Энгийнийг эрхэмлэгч зэн консепцийг япончууд бизнестээ хэрхэн ашигладаг вэ?

Энгийнийг эрхэмлэгч зэн консепцийг япончууд бизнестээ хэрхэн ашигладаг вэ?

Энгийнийг эрхэмлэгч зэн консепцийг япончууд бизнестээ хэрхэн ашигладаг вэ?

Японы соёл, философийн гол цөмүүдийн нэг бол зэн консепц буюу буддын зэн урсгал юм. Энэ нь аливаа зүйлийн мөн чанарыг гүн утгаар нь ойлгож, энгийн байдлыг дээдэлж, дотоод төвлөрлийг эрхэмлэдгээрээ онцлогтой. Зэн философи буддын шашны хүрээнд 12-р зуунаас хойш дэлгэрч, улмаар өдөр тутмын амьдралд нэвчихдээ цайны ёслол, сүм хийдийн уран барилга, цэцэрлэгжүүлэлт, кимоно, сэлэм урлал зэрэг уламжлалт гар урлалд гүн шингэсэн байдаг. Аажимдаа бизнесийн салбарт албан ёсоор хэрэглэж эхэлсэн нь 20-р зууны дунд үеэс, ялангуяа Дэлхийн II дайны дараах сэргээн босголтын үед идэвхэжсэн гэж үздэг. Харин энэ цаг үед зэн консепцыг Японы ямар салбарт хэрхэн ашигладаг талаарх бодит жишээг энэхүү нийтлэлээр хүргэж байна.

  1. Энгийн дизайн ба хэрэглэгчийн туршлага
    Япончууд бүтээгдэхүүнээ хөгжүүлэхдээ “Энгийн байдал дотроос төгс төгөлдөр байдал ургана” гэсэн зэн зарчмыг баримталдаг. Жишээ нь, Muji брэндийн нэр нь хүртэл “брэндгүй чанар” гэсэн утгатай бөгөөд маш энгийн, минимал хийцтэй боловч хэрэглэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлдэг. Хэт их гоёл, чимэглэлгүйгээр хэрэглэгчийн хэрэгцээг яг таг хангаж, тайван уур амьсгалыг бүрдүүлсэн байдаг.
  2. Lean үйлдвэрлэл ба "muda"-г арилгах
    Toyota компанийн Lean Manufacturing системийг зэн философийн шууд тусгал гэж ойлгож болно. Энд “Muda” буюу илүүдэл, үр ашиггүй зүйлийг устгахыг чухалчилж, зэн зарчмыг практикаар хэрэглэдэг. Тодруулбал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явц бүрийг дүгнэж, зөвхөн үнэ цэн бий болгож байгаа хэсгүүдийг хадгалж, харин үлдсэнийг нь цэгцэлдэг.
  3. "Ma" буюу хоосон зайн урлаг
    Японы бизнесийн орчин, оффис тэр ч бүү хэл танилцуулга материал, бүтээгдэхүүний баглаа боодол гээд олон зүйл дээр "Ma" буюу орон зайн зохистой хуваарилалт хийж, амсхийх боломж, “хоосон” талбайг уран нарийн ашигласан байдаг. Энэ нь зэний “хоосон байдал бол утгатай байдал” гэсэн үзэл санааг илэрхийлдэг. Хэт их мэдээлэл биш, зөвхөн чухлыг нь илэрхийлсэн загвар нь хэрэглэгчдэд гүн мэдрэмж төрүүлдэг билээ.
  4. Зохион байгуулалт ба цэгцтэй байдал
    Зэн нь өөрийн орчин, сэтгэл, үйл хөдлөлөө цэгцтэй байлгахыг номлодог. Энэ зарчим Японы компаниудад “5S” (Seiri, Seiton, Seiso, Seiketsu, Shitsuke) систем болж шингэсэн. Үйлдвэр, оффисын орчинд эмх цэгц, хариуцлага, дэг журмыг хэвшүүлснээр бүтээмж нэмэгдэж, ажилчдын сэтгэл ханамж өсдөг.
  5. Архитектур дахь илэрхийлэл
    Зэн консепцын дагуу барьсан барилга “энгийн байдлаас гоо зүй төрнө” гэх зарчмыг илтгэнэ. Мөн барилгын дотоод орон зайд илүүдэл хана, тавилга огтоос байхгүй цемент, мод, шил гэх мэт ердийн материал ашигласан байдаг тул тайвшралын ертөнцөд ирсэн мэт мэдрэгддэг. Барилгын хийцийн хувьд гял цал гоёл чимэглэлгүй, дуу чимээнээс тусгаарлаж хүнийг дотоод ертөнц рүү нь хандуулан төвлөрүүлэх зорилготой. Японд зэний бясалгал, төвлөрөл, дотоод хараа гэсэн санаатай нийцэн баригдсан нэгэн сүм байдаг нь Осака хотын Ибараки дүүрэгт байрлах Гэрлийн сүм (Church of the Light) юм. Үүнийг 1989 онд архитектор Тадао Андо бүтээжээ.

Япончууд амьдралын болон бизнесийн туршлагаар зэн философийг ашиглан хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжид онцгой анхаарал хандуулдаг. Энэ нь тэдний дэлхийн зах зээлд тогтвортой, өвөрмөц байр суурь эзлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Эдгээр жишгийг өөртөө багтаан технологийн дэвшил хийгээд өнөө цагийн уран барилгыг хослуулсан, Зэн цэцэрлэг бүхий нам гүм уур амьсгал ногоон байгууламжтай бизнес зэрэглэлийн цогцолбор Томо тауэр сүндэрлэх гэж байгаа бөгөөд нийт 15 давхар, долоо хүртэлх давхартаа үйлчилгээний талбайтай 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орохоор төлөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ялгаа 2025-06-09 5.180.24.141

Монголд хүнд Япон стандарт Япон соёл яагаад ч зохихгүй. Шааал 2 өөр Үндэстэн

Avatar

Нэргүй 2025-06-09 202.9.40.110

Нам төрөө С.Амарсайхан дарга удирднаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж