Мэйжороос мултарч, сенсаци тарьсан m0NESY: Үнэхээр өөртөө гутарч байна

Мэйжороос мултарч, сенсаци тарьсан m0NESY: Үнэхээр өөртөө гутарч байна

Мэйжороос мултарч, сенсаци тарьсан m0NESY: Үнэхээр өөртөө гутарч байна

АНУ-ын Остин хотноо үргэлжилж буй "CS2"-ийн хамгийн том тэмцээн болох Мэйжорын хоёрдугаар шатны тоглолтууд тун сонирхолтой, дуулиан шуугиантай үргэлжилж байна. Хоёрдугаар шатны дөрөвдүгээр тойргийн тоглолтууд орон нутгийн цагаар өчигдөр/2025.05.09/ боллоо.

Нийт зургаан тоглолтоос олны анхаарлыг татсан нь "Falcons" болон "MIBR" багуудын тоглолт байв. Өнөө цагийн дэлхийн шилдэг "m0NESY"-г багагүй үнээр авчирсан "Falcons" баг Бразилын багт 1-2 гэсэн харьцаатай хожигдож, Мэйжороос мултарлаа. Тус багийг плей-оффд шалгарч, тун сайн тоглох фаворит багуудын тоонд оруулж байсан ч "MIBR"-т хожигдов. "NiKo"-ийн ч Мэйжорын аварга болох мөрөөдөл улам алсарч байна.

Саудын Арабын "Falcons" баг маш өндөр үнээр боссон баг билээ. Гэвч хүсэн хүлээсэн амжилтаа гаргаж чадахгүй л байна.

Мэйжороос хасагдсаныхаа "NiKo" ярихдаа "Үнэхээр сэтгэлээр унаж, бухимдаж байна. Хүнд тоглолт боллоо. Хожил байгуулах боломжтой тавын эсрэг гурав гэсэн нөхцөлд хожигдсон нь зүрх зүсэж байна. Тийм чухал мөчид манайх шиг баг боломжоо алдсан нь хүлээн зөвшөөрч болохгүй үйлдэл. Яг одоо миний толгойд маш олон бодол эргэлдэж байна. Бидний өмнө нь үзүүлж байсан тоглолт, хийсэн бэлтгэл зэргийг харахад яаж ийм нөхцөлд байдалд хүрснийг төсөөлж чадахгүй байна. Гунигтай, бухимдалтай байна" гэжээ.

Харин "m0NESY" өөрийн телеграмдаа "Мэйжорт бид үнэхээр аймшигтай муу тоглолоо. Хэлэх үг алга. Энэ улирлыг ингэж өндөрлүүлж байгаадаа гунигтай байна. Одоо бол үнэхээр өөртөө гутарч байна. Дараа улирал уулзъя" гэжээ.

Нөгөө талд Мэйжорын өмнө агуу гэгдэх "s1mple"-ийг нэгтгэсн "FaZe" мөн Францын "3DMAX" багт хожигдож, нуман тулгуурт оржээ. Азаар тэд хасагдсангүй. Өнөөдөр Мэйжорыг үргэлжлүүлэх эсэхээ шийдэх шийдвэрлэх тоглолтыг "MIBR"-ийн эсрэг хийнэ.

Одоогоор "Legacy", "Virtus.pro", "paiN Gaming", "3DMAX", "FURIA" гэсэн багууд гуравдугаар шатанд өрсөлдөх эрхээ аваад байна.

Бразилын "Legacy" баг тун сонирхолтой аяллыг үргэлжлүүлж байна. Угтаа тэд Мэйжорт оролцох эрхээ авч чадаагүй. Гэвч Аргентины "BESTIA" багийн АНУ-ын виз хугацаандаа багтаж гараагүй учир тэднийг орлож "Legacy" оролцсон билээ. Тэд нэгдүгээр шатыг 3-2 гэсэн амжилттай давж, хоёрдугаар шатанд нэг ч хожигдолгүй дараагийн шатанд шалгарав.

Гуравдугаар шатанд "Vitality", "MOUZ", "Spirit", "The MongolZ" зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч найман баг тэднийг хүлээж байна.

Өнөөдөр хоёрдугаар шатны сүүлийн тоглолтууд болж, гуравдугаар шатанд өрсөлдөх найман багийн нэрс бүрэн тодорно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж