Улсын баяр наадмын өмнөхөн улаанбаатарчуудын наадмыг зохион байгуулахаар болсон гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Тодруулбал, энэ сарын сүүлээр буюу 2025 оны зургадугаар сарын 28, 29-нд улаанбаатарчуудын наадмыг Хүй долоо худагт анх удаа зохион байгуулахаар төлөвлөөд буй. Тэгвэл нийслэлийн иргэдийн энэ баяр наамдыг "Анир" студийн захирал, хөгжмийн зохиолч, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг найруулах гэнэ.
Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар мэдээлэл өгөхдөө "Нийслэлийн өдрийг 1994 оноос хойш жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэж ирсэн. Энэ баярт иргэд төдийлөн ач холбогдол өгдөггүй, өргөн дэлгэр хамрагдаж чаддаггүй. Тиймээс хотын иргэдийн баярыг зуны цагт тэмдэглэж байх Засгийн газрын шийдвэр гарч, жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдийг нийслэл хотын иргэдийн баяр болгон тэмдэглэхээр болсон.
Мөн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэдэг даншиг наадмыг тэмдэглэхгүй.
Өөрөөр хэлбэл, энэ хоёр баярыг нэгтгэж, зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрийг иргэдийн баяр болгож тэмдэглэх шийдвэр гарсан юм. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн анхны баярыг зургаадугаар сарын 28, 29-ний өдөр Хүй долоо худагт тэмдэглэнэ. Иргэдийн баяр нь улсын баяр наадмаас гадна гаднын жуулчид ирж сонирхох томоохон арга хэмжээ болно. Тиймээс эрийн гурван наадам болж, 256 бөх барилдан, зургаан насны морьд уралдана. Бай шагналыг улсын баяр наадмынхаас илүү байхаар төсөвлөж байгаа. Иргэдийн баярын үеэр нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ, хоол, зоогийн үйлчилгээ гарна. Хүй долоо худагт иргэд майхнаа барьж амрах боломжтой. Харин гар дээрээс худалдаа эрхлэхгүй байхыг уриалж байна" гэсэн юм.
Нэргүй 13 минутын өмнө 103.229.120.31
Хамт амьдрах ажилтай төрөлтэй гоё эмэгтэй байна уу?
Нэргүй 2 цагийн өмнө 202.179.24.199
Баяр цэнгэл багадлаа гэж үү?
зочин 2 цагийн өмнө 66.181.166.196
Мөнгө төсөвлөж идэх нэг арга, улсын наадам Улаанбаатарт л болох байхад нийслэл тусдаа наадам хийх нь илүүц ш дээ, Нямбаатар гуай юу л сэдээд байна даа