Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ

Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ

Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ

АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэн билээ. Жагсаал эхлээд тайван замаар өрнөж байсан ч цагдаа нар үймээн самуун дэгдээсэнтэй холбоотойгоор ширүүн сөргөлдөөн болон хувирчээ. Нөхцөл байдал хурцадсан тул ерөнхийлөгч Дональд Трамп Лос Анжелес хотод Үндэсний гвардийн 2000 цэрэг илгээх тухай санамж бичигт гарын үсэг зурж, эхний ээлжийн цэргүүд Ням гаригт ирсэн. Тэд Лос Анжелес даяар дараах гурван байршилд байрлажээ.

Мөн өнөөдрийн байдлаар 60 орчим жагсагчийг баривчлаад байна. Тэдний дунд насанд хүрээгүй хүүхдүүд ч бий.

Цагдаагийн газраас Лос Анжелес хотын төвийг хууль бус цугларалтын бүс гэж зарлаж, ойр орчмын хүмүүст мессеж сэрэмжлүүлэг илгээжээ.

Латин Америкийн нэгдсэн иргэдийн лигийн (LULAC) дэд ерөнхийлөгч Хосе Баррера хэлэхдээ "Цагаан ордон Лос Анжелес хотод иргэний үймээн самуун дэгдээхийг хүсч байна. Хотод 17 мянган цагдаа ажиллаж байхад Дональд Трамп Үндэсний гвардыг байршуулах шаардлагагүй байлаа. Цэрэг байршуулах нь хурцадмал байдал, сөргөлдөөнийг нэмэгдүүлж, аюултай жишиг тогтоож байна. Үймээн самуун их байгаа ч олон нийт харьцангуй эв нэгдэлтэй байна. Хотын ихэнх хэсэгт ажил бизнесүүд хэвийн үргэлжилж байна" гэв.

Цагаан ордны Хууль сахиулах, зайлуулах үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Том Хоман буюу олны нэрлэж заншсанаар "Трампийн хилийн хаан" Ням гаригт мэдэгдэл хийхдээ "Эсэргүүцлийн жагсаалаас үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжлэх болно. Офицеруудын ажилд саад болсон хүмүүс баривчлагдах магадлалтай. Хууль сахиулах байгууллагыг ажил явуулахад саад болох нь гэмт хэрэг" гэжээ.

Харин Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом "Намайг үг хэлсний төлөө баривчилна гэж Трампийн хилийн хаан заналхийлж байна. Ирээд баривчлаач дээ, чанга эр минь. Би тоохгүй. Энэ чинь намайг Калифорнийн төлөө зогсоход саад болохгүй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-09 202.180.219.28

tsagdaa ni hych hyrehgyi esvel tsagaachdaa oogshyyleed bainalee.delgyyryyd tonon deeremdej mashin shataaj baihad tramp tsereg oruulah ni zov.

Avatar

Зочин 2025-06-09 66.181.160.122

Америк бол цагаачдын орон энэ асуудлаар хэтэрхий оролдвол эмх замбараагүй байдал л үүснэ дээ хө .Цагаачдын хийж байсан ажлыг хийх хүн олдохгүй сөрөг юм гарна гарна .Тиймээс тун аядуу хөндөхгүй бол болохгүй

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.182.141

USA must stop issuing green cards.

Avatar

Нэргүй 2025-06-09 202.9.40.84

Нөгөө хүний эрхийг дээдэлдэг, ардчиллын үлгэр жишээ болсон орон АНУ иймэрхүү л байх юм. Манайхан улсаа ийм болгоё гэж мөрөөддөг биздээ. Манай ардчиллынхан бүр тахин шүтэж жишээ болгон ярьдаг орон. Элбэгдоржийн амьдарч байгаа улс нэг иймэрхүү

Avatar

Нэргүй 2025-06-09 202.9.40.110

Нам төр хулгайлсан хулгайч х***а манжуудыг тусгай ажиллагааг устга вун золбин манжууд салдаггүй андуурцан гичинүүд юу болж бсан х***а манжуудыг устгаж нам төрийг цэврлэх нь тодорхой.

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.182.141

Монголчууд Хятадуудаас илүү ухаантай гээд байгаа юм бол яагаад монголчууд өчнөөн олон удаа Хятадаас плита, замын хавтан ба бордюр худалдаж авдаг юм бэ? Хятадууд илүү зах зээлийн сэтгэлгээтэй, жинхэнэ овсгоотой наймаачид гэдгээ харуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж