Удаан үргэлжилсэн дайн, газрын тосны үнийн бууралт, хатуу хориг арга хэмжээ, уналтад орсон эдийн засаг гээд олон хүчин зүйл байгаа ч Оросын рублийн ханш өссөөр байгааг "CNBC" агентлаг мэдээллээ. "Bank of America"-ийн мэдээлснээр, 40 гаруй хувийн өсөлт нь рублийг дэлхийн хамгийн сайн үзүүлэлттэй валют болгож байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ханш нь огцом унасан рубль ийнхүү эргэн сэргэхэд юу нөлөөлсөн бол?
Энэ нь хөрөнгийн хяналт, мөнгөний бодлоготой холбоотой гэхээс илүү гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл гэнэт өссөнтэй холбоотой гэж зах зээлийн ажиглагчид үзэж байна. Үүний зэрэгцээ ам.долларын ханш сул байгаа нь аз болов.
Рублийн ам.доллартай харьцах ханшийг энэ оны нэгдүгээр сараас хойших байдлаар доорх зурагт харуулав.
"Уэллс Фарго"-гийн олон улсын эдийн засагч, валютын стратегич Брендан МакКенна рублийн ханш өсөх гурван шалтгааныг нэрлэжээ.
Нэгдүгээрт, Оросын Төв банк хүүг харьцангуй өндөр байлгах сонголт хийсэн. Хоёрдугаарт, хөрөнгийн хяналт болон бусад валютын хязгаарлалтууд бага зэрэг чангарсан. Гуравдугаарт, Орос, Украины энхийн хэлэлцээ тодорхой хэмжээнд ахиц дэвшилтэй байгаа явдал юм.
ОХУ-ын Төв банк өндөр инфляцийг бууруулж, дотоодын зээлийн хүүг 20 хувьтай байлгах, зээлийг чангатгахын тулд мөнгөний асуудалд маш бодлоготой, чанга хандаж буй. Гэвч зээлийн өндөр хүү нь дотоодын бизнес эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүн импортлоход саад болж, гадаад валютын эрэлтийг бууруулж байна гэж салбарын ажиглагчид үзжээ. Хэрэглээ сул байгаагаас үүдэн дотоодын импортлогчдын гадаад валютын эрэлт буурсан гэсэн үг юм.
Мөн банкууд ам.доллар эсвэл юань худалдаж авахын тулд рубль зарах шаардлагагүй болсон нь өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.
Импортын татвар нэмэгдэхтэй холбоотойгоор 2025 оны эхний улиралд хэт нөөц үүссэн. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлийн хагаст идэвхтэй импортолсон хэрэглээний цахилгаан бараа, автомашин, ачааны машинууд зарагдахгүй хураагдаад байна. Хэрэглэгчийн худалдан авалт буурсан нь Оросын импортын багагүй хэсгийг бүрдүүлдэг удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний салбарт голчлон нөлөөлжээ.
Оросын экспортлогчид ам.доллараар цалинждаг. Гэвч засгийн газар ам.долларыг рублиэр сольж байгаа нь рублийн эрэлтийг нэмэгдүүлжээ. Нөгөөтэйгүүр импортлогч компаниудын худалдан авалт багассан учир тэдний хувьд рублийг ам.доллараар солих хэрэгцээ бараг байхгүй болсон. Энэ нь ам.долларын эрэлт багасна гэсэн үг юм.
Оросын засгийн газар томоохон экспортлогчдыг орлогынхоо тодорхой хэсгийг эх орондоо авчирч, дотоодын зах зээлд рублиэр солихыг шаарддаг. Ялангуяа газрын тосны салбарынхан экспортоос олсон орлогоо дахин рубль болгон хувиргаж буйг шинжээчид онцолж байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар ОХУ-ын томоохон экспортлогчдын гадаад валют борлуулсан хэмжээ 42.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх дөрвөн сартай нь харьцуулахад бараг зургаан хувиар өссөн үзүүлэлт.
Төв банк эдийн засаг дахь мөнгөний хэмжээг бууруулж байгаа нь рублийн ханшийг тогтвортой байлгахад тусалж байна гэж Жонс Хопкинсийн их сургуулийн хэрэглээний эдийн засгийн профессор Стив Ханке хэлэв. 2023 оны наймдугаар сарын байдлаар Төв банкны хэвлэсэн мөнгөний хэмжээ маш хурдацтай буюу жилд 24 орчим хувиар өсч байжээ. Гэвч энэ оны нэгдүгээр сараас энэ байдал эрс өөрчлөгдсөн. Өдгөө мөнгөний нийлүүлэлт хумигдаж, жилд ойролцоогоор 1.2 хувийн бууралттай байна.
Цаашилбал, АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоны дараа Орос, Украины энхийн хэлэлцээг байгуулж магадгүй гэж дэлхий нийт найдсан. Энэ итгэл найдвар нь өөдрөг үзлийг төрүүлж, валютын ханшийг дэмжсэн байна.
Шинжээчдийн анхааруулж байгаар рублийн ханшийн одоогийн өсөлт удаан үргэлжлэхгүй байх магадлалтай. Учир нь Оросын экспортын эдийн засгийн гол тулгуур болох газрын тосны үнэ энэ онд мэдэгдэхүйц буурсан нь валютын урсгалд сөргөөр нөлөөлж болзошгүй аж. Рублийн ханш одоогоор дээд цэгтээ ойртсон байна. Удахгүй эргээд суларч магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Мөн Орос, Украины хоорондын гал зогсоох хэлэлцээ амжилтад хүрсэн тохиолдолд рублийн ханш маш хурдан буурч магадгүй. Энэ тохиолдолд хөрөнгийн хяналт бүрэн цуцлагдаж, Төв банк ч тэр даруй хүүгээ бууруулж магадгүй юм.
Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч байгаа тул экспортлогчдын ашиг ч багасч буй. Оросын нефтийн салбарынханд ялангуяа энэ нь тод томруун мэдэгдэж байгаа нь дамжиггүй. Оросын эдийн засаг түүхий нефтийн үнийн хэлбэлзэлд маш мэдрэмтгий. Нефтийн үнэ буурах, рублийн ханш чангарах хоёр нийлснээр Оросын газрын тос, байгалийн хийн орлогыг бууруулж байна.
Нэргүй 2025-06-10 66.181.179.180
баас хуурамчаар өсөгсөн
Нэргүй 2025-06-10 202.9.40.194
Тэр трамп өвгөндл орсуууд залбир жоохон өсгөж өглөөө
Нэргүй 2025-06-10 66.181.190.165
Трамп үүнд хамаагүй. Оросууд угийн мундаг тул эдийн засгаа хүчирхэг болгож байгаа юм.
Нэргүй 2025-06-10 103.57.92.66
трамп жаахан ханд хаячихад л орос рубль нь өсч байна, эргээд хялалзаад, хавчаад эхэлбэл яах нь ойлгомжтой шд, өндийж боссон шигээ саваад унана л гэсэн үг. ер нь баталгаагүй
Нэргүй 2025-06-10 59.153.115.175
Экспортлогч нараасаа ам долларыг эх орондоо оруулж үндэсний ьалютаар солидог Оросын энэ туршлагыг нэвтрүүлж Оюу толгой мэт гадаадад валютаа хадгалдаг бизнэсүүдийг шахаж төгрөгийн ханшаа чангаруулж дэлхийд сулраад байгаа боловч манайд чагараад байгаа ам долларын ханшийг буулгах нь зөвөө
Тархины угаалгын машин 2025-06-10 202.9.46.23
монголд л 40 хүрээд байгаа болохоос xятадад лав рубль өсөөгүй шдээ.
Зочин 2025-06-10 122.201.31.136
36 тай байсан .Өнөөдөр 1 рубль 45 төгрөгтэй тэнцэж байна .
Нэргүй 2025-06-10 103.212.162.39
үгүй тэгээд орсууд улам ядуураад байна гээд байна.Хойноос ирсэн орсууд танай төгрөг манай рублээс худалдан авах чадвар нь өндөр байна гэж яриад байна. Аль нь үнэн гэдгийг очиж үзэхээс нааш мэдах аргагүй….
Aguu Oh Putinii ylalt urgeljilseer... 2025-06-10 103.168.34.166
Aguu Ih Oros diildeshgui gedgee udur bur haruulsaar bma….
Нэргүй 2025-06-10 103.212.118.237
наад магтаад байгаа путин чинь Монголыг дарамтлаад хүүрэнсүхийн поог нь авах шахсан юу гэж кгб ажилтан я****н хариуцаж бсан төлөөлөгч Монголыг бодов дээ хавар хурдан дуусаасай дээр нь архи уугаад бүүр юу бодож бичиж байгаагаа ч ойлгохоо бодсон хог вэ энэ
Анхаа 2025-06-10 202.9.46.152
мөнгө=дайн.Орос дайнд ялж байгаа нь хамгийн том шалтгаан болов уу.Дайн хүн бидний түүхэнд үүрд шахуу мөнгө эрх мэдлийн үзэгдэл хэвээр л оршин тогтнох болов уу.
Нэргүй 2025-06-10 202.126.91.72
Оросууд аргагүй л эх оронч юмаа. Доллар гэдэг мангасыг шүтэхээ болихоор л үндэсний валют нь өмч байгаа юм. Монголчууд ч гэсэн долларыг шүтэхээ больвол мөнгөн тэмдэгт өсч л таараа.
үнэн 2025-06-10 103.57.94.81
Наад Оросод чинь Хүнсний дэлгүүрүүд нь яг одоо хов хоосон лангуунуудтай болчихоод олдсон талх энэ тэр нь үнэ нь тэнгэрт хадаж байна. Үхсэн баасны рубль тэнгэрт хадах вэ, доллар Москвад олдохгүй аргаа барж байна.Энэ маягаараа удвал бослого гарч Путин болон түүний дагалдагч нартай тэмцэж иргэний дайн ч үүсэж мэднэ шүү.
Нэргүй 2025-06-10 66.181.185.243
Үнэн байдал ийм л байгаа
Балт 2025-06-10 202.126.89.122
ш** ш**.
бииск барнаул ново эрхүү хангалттай бараатай бна
Тэнд өөрсдиин хүнс хангалттай х***а бараа юү л бол юү бна
Манжуур бээжин шанхай Оросоор дүүрсэн.
эргүү мал монгол та нараас хол илүү амьдарч бна. худалч алаа
Нэргүй 2025-06-10 202.21.118.178
Манжуурт оросуудын бараа тасраад, эсэргээрээ Монголчууд ихэнх худалдан авалтыг хийж байгаа гэж дэлгүүрийн эзэд хэлж байна.
Нэргүй 2025-06-10 66.181.164.211
Битгий баярла, оросууд ялж байга, улс нь хөгжижи байна. Монголчууд шиг 10 хоног улсаараа амарч архиддаг улс орон гэж алгаа малнуудааа
Нэргүй 2025-06-10 202.126.89.19
элбэг дэлбэг д бнлээ шдээ хөлсөөр худлаа вм бичдэг вмуу хаашаа юм ажил хийгээч
Нэргүй 2025-06-10 59.153.113.144
очиж үзээгүй байж л худлаа ярих юм даа. сонин хүмүүс шүү.
зочин 2025-06-10 66.181.191.67
Цагаан цаасан дээр хараар бичсэн ч уншиж ойлгохгүй зөвхөн тархинд суусан үзэл бодлоороо ярьж бичиж явдаг хүн хогнууд очиж үзэх бүү хэл чадах ч үгүй.
Зочин 2025-06-10 122.201.31.136
ҮНЭН хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэж худалч нэр авна шүү . Монголчууд оросын хүнсний бараа зөөсөөр л байна . Худал аа хэлж байхаар дэлгүүрт ороод хэдэн хувь нь орос бараа байна тоолоод үз …..Ядарсан тархитай хүмүүс байх юм аа …..
зочин 2025-06-10 66.181.160.62
Заа үхсэн .. СССР гэдэг гүрэн хамгийн чанга мөнгөтэй л байсан ..Тэгээд ялаа да . .. 1$=3р байлуу яалаа