Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны зургадугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол Хилэнтийн гүүрний доод талд хүн живсэн гэх дуудлагыг ирүүлжээ. Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, энэ сарын 7-ны өдрийн 08.22 цагт цогцсыг уснаас гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хөвсгөл аймагт усны ослын дуудлагаар нийт найман иргэний амь нас хохироод байгааг албаныхан мэдээллээ. Иймд урин дулаан цаг ирж байгаа энэ үед сурагчдын амралт эхэлж байгаа эдгээр өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүддээ тавих хараа хяналттай сайжруулах, гол нуурын усанд сэрүүцэхээр орж болохгүй талаар хэлж ойлгуулан, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.02-06.08/ нийслэлийн найман дүүрэг, 13 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлжээ. Нийт дуудлагын 92 нь объектын гал түймэр, нэг нь ой хээрийн гал түймэр, нэг газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи шуурга, нэг нь үер, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Зочин 6 цагийн өмнө 66.181.160.122
113.238 чи ер нь л голтой юм хэллээ. Бараг тийм шүү хө
Нэргүй 2025-06-09 103.57.94.30
он гарснаас хойш 8 юм уу, жаахан тодорхой бичээч ээ. Гарчигийг нь уншихаар нэг дор 8 гэж уншигдаад байна.
Хулгайч нарыг дахин сонгож болохгүй 2025-06-09 202.21.113.238
Хөвсгөлөөс сонгогдсон УИХ-ын гишүүд дотор олигтой хүн байхгүй учраас бөөн хар энергийн золиос нь ард иргэд болж байна. Гамин Энх-Амгалан, 10%-ийн Даваасүрэн гээд хүн-хогнуудаа зайлуулаач та нар. Энэ 2-ыг зайлуулаагүй цагт гамшиг арилахгүй шүү танай аймагт.
зочин 2025-06-09 103.229.120.36
Чиний хэлж байгаа Энх-Амгалан сайд хэнээсч илүү шинэчлэлүүдийг Боловсролын яаманд хийсэн хэн шүү, харин чи салбарыг ямар байгаад ямар болсныг мэдэхгүй байж хол очиж хуцна байгаа