНЫ НЭМЭГДЭЛ, АВТОМАШИНЫ ТАТВАР, ЗАМЫН ХУРААМЖ
ЦАЛИН ТЭТГЭВЭР ДЭЭР НЭМЖ БАЙГАА ХУВИЙН ХЭДЭН ХУВИАР НЭМЖ БОЛОХ ТООЦООЛОЛ ГАРГАЖ ХҮНЛЭГ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙХ НЬ ЧУХАЛ.
АЛЬ ЭСВЭЛ ЦАЛИН ТЭТГЭВРИЙГ ИМПИЛАЦИЙН ТЭДЭН ХУВЬ ГЭХГҮЙ 2 с 5 дахин нэмэх хэрэгтэй.
ИРГЭД ОЛОН ТҮМЭН ЯАХААРАА ХУЛГАЙЧ НАРААС ДООР АМЬДРАХ ЁСТОЙ ЮМ…

Avatar

Нэргүй 2025-06-10 103.212.118.237

за муу ацаа жилд 108 к төлж чадахгүй иргэдийн нэр барьж хуцаад хэрэггүй чи бас нэг муу э****з санжжав ламын хамаатан биз төмсгөн тархитай цус ойртолттой төр ардын хооронд яс хаясан муу ац чи гадаадын тагнуулын байгуулаг элсээд энд тэнд тролл хийж явдаг лалруу манай монголчууд 108 к төлөөд машинаа унаад явчихсан чам шиг тэжээвэр нохой цаад эздээсээ ибнгөө ахиухан авч гударч үхээрэй

Avatar

Нэргүй 2025-06-10 103.212.117.81

ДАХИД НЭМЭХ ХЭРЭГТЭИ

Avatar

Нэргүй 2025-06-10 103.212.118.237

тм шүү дэлхийд хамгын татвар багтай улс Японд 1сая380 к татвар америкт муж улсаас шалтгаалж 150 доллороос 500 доллор олон яанз бна орос улс 200 к гаас бараг 3 сая төгрөг бна зарим нэг сэжиг бүхий улс төр түмний хооронд албаар яс хаяж энэ асуудлыг босгож бна төрийг муу болгож харагдуулах гэж магдагүй гадны даалгвараар хийж бна энд тэдний торллууд ямар их болж бна татвар төлнө энэ мөнгө зам засвар энэ тэрд зарцуулдаггүй захын монгол ойлгон харинд энд ард түмний амьдрал хэцуу гээд худалдаад бгюа

Avatar

гахайд зориулав 2025-06-10 66.181.186.28

БОЛОВСРОЛГҮЙ, СОЁЛГҮЙ, УХАМСАРГҮЙ , ЕР НЬ ХҮНД БАЙХ ЮМ ЮУ Ч ҮГҮЙ ө***г ДОЛООГЧ ГАХАЙ ЧАМ ШИГ ХҮМҮҮС ТӨРД БАЙГАА ГЭХЭЭР БӨӨЛЖМӨӨР БАЙНА 🤮🤮🤮🤮🤮

Avatar

Нэргүй 2025-06-10 103.229.120.49

жилд 1 удаа төлж бгаа татвар авч өгч сурах хэрэгтэй үнэ бага их гэж ярих хэрэггүй шийдвэр гаргаад буцах хэрэг бна уу харин ч хурдан шуурхай төлж бгаа

Avatar

П 2025-06-10 202.9.40.157

бөгсөө гүйцэд долоож дуусгахнээ🤣

Avatar

Нэргүй 2025-06-10 103.212.118.237

чи муу гахй хуваагчийн шээс бна татвар төлөх ёстой

Avatar

Нэргүй 2025-06-10 202.9.40.84

Тэгэж байгаад бүгд огцрох нь дээ. Ажил ярьдаг хүмүүс яаж огцордогийг бид харсан. Одоо Нямбаатар, Чойжилсүрэн нарыг огцруулах байхаа.

Avatar

Зочин 2025-06-10 59.153.113.12

ЗАМЫН ТЕНДЕРИЙН АВИЛГАЧДЫН МӨНГИЙГ АРД ТҮМЭН ТӨЛӨХГҮЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2025-06-10 103.212.117.240

Ард түмний нэр баригч чи хэн бэ муу паразит минь

Avatar

Нэргүй 2025-06-10 103.57.93.221

Бензинээр дамжуулж татвар авдаг нэг арга байдаг. Жишээ нь литр тутмаас 300 төгрөг нь татварт өгөх гэдэг ч юм уу. Жилд 200к шууд татвараар өгөх үү эсвэл бензинээр дамжуулах уу гэх мэт. Сард 500 км явдаг хүн 50 л бензин ашиглана, жилд 600 литр ашиглаж энэ хүн татварт 180к өгөх нь. Их явбал илүүг татварт өгнө бага явбал багыг төлнө. Илүү шудрага зарчим. Яахав бензин 2400 биш 2700 төгрөг л болох байх.

Avatar

Нэргүй 2025-06-10 202.9.40.110

Ееээ г**и энэ одоо бас юу вэ.

Avatar

Нэргүй 2025-06-10 59.153.115.71

Татвар нэмэх шаардлагатай ч гол нь цахилгааны үнэ нэмж, юмны үнэ өсөж байгаатай зэрэгцүүлэн огцом ихээр нэмж ард түмэнд дарамт үүсгэсэн нь буруу. Үе шаттай, ухаантайгаар нэмэгдүүлэх ёстой байсан юм. Одоо бол нэгэнт нэмчихсэн, татвараа ихэнхээс нь авчихсан юм чинь яалтай билээ. Хойшид юм хийхдээ "Гудамжны атаман" шиг аашлалгүй, ухаантай байх хэрэгтэй. Ард түмний тэвчээрт хязгаар байдгийг ямагт санаж ажилла.

Avatar

Нэргүй 2025-06-10 103.168.34.233

Хэн их бензин авна тэр хүн их л хэмжээгээр зам ашиглана. тэгэхлээр худалдан авсан бензиний үнэнд нь шингээж тавараа аваач ээ. Хааяа нэг салхинд гардаг машин, Хорин 24 цаг тасралтгүй халтуур хийдэг машин хоёр зам ашигласны тавар нь адилхан байж болохгүй шүү

Avatar

ИРГЭН 2025-06-10 66.181.185.182

Хамгийн аюултай үзэгдэл нь эрээ цээргүй зүгээр байгаа замын хашилага, явган хүний замыг эвдэж шинээр тавьж мөнгө шамшигдуулаж байгаа нь цайрчихсан үйлдэл!!! Нянбаатарын хамгийн буруу нүгэлтэй ажил бол энэ шүү!!! хэдэн тэрбумыг зувчуулсаныг АТГ- шалгах ёстой!!! Сөрөг хүчин АН- үхсэн учираас!!

Avatar

Нэргүй 2025-06-10 103.212.117.240

За эргүү минь харин ч сольсноор зам шороо тоос багатай аггарт босох тоосонцор багасаад амьсгалах агаар цэвэршиж байгаа шүү малан дурак аа

Avatar

Зочин 2025-06-10 103.212.117.59

бордюр авах гэж баахан татвар нэмчээд юу вээ

Avatar

зочин 2025-06-10 103.57.92.23

Мөнгөний талаарх ойлголт нь газраас тасарч сансар огторгуйд хөвж бодит амьдралаа үзэн ядсан тэнэгрэлийн дээд түвшинд очсон хүмүүсийн хийж байгаа зүйл шүү дээ. НИТХ-ийн төлөөлөгчид нь ч нэг хүний хэлсэнийг уг дуйгуй биелүүлж энэ тэр бол үнэхээр оюун ухаан өчүүхэн ч байхгүй тэнэгрэл шүү. Аливаа юм хувиар илэрхийлэгддэг байтал төд дахин энэ үндэслэлээ сингапур энээ тэрээ үнэхээр ичээч дээ нөхөд минь монгол сингапур хоёр газар нутаг амьдралын орчин нөхцөл ёс уламжлал энээ тэр тэс өөр шүү дээ.

Avatar

Зочин 2025-06-10 66.181.182.60

Манай дарга анги Монголын ард түмнээ сайхан амьдруулахын төлөө юм хийхгүй байж бид нарыг тайван амьдруулахгүй төлөө татвар төлбөрөөр дарамтлах юм. Тэгж ярих юм бол ард олон өөрсдийн мөнгөөрөө машинаа авч бензин тосоо хийж тэгээд татвар зам ашигласан болон агаарын бохирдлын төлбөр дээр нь ямар ч хэрэггүй жолооочын даатгал төлж та нарыг тэжээж байхад улам шунаж хэд дахин нэмэж та нарыг тансаглуулах нь шударга ёс мөн үү.

Avatar

Таны сонгогч БГД 24 ХОРОО 2025-06-10 14.1.81.169

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ: Манай хүн 2028 оны сонуульд нэрсийн жагсаалтад орохоор болсонд баяр хүргэе

Avatar

зочин 2025-06-10 59.153.84.250

жилд 1 удаа төлж байгаа энэ татварыг багсгаад хэрэггүй. энэ хэвээр нь байлгасан дээр

Avatar

Нэргүй 2025-06-10 43.242.242.59

Бусад нь төлчихсөн байхад багасгана гэж байхгүй. Хэвээрээ байсан нь дээрээ. Жилийн хугацаанд 1 удаа өгч чадахгүй юм бол машин унахгүй байцгаа.

Avatar

Нэргүй 2025-06-10 202.9.40.110

Манж х***а пизданууд манжлалта юу гэж зөвтгөх гэж оролдон гажиг гичинүүд гяяхх гяяхх. Хулгайч хэрэгтэн гэмт хэрэгтэн мэлздэр шд гяяхх гяяхх.

Avatar

Нэргүй 2025-06-10 202.9.40.110

Үг дотор үг үхэр дотор гева гэж батсуурьруу *л түмнээрэ дайрч бхад гэж үхсэн монголд он удаан жил оргносон манж хужаагууд л бсан шдэ үгийн ингэж ярихын гол санаа нь манж х***а санаа нь х***а манжууд монгол хүн болх гэж ядсан х***а манжууд а түмэн болох гэж ядсан монгол хүнийг цөөхөн гэж харагдуулах гэсэн х***а манж санаа манжлсан эзэрхэг гэсэн х***а манж манжлсан санаа. Эндүрцэн л******д х***а манжда галзуураарай. Гол санаа нь манжлсан эзэрхэх гэсэн ядсан өчүүхэн нэвтрүүлэг гяях гяяхх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж