Герман: Хоргодох байруудаа сэргээн засварлаж эхэлнэ

Герман: Хоргодох байруудаа сэргээн засварлаж эхэлнэ

Герман: Хоргодох байруудаа сэргээн засварлаж эхэлнэ

Герман улс Оросын түрэмгийллээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хуучирч муудсан хоргодох байруудаа засч шинэчлэхээр төлөвлөж байна. Иргэний хамгаалал, гамшгаас аврах агентлагийн дарга Ральф Тислер "Дайн бол бидний бэлдээд байх нөхцөл байдал биш гэсэн ойлголт удаан хугацаанд түгээмэл байлаа. Гэвч энэ нь өөрчлөгдсөн. Европ тивд томоохон дайн дэгдэх эрсдэлд бид санаа зовж байна" гэжээ.

ОХУ ойрын дөрвөн жилийн дотор Европын улс руу довтолж магадгүй гэх айдас бий. Дөрвөн жил гэдэг нь Украин дахь цуст дайны дараа дахин зэвсэглэхэд хүрэлцэхүйц хугацаа гэж үзэж байна.

Германд газар доорх хоргодох байр 580 бий. Тэдгээрийн ихэнх нь ажилладаггүй. Энэ нь Хүйтэн дайны үед 2000 орчим байсантай харьцуулахад хамаагүй бага тоо юм. Германы хүн ам 86 сая орчим. Эндээс харвал Герман халдлагад өртлөө гэхэд нийт хүн амын таван хувь нь л хоргодох байранд багтана.

Хоргодох байр шинэчлэх ажлын хүрээнд туннель, метроны буудал, газар доорх гарааш, нийтийн эзэмшлийн барилгуудын подвалыг шинэчилж, улс даяар дуут дохио, мэдэгдлийн системийг өргөжүүлнэ.

Гэвч эдгээрийг хийхийн тулд маш их хөрөнгө мөнгө, багагүй цаг хугацаа шаардлагатай. Ирэх дөрвөн жилд хамгийн багадаа 10 тэрбум евро, дараагийн 10 жилд 30 тэрбум евро зарцуулах шаардлагатай гэж урьдчилсан байдлаар таамаглаад байна. Фридрих Мерц албан ёсоор канцлер болохоосоо өмнө Германы батлан ​​хамгаалахад зориулж хагас их наяд евро төсөвлөсөн. Үүний тодорхой хувийг Иргэний хамгаалал, гамшгаас аврах агентлаг зарцуулна. Гэвч үүний зэрэгцээгээр зэвсэгт хүчнийг шинэчлэх, цэргүүдийн сургалт, зэвсэг хэрэгсэл зэрэгт асар их мөнгө зарцуулах нь тодорхой юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.168.34.236

УКРАЙНЫГ ЗЭВСЭГЛЭГЧ МУУ ГЕРМАН СӨНӨТҮГЭЭ

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 10 цагийн өмнө 66.181.178.103

Оросоос дэлхийн 3р.дайн.гарна.гэдэг.

Avatar

Зочин 2025-06-09 103.168.34.3

Германы удирдлага иргэддээ санаа тавьж сэтгэл гаргадаг болохын баталгаа. Орос орон дайралтад өртвөл Путлерт айгаад байх юм байхгүй, бункертээ харх аятай хоргодож орхино. Энгийн орос хүмүүс л хохирно доо.

Avatar

Нэргүй 2025-06-09 80.94.92.106

Ха ха ха, дайн өдөөгч фашист Германы удирдлага аминдаа бас хайртай байхнээ, ха ха ха

Avatar

зочин 2025-06-09 66.181.180.154

Дайныг оросууд биш барууны хөрөнгөтнүүд өдөөж байна, Өөрсдөө байгалийн баялаг гэхээр юм юу ч үгүй, Тэгээд ч ямар нэг аргаар ОХУ, БНХАУ-ыг мөхөөвөл даян дэлхий тэдний гарт орно, Боол нь болно Хэрэв НАТО болон ОХУ-ын хооронд дайн дэгдвэл цөмнийн дайн л дэгдэнэ, Хормын дотор дэлхий сөнөнө ,Газар дорх ямар ч байгууламж хэнийг ч аврахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж