Жолоодох эрхгүй иргэн тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа нэг настай хүүхэд мөргөсөн хэрэг гарчээ. Мөргүүлсэн хүүхэд хүнд гэмтэл авч, эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас барсан харамсалтай хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Хэргийг тодруулбал, өнгөрөгч зургадугаар сарын 07-ны өдөр жолоодох эрхгүй иргэн М нь Toyota Prius-30 маркийн авто машиныг жолоодож, урагш хөдлөхдөө бага насны хүүхдийг мөргөжээ.
Тухайн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн жолоодох эрхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, авто машин жолоодохоосоо өмнө эргэн тойрноо сайтар харж, бага насны хүүхэд байгаа эсэхийг шалгах, мөн эцэг эх, асран хамгаалагч нар тээврийн хэрэгслийн ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Нэргүй 2025-06-10 202.9.46.187
Та нар дайраад алсан хойно нь ингэж бичээд байдаг. Уг нь бол алхаас нь өмнө сэргийлэх ёстой! Та нар ажлаа хийхгүй мэдэхгүй байна. Бүр юу хийх ёстойгоо ч мэдэхгүй байна. Налайхын хойно шинэ баригдсан замын явган хүний гарцаар машинтайгаа гарсаар бүх гарцын тэмдгийн дайрчихсан! 3-н Тэмдэг байсан. Удахгүй тэнд хүн дайрна.
Уншигч 2025-06-10 77.77.107.191
насаар нь хорих ял өг.
ZOCHIN 2025-06-10 203.91.114.244
mUU DURAK HUUHED MURGUNU ESVEL SOCIALAAR SOLIORONO HUUHED HULGAILANA HATUU SHIITGE AYGUU BOL HUUHEDGUI n**** BAIGAADAA MUU DURAK