Их дүйчин өдрийг дэлхийн орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ?

Их дүйчин өдрийг дэлхийн орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ?

Их дүйчин өдрийг дэлхийн орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ?

Бурхан багшийн их дүйчин өдөр маргааш буюу Лхагва гаригт тохиож байна. Энэ өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг. Уг өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр гэж үздэг. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Харин Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба 2019 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан.

Тэгвэл энэхүү өдрийг дэлхийн 20 орчим улсад тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Ингэхдээ ихэнх улс орон бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг аж. Бурхны шашинт Азийн улс орнуудад энэ өдөр архи дарс худалдахгүй, зугаа цэнгээний газар ажиллуулахгүй байх зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг юм байна.

Энэхүү өдрийг энэ жил “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэнэ. Мөн орон даяар хурал ном, сургалт, урлаг соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах аж. Төв талбайд жилд нэг удаа үйлддэг Эзэн богд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл үзүүлэх “Эзэн сан” хурах үйл ажиллагаа болохоос гадна “What happens today” залуучуудын урлаг, соёлын хөтөлбөр “Баярын жагсаал, бясалгал” зохион байгуулна.

Тухайлбал, Бангладеш улсад буддагийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг байна. Энэ өдрийг “Будда Пурнима” гэж нэрлэдэг аж. Үйл ажиллагааны өмнөх өдрүүдэд Буддын шашны лам сүмүүдийг өнгө өнгийн гоёл, зул, лаагаар чимэглэдэг. Тухайн өдөр тус улсын төрийн тэргүүн Бурханы шашны ач холбогдол, эв нэгдлийн талаар илтгэл тавьдаг байна. Сүм хийдийн ойролцоо шашны сэдэвт үзэсгэлэн худалдаа болж, Буддагийн амьдралын тухай үзүүлбэрийг толилуулж, иргэд Бурханы шашны сургаалд суралцах, залбирал үйлдэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг ажээ.

ЭНЭТХЭГ УЛС

6_india Энэтхэг улсад 70 гаруй хувь нь буддистууд амьдардаг хотуудад энэхүү өдрийг тэмдэглэдэг байна. Мөн л  бүх нийтийн амралт болгон хуульчилсан байдаг байна. Бурханы шашны теравада урсгалыг дагагчид цагаан өнгийн хувцсыг өмсдөг бол бусад нь тодорхой кодыг дагаж мөрддөггүй аж. Гаутама Буддагийн амьдралын намтарт гардагчлан түүнд аягатай будаа өргөсөн охин Сужатагийн түүхийг эргэн санаж энэ өдөр амтат будаагаар үйлчилдэг өвөрмөц уламжлал байдаг. Эл өдрийг "Бурхан багшийн төрсөн өдөр" гэж нэрлэдэг боловч теравадагийн уламжлалаар Гаутама Буддагийн төрсөн, гэгээрсэн, нирваан болсон зэргийг тэмдэглэдэг. Бодгаяагийн Махабоди сүмд эл өдрийг өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Мөн сүсэгтнүүдэд Гаутама Буддагийн гэгээрлийг олж авсан Бодь модны дэргэд залбирал үйлдэх боломж олгодог аж. Харин Дели хот дахь Үндэсний музейд Бурхан багшийн ариун шарилыг олон нийтэд үзүүлдэг ажээ.

БУТАН УЛС 

Эл өдрийг “Будда Паринирвана” гэж нэрлэдэг бөгөөд үндэсний баяр нь юм. Тус улсын буддистууд Бурханы шашинт орнуудын адилаар хаврын адаг сарын шинийн 15-аас зуны тэргүүн сарын шинийн 15-ыг хүртэлх нэг сарын хугацаа болох "Сага дава” буюу буян арвижих сарын турш энэхүү баярыг тэмдэглэдэг ажээ. Энэ сарын турш гэр орон, сүм хийд, олон нийтийн газруудад буяны ариун үйлүүд, ёс суртахууныг номлосон үйл ажиллагаа болдог. Зарим сүсэг бишрэлтэн эл хугацаанд цагаан хоол идэж, хатуу дэг журмыг баримталдаг байна.

АВСТРАЛИ УЛС 

19_australia

Азийн орнуудаас гадна Австралид Буддагийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг байна. Сидней, Брисбэн, Мельбурн, Перт зэрэг хотод эл өдрийг тэмдэглэдэг бөгөөд буддын шашинтнууд тэр дундаа азиудад зориулсан үйл ажиллагааг зохион байгуулдаг аж. Эдгээр үйл ажиллагаа нь давхар жуулчдыг татах онцгой үзүүлбэр болдог гэжээ.

Өмнөд Солонгос улсад Бурхан багшийн мэндэлсэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөрт тооцдог. Энэ өдрийн гол үйл ажиллагаа нь Сөүл хотын төвд гэрэлт дэнлүүг асаах ёслол байдаг. Мөн энэ өдөр сүм хийдүүд ирсэн зочдыг үнэгүй хоол, цайгаар дайлдаг уламжлалтай бөгөөд ингэснээр Буддын сургаалыг биелүүлж байна гэж үздэг аж.

Тайландад Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан баярын жагсаал хийх, буддын тарни унших, хүмүүс нь Буддагийн гэгээрлээр олж авсан эрдэм мэдлэгийг илтгэх шар өнгийн хувцас өмсөх зэргээр энэ өдрийг хүндэтгэн өнгөрүүлдэг байна.

Харин Шри Ланка улсад оюун санаагаа ариусгаж буйг илтгэх зорилгоор байр сууцаа цагаанаар будах уламжлалтайгаараа онцлог. Мөн Бурхан багшийн зурагтай далбаа барьж, баярын жагсаал, цуглаанд оролцох байдлаар тэмдэглэдэг.

Хятад, Камбож, Хонконг, Индонез зэрэг улсуудад мөн бүх нийтийн амралтын болгон өнгөрүүлэхээс гадна лам хуврагуудад өргөл өргөж, зул хүж асаадаг байна.

Энэ мэтчилэн буддын шашинт улс орнууд буян үйлдэх, сайн үйл хийх, залбирч, бясалгах, хүндэтгэх зэргээр Бурхан багшийн мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр үйлдсэн буян бум, живаа, сая, дүнчүүр тоонд хүрч арвидахыг сударт зарлигласан тул хүн бүр бие, хэл, сэтгэл явдал мөрөө ариунаар сахиж, ном буяны цагаан зүгт шамдах хэрэгтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин. 11 цагийн өмнө 103.168.34.233

энэ өдрийг ажлын өдөр болгох нь зөвөө.ямарч ач холбогдолгүй.ажлаа хийх нь зөв

Avatar

Зочин 2025-06-10 49.0.156.20

Энээ өдрийг ажлын өдөр болгож өгөөч бурхан багшаа бид дэндүү их амарч байна Бүр УИХ гишүүд ч гэсэн төрийн ажилаа хойш тавих боллоо

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.190.165

Австралид тэмдэглэдэггүй, австраличууд христийг шүтдэг.

Avatar

Нэргүй 2025-06-10 103.229.120.96

үхсэн ацны багш

Avatar

Нэргүй 2025-06-10 202.5.207.223

БУРХАН БАГШИЙН ДҮЙЧИН ӨДРИЙГ БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДӨР БОЛГОМООР БАЙНАА….. ГОЛЫН ДАГУУ.ХАШАА БАЙШИН БҮХ Л ГАЗАР БОХИР МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА НААДАМ БОЛЖ БАЙНА ДАА ЖУУЛЧДАД ЯДАЖ МУУХАЙ ХАРАГДАНА ДАА

Avatar

Бадарч тахар 2025-06-10 66.181.185.129

Хүнд архи авч өгч буян үйлдэж болох юмуу !

Avatar

Нэргүй 2025-06-10 103.212.117.34

амрах дэмий бнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж