Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Манжуудын тухай

Нийтлэлийг: Галмандах МУИС-ийн Түүхийн 3-р курс

Миний дуулснаар сүүлчийн цэвэр манж
хүн 1950-иад онд үхсэнээр манж угсаатан үгүй болсон гэтэл 1990 оны хятадын хүн
амын тооллогоор 10-аад сая манж угсаатан тоологдсон
гэснийг үзээд манжуудын тухай мэдсэнээ
буулгав.

Манж нь тунгус гаралтай угсаатан
бөгөөд 17-р зуун хүртэл загас ан агнуур, бага хэмжээний газар та
риалан, гахай үржүүлэх зэрэг
амжиргаатай байжээ. Мөн тэд хамжлагат ёсны нийгмийн байгуулалттай ба хятад
олзны хүмүүсийг боо и буюу манжаар нукай хэмээн нэрийдэж тамга шивээс хийн
хойлогт дагуулах, хүнд хүчир ажил хийлгэх зэргээр боолчилдог байсан байна. Тэд
алтай язгуурын түнгүс бүлгийн хэлээр ярих ба бичиг үсгийн хувьд анх кидан
бичгийг хэрэглэж байгаад 17-р зуунд Нурхайчийн зарлигаар монгол бичгийг авч
хэрэглэсэн байна.
Анхны
өвөг нь (sushen) МЭӨ 1,2-р мянганд 202-220 онд мандаж явсан иүлүйгийн харъяанд
байсан мэдээ байдаг ба 5,6-р зуунд мохе аймгуудын хар ус (heishui) овог жүрчин
овогтон болсноор жүрчидын суурь тавигджээ. 12-р зуунд Киданы харъяанд явсан тэд
1113 онд бослого гарган 1115 онд Алтан буюу Жин улсыг байгуулан Кидантай
байлдаж эхэлсэн ба 1125 онд Киданыг мөхөөж бүс нутагт тэдний байр суурийг эзлэх
болж 1135 онд Монголчуудыг гэнэдүүлэн довтолж эхэлсэн ч 1138 онд амжилттай
няцааж улмаар 1147 онд найрамдав. 1210 о
нд
Чингэс хаанд элч илгээн алба барихыг тулган шаардсанаас үүдэн 1211 онд Чингэс
хаан Алтан улсад довтлон 1215 онд буулган авч алба бариулах болжээ. Хожим
Өгэдэй хааны үед 1234 онд Алтан улсыг бүрэн мөхөөсөн байна. 

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж