Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан нам ерөнхийлөгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг хойшлуулахын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, Ли Жэ Мёны бүрэн эрхийнхээ хугацаанд эрүүгийн хэргийн шүүх хуралдаан түүнд нөлөөлөхгүй байх магадлалтай болов.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр нийт таван өөр эрүүгийн шүүх хурал Ли Жэ Мёны хувьд томоохон сорилт болсон билээ. Тодруулбал, сонгуулийн хууль зөрчсөн, авлига авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, хориглосон гадаад гүйлгээ хийсэн, гэрчийн мэдүүлгийг хөндлөнгөөс ятгасан гэх таван хэрэгт түүнийг буруутгасан.
Тус улсын Үндсэн хуулийн 84 дүгээр зүйлд "Бослого, эх орноосоо урвасан хэргээс бусад тохиолдолд ерөнхийлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй" гэсэн заалт байдаг. Энэ нь ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авахаас өмнөх хэрэгт хамаарах эсэхийг тодорхой заагаагүй байдаг. Тиймээс Ли Жэ Мёныг буруутгасан эрүүгийн хэргүүд ерөнхийлөгч болсон хойно нь ч хэвээр үргэлжилнэ гэж хуулийн салбарынхан таамаглаж байжээ.
Гэвч Ардчилсан нам тэргүүтэй Хууль зүйн хороо ойлгомжгүй байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг тавдугаар сарын эхээр баталжээ. Цаашилбал, ирэх Пүрэв гаригт болох Үндэсний ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаанд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэх бололтой.
Сөрөг хүчний Ардын хүч нам хуулийн шинэчилсэн найруулгыг буруушааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг "сум үл нэвтрэх хууль" гэж нэрлэжээ. Тус хуульд өөрчлөлт оруулах нь ерөнхийлөгчид халдашгүй дархан эрх олгох зорилготой хувийн ашиг сонирхлын арга хэмжээ гэж үзэж байна.
Ардын хүч намын түр удирдагч Ким Ён Тэ энэ талаар хэлэхдээ "Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Ерөнхийлөгчийн албан тушаал бол өмнө нь эхэлчихсэн байсан шүүх хурлаас зугтдаг албан тушаал биш" гэжээ.
Ли Жэ Мёныг буруутгаж буй таван хэргийн нэг болох сонгуулийн хууль зөрчсөн хэргийн шүүх хурал энэ сарын 18-нд болох байсан ч товыг хойшлуулжээ. Сөүлийн Дээд шүүх хурлын товыг шинээр зарлаагүй байна.
Нэргүй 2025-06-09 66.181.178.15
Энэ ч гэсэн ялгаагүй бүрэн эрхээ дуусгаад хар гэрт сууна даа.
Нэргүй 2025-06-09 103.212.117.181
Со өвөө нар хүртэл шааал хиймэл. Улс төрч нь хүртэл хөмсөг шивээс, үс будаг. Эр хүний шинжгүй ккк. Гэснээс Хакухо хөмсөг нь яачихсан байваа. Бас айн?
Зочин 2025-06-09 118.235.4.98
Ли Жэ Мён биш И Жэ Мён шүү 🤦♀️🤭🤣