Будапештын ДАШТ-г зорих Монголын жүдогийн шигшээ

Будапештын ДАШТ-г зорих Монголын жүдогийн шигшээ

Будапештын ДАШТ-г зорих Монголын жүдогийн шигшээ

Жүдо бөхийн 2025 оны дэлхийн аварга зургадугаар сарын 13-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотноо эхэлнэ. Өнөөдрийн байдлаар/2025.06.10/ зургаан тивийн 93 орны 563 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Монгол Улсын шигшээ багийн тухайд нийт 18 тамирчнаа бүртгүүлсэн.

Эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид

  • Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд /-60 кг/
  • Залуу тамирчин К.Ёолк /-60 кг/
  • Дэлхийн хошой хүрэл медальт Ё.Басхүү /-66 кг/
  • Б.Эрхэмбаяр /-66 кг/
  • Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Анхзаяа /-73 кг/
  • О.Уранбаяр /-73 кг/
  • О.Шинэбаяр /-81 кг/
  • Б.Хүдэрчулуун /-100 кг/
  • Б.Гончигсүрэн /+100 кг/

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид

  • Г.Наранцэцэг /-48 кг/
  • Ж.Анударь /-48 кг/
  • Л.Сосорбарам /-52 кг/
  • Т.Ариунзаяа /-57кг/
  • Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Л.Энхрийлэн /-63 кг/
  • Б.Ганхайч /-63 кг/
  • Д.Есүй /-70 кг/
  • Б.Ням-Эрдэнэ /-70 кг/
  • А.Адъяасүрэн /+78 кг/

Шигшээ багийн бүрэлдэхүүнд шинэчлэл өрнөж, залуучууд хүч түрэн орж ирж байна. Дээрх бүрэлдэхүүнийг харахад хамгийн ахмад нь 31 настай хашир, туршлагтай Ё.Басхүү байх аж. 18 настай Ж.Анударь, Т.Ариунзаяа тэргүүтэй залуу тамирчид ч багтжээ.

Мөн АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Монголын хоёр легионер жүдочид болох Б.Нармандах болон Б.Хорлоодой нар өрсөлдөнө.

Дэлхийн шилдгүүдээс Японы ах дүү Абэ, Гүржийн Лаша Бекаури, Францын Ширин Букли, Амандине Бушар, Сара Леони Сиске, Бельгийн Маттиас Кассе гээд бүхий л шилдгүүд хуран чуулах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-06-10 66.181.176.18

Ганц хоёр хүрэл медаль авдаг арга чарга юу байна л биз дээ, ер нь бол бараг л найдваргүй талдаа шахуу байх оо, Басхүү, Ариунболд, Ганхайч мэтийн мэргэжлийн аялагч, жуулчидаас бол одоо юм хүлээх утгагүй л дээ

Avatar

Зочин 2025-06-10 202.9.46.74

Японы Ута Абе Узбекийн Келдиерова 2-ын барилдааныг л үзчихвэл болно доо. Манай эмэгтэйчүүд ч медалиас нь зулгаанаа зулгаана…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж