Тагнуулын хэргээр ял сонссон З.Санждорж нар давж заалдана

Тагнуулын хэргээр ял сонссон З.Санждорж нар давж заалдана

Тагнуулын хэргээр ял сонссон З.Санждорж нар давж заалдана

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэргээр ял сонссон З.Санждорж, Д.Бямбажав нар давж заалдах шатны шүүхэд хандахаар гомдол гаргажээ. Одоогоор гомдол танилцуулах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зарим нэг өмгөөлөгч нь шийтгэх тогтоолтойгоо танилцаагүй байгаа талаар албаныхан мэдээллээ.

Анхан шатны хаалттай шүүх хурал өнгөрсөн сард /2025.05.05.12/ болж дууссан. Тодруулбал, З.Санждоржийг нээлттэй хорих ангид есөн жил 6 сар хорих ял оноосон бол Д.Бямбажавыг есөн жил нээлттэй хорих ангид хорих ял оноож шийдвэрлэсэн юм.

Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн. Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн оны гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс, 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-09 103.229.177.3

Ene nuguu Bogdiig songoson tuhai baih oo. ene Sikh segigtei zuil shuuu>>>>>>>>>>>>>

Avatar

Нэргүй 2025-06-09 202.9.40.84

Сайн улс төржүүлвэл зүгээр гараад ирнэ дээ. Нэг хэсэг гэмт хэрэгт холбогдонгуутаа АН-д гишүүнээр элсдэг моод дэлгэрсэн. Улс төрийн намаас дэмжлэг авах хэрэгтэй. Монголд монголын эсрэг явдаг гадаадынхны гар хөл болсон хүмүүс хэдэн зуугаараа байдаг гэж иргэн би боддог. Тэд өөрсдийгөө гадны гар хөл гэж шууд хэлдэггүй ч үйлдлээрээ дандаа харуулдаг. Тэдний үйлдлээс болж Монгол улс хохирдог. Монголын эрх ашгийн төлөө явдаг хүмүүс цөөрсөн цөвүүн цаг болж байна даа.

Avatar

Зочин 2025-06-09 103.212.119.121

Энэ нээрээ сэжгийн лам шүү. Одоо эх орноо худалдлаа

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.179.100

Төр шашнаа хүндлэнэ. Шашин төрөө дээдлэнэ. Үндсэн хуультай. Хүндлэх, дээдлэх 2т халдсан хүн ашиг хонжоо хардаг юм болов уу? өөр зүйл байдаг юм болов уу. Нэгэнт нууцад хамрагдсан хаалттай юм бол яахав дээ.

Avatar

Хулгайч 2025-06-09 202.21.113.238

Эх орныхоо эсрэг тагнуул хийсэн нь үнэн юм бол ямар хөнгөн ял өгдөг юм бэ? Цаазаар авдаггүй юмаа гэхэд бүх насаар нь хорих хэрэгтэй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж