Орос, Хойд Солонгос улсууд Москва, Пёньян хоорондын зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг 2020 оноос хойш анх удаа сэргээж буйг Оросын төмөр зам компани мэдэгдлээ. Галт тэрэг зургадугаар сарын 17-ноос эхлэн сард хоёр удаа явна. Дэлхийн хамгийн урт зам туулдаг галт тэрэгний шууд аялалд тооцогдож буй уг аялал найман өдөр үргэлжлэх ба 10 мянган км зам туулна.
Энэ нь шууд аялал боловч вагоныг замд нь өөр өөр галт тэргэнд холбох юм. Тодруулбал, Хойд Солонгосын вагоныг эхлээд Москвагаас Владивосток хүрдэг энгийн галт тэргэнд залгана. Владивосток хүрсэн хойно тус вагоныг Хойд Солонгос хүрэх өөр галт тэргэнд залгах аж.
Нийслэл хоорондын аяллаас гадна Пёньян, Хабаровск чиглэлийн галт тэрэгний аялал мөн хоёр өдрийн дараанаас сэргэнэ. Хабаровск нь Хятадын зүүн хойд хилтэй ойрхон байдаг.
ОХУ, Хойд Солонгос хоорондын зорчигчийн галт тэрэгний үйлчилгээ Covid-19 цар тахлын улмаас 2020 онд тасалдсан. Хоёр улсын удирдагч өнгөрсөн онд стратегийн түншлэлээ баталгаажуулснаас хойш цэрэг арми зэргээр янз бүрийн салбарт тэдний хамтын ажиллагаа өргөжиж эхэлжээ.
Нэргүй 2025-06-10 66.181.161.232
ЗӨВХӨН ЗОРЧИГЧЫН ГАЛТ ТЭРЭГ ҮҮ, АЧААНЫ ВАГОНООР БАРАА ЭРГЭЛДҮҮЛДЭГГҮЙ ЮМ БАЙХДАА.
Нэргүй 2025-06-10 209.250.230.198
2 таарсан дарангуйлагчууд хоорондоо хүний наймаа хийх гэж байгаа биз
Нэргүй 2025-06-10 59.153.115.105
Өлсгөлөн ядуу, улны гуйлгачин хойд солонгос ядаж монголыг гүйцчихвэл их юм даа.
Нэргүй 2025-06-10 59.153.115.105
Зөвхөн зорчигчын галт тэрэг үү, ачааны вагоноор бараа эргэлдүүлдэггүй юм байхдаа. Өлсгөлөн ядуу мөнгөгүй хоосон юм болохоороо олигтой сайн хөлөг хийж чадаагүй.
Нэргүй 2025-06-10 45.90.185.110
Хаха үлгэрийн баатрууд, нэг тэрэгний дугуйнууд, таарсан таар шуудайнууд ертөнцийн адаг, хог шаарнууд хөтлөлцөөд тамруугаа тонилоосой.
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-06-10 103.212.117.214
Ах дүү хоёр явж л байг!
хойд солонгос монголоос илүү!
Сайн удирдагч!
Нэргүй 2025-06-10 203.91.115.38
2 он уужээ нүү гяя
Зочин 2025-06-10 66.181.176.18
Тэгээд энэ галт тэргээр хэн явах вэ, энгийн иргэд бол мэдээж явахгүй, албаны улс гэвэл 10 хоног галт тэргээр явж ажлаа алдах хүн хэр олон байх, явж явж цэрэг л зөөхөөс өөрөөр явах хүн хомс л баймаар санагдах юм
Нэргүй 2025-06-10 202.9.46.10
Сэргээхээс өөр яахав. Оросуудыг өөр улсууд үзэхээ больсон, хүлээж авахгүй шд.
Нэргүй 2025-06-10 202.126.91.84
Ялнаа тэд нар харж бгаарай. Үхээр Зэлэнски, хүүхдийн наймаачин Зэлэнска там гэж бдаг бол түлтэл шатна даа!
Нэргүй 2025-06-10 37.170.250.49
Монголыг биe даагаад хөгжөөд өөрсдөөс нь дээш гарчих вий гэж ганц санаа зовдог хойд хөрштэй.Тэдний оролцсон төмөр зам,цах/станцууд бусад салбарууд өнгөрсөн зуундаа таг гацсан.
Нэргүй 2025-06-10 66.181.180.41
Жаахан л эвгүй хөдөлвөл шоронд ордог.Гадаадын турист нэг ном аваад удирдагчдын нь аль нэгний зураг дээр санаандгүй үзэг балаар зураас гаргавал шууд шорон гм
Боомб 2025-06-10 202.9.46.23
Цөмийн хаягдал жоохон асгаад хаях хэрэгтэй.